Ким Ё Жон: АНУ яриагаа үргэлжлүүлье гээд ч өөдтэй хариу сонсохгүй

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

Ким Ё Жон: АНУ яриагаа үргэлжлүүлье гээд ч өөдтэй хариу сонсохгүй

Ким Ё Жон: АНУ яриагаа үргэлжлүүлье гээд ч өөдтэй хариу сонсохгүй

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон Пёньянтай дахин дипломат харилцаа тогтоох АНУ-ын хүлээлтийг үгүйсгэжээ. Мөн ахынх нь сүүлд хэлсэн зарим үгсийг Вашингтон буруугаар ойлгосон хэмээн тайлбарласан байна.

Пёньяны эрх баригч намын чухал нөлөө бүхий гишүүн тэрбээр энэ долоо хоногт “АНУ Пёньянтай дахин харилцаа тогтоох талаар бодож байх шиг байна. Гэхдээ тэд өөдтэй хариу сонсохгүй л болов уу. Мэдээж  өөрсдийнхөө тусын тулд  Умард Солонгостой харилцаа тогтоохыг санаархаж байгаа” гэжээ.

Ким Ё Жоныг мэдэгдлийн өмнө АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан Ким Жон Уны хэлсэн үгийг Жо Байденд илгээж буй дохио гэж таамаглаж байгаагаа ярьсан юм.  Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногт “Пёньян АНУ-тай харилцан ярихад ч, сөргөлдөхөд ч өндөр бэлтгэлтэй байх ёстой” гэж хэлсэн билээ.

АНУ, БНАСАУ-ын харилцаа олон жилийн турш цөмийн бөмбөг дээр төвлөрсөөр ирсэн. Гэвч хамгийн сүүлд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Ким Жон Унтай уулзсанаас хойш хоёр орны харилцаа царцсан юм. Өнгөрсөн сард ил болсон баримтуудаас үзэхэд, Жо Байден Пёньянтай холбоо барихыг удаа дараа оролдсон ч тухай бүртээ  ямар ч хариу хүлээж аваагүй гэнэ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж