Шүүгч сонгон шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Шүүгч сонгон шалгаруулна

Монгол Улсын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журмын дагуу Улсын дээд шүүх, аймаг, сум дундын шүүх зэрэгт тус бүр таван орон тоон дээр шүүгч сонгон шалгаруулах ажиллагаа энэ сард эхлэх юм байна. Тухайбал, Улсын дээд шүүхэд нэг, Дорноговь, Говьсүмбэр, Завхан, Сүхбаатар аймгуудад тус бүр нэг, нэг шүүгчийн орон тоо бий гэнэ. Шүүгч сонгон шалгаруулах бүртгэл энэ сарын 8-ны өдрөөр дуусгавар болсон байна. Харин шалгаруулалт Улсын дээд шүүхийн мэргэжлийн хорооны танхимд наймдугаар сарын 20-ны өдөр болох гэнэ.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж