АН-ын бүлэг "Covid 19"-ийн хуулиар завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг "Covid 19"-ийн хуулиар завсарлага авлаа

АН-ын бүлэг "Covid 19"-ийн хуулиар завсарлага авлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2021.06.24/ Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцсэн.
Улмаар  УИХ дахь Ардчилсан намын /АН/ бүлэг дээрх хуулийн хугацааг сунгах асуудалд нэг хоногийн завсарлага авлаа. Бүлгээс нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж удаа дараа шаардлага, зөвлөмж хүргүүлж байсан хэдий ч эрх баригчид үл ойшоож, ДЭМБ-аас зөвшөөрөөгүй вакцин импортлох, вакцин тасалдуулах зэргээр эхний тунгаа тариулсан иргэдийг одоо ч эрсдэлд оруулсаар байгаа гэдгийг онцлов. 
Мөн  вирусийн мутацлагдсан хувилбар илэрсэн гэх ч мутацлагдсан вирус илрүүлэх лабораторигүй, сорьцыг гадагшаа явуулж шинжлүүлж байгаа. Эдгээр нь Засгийн газар, УОК, ЭМЯ эрсдэлт нөхцөл байдалд шуурхай, хурдтай арга хэмжээ авах чадамжгүйг харуулж байна гэж УИХ дахь АН-ын  бүлэг дүгнэжээ. 
Түүнчлэн Засгийн газар, Улсын онцгой комиссын цар тахалтай тэмцэх стратеги төлөвлөгөө оновчгүйгээс халдварын тархалт хяналтаас гарсан. Эмч, эмнэлгийн ажилтнууд ядарч туйлдаж, олон бизнес хаалгаа барьж, хэдэн зуун мянган иргэд ажил орлогогүй болов. PCR шинжилгээ төлбөртэй болж, халдвар авсан иргэдэд эмнэлгийн ор олдохгүй, эмчлэх эм тарианы үнэ өсч олон нийтийн бухимдлыг бий болгосон зэрэг нь тус хууль хангалтгүй хэрэгжсэн гэдгийг харуулж байна гэж үзжээ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж