Японд очсон Угандагийн багаас дахин халдвар илрэв

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

Токио 2020

Японд очсон Угандагийн багаас дахин халдвар илрэв

Японд очсон Угандагийн багаас дахин халдвар илрэв

Токио-2020 зуны олимпод оролцохоор Япон улсад очсон Угандагийн олимпийн багаас Covid-19-ийн хоёр дахь тохиолдол бүртгэгджээ. Тус улс нь есөн хүний бүрэлдэхүүнтэй багаа Япон руу илгээсэн бөгөөд одоогийн байдлаар нэг дасгалжуулагч, нэг тамирчин нь халдвар аваад байна.

Угандагийн олимпийн багийг "Нарита" олон улсын нисэх онгоцны буудал дээр газардахад нь шинжилгээ авахад нэг дасгалжуулагчаас нь халдвар илэрсэн. Үүний улмаас бусад найман гишүүнийг нь тусгаарлаж, дахин шинжилгээнд хамруулахад нэг тамирчин нь халдвартай байжээ.

Угандагийн тамирчдыг халдвар тараахаас сэргийлж, Изүмисано хотын удирдлагууд анхаарал тавьж байгаа гэнэ. Тус улсын бокс, хүндийн өргөлтийн тамирчид, дасгалжуулагчдыг буудалд нь тусгаарлаж, долдугаар сарын 3-н хүртэл бэлтгэл хийхийг нь хязгаарлажээ.

Угандагийн олимпийн баг тамирчид Японд ирэхээсээ өмнө бүгд АстраЗенека вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан аж. Изүмисано хотын удирдлагын зүгээс эдгээр тамирчдаас өдөр бүр PCR шинжилгээ авч, хөдөлгөөнийг нь хязгаарлах болсноо мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж