Ирэх даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулна | News.MN

Ирэх даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулна

Ирэх даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулна

Ирэх даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулна

Эрүүл мэндийн сайдын тушаалаар ирэх долоо хоногийн даваа гарагаас буюу 6 дугаар сарын 28-ны өдрөөс 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахаар боллоо. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер үйлдвэрийн вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулах юм.

Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ файзер вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийн хуудас бөглөх юм байна. Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой юм. Вакцины эхний тунд хамрагдсан хүүхдүүд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэх юм байна.

Нийслэл хотод 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд сайн дурын үндсэн дээр эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрлөөр дархлаажуулалтад хамрагдана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-06-24 202.55.188.88

халдвар аваад хүндэрч, нас барж байгаа хүмүүсийн 98 хувь нь вакцин хийлгээгүй оркууд байгааг анхаарна уу, энэ доогуур тэнэг юм бичээд байгаа оркуудаа. вакцин хийлгээгүй та нар жинхэнэ биологийн з****г болоод байна оркуудааа. гадаадад та нар шиг оркууд бас байдаг юм ш дэ, өөрсөд шигээ юмнуудын бичсэн юмыг олж уншчаад тэнэгтэхээ больчих.

Avatar

Зочин 2021-06-24 66.181.160.125

ДЭМБ-аас хүүхдүүдэд вакцин тарихыг хориглосон шийдвэр гаргасан байна. ДЭМБ-ын вэб сайт руу ороод уншиж мэдээрэй. Эв эрүүл хүүхдээ өвчтэй зовлонтой эсвэл үхэл рүү нь түлхэхээсээ өмнө сайн судлаарай гэж гуйя.

Avatar

WHO statement in original 2021-06-24 91.193.4.136

Source:

WHO: 'There is not yet enough evidence on the use of vaccines against COVID-19 in children to make recommendations for children to be vaccinated against COVID-19. Children and adolescents tend to have milder disease compared to adults.'

Avatar

зочин 2021-06-24 202.55.188.89

маш зөв, баярлалаа

Avatar

Covid-Vaccine side effects (VAERS) 2021-06-24 91.193.4.168

Read before you get the lethal injection:

https://www.openvaers.com/covid-data/covid-full-data

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж