"Цагаан хад" тэг зогсож, экспорт тасалдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

"Цагаан хад" тэг зогсож, экспорт тасалдаж эхэллээ

"Цагаан хад" тэг зогсож, экспорт тасалдаж эхэллээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Цагаан хад" суурьшлын бүсэд Covid-19-ийн 11 тохиолдол шинээр бүртгэгджээ. Цар тахлын халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Ханбогд сумын Засаг дарга А/205 тоот захирамж гаргасан байна. Тус захирамжийн дагуу Хайрхан багийн нутаг, “Цагаан хад”-нд зургадугаар сарын 24-ний 06:00 цагаас долдугаар сарын 6-ны 06:00 цаг хүртэл тэг зогсолт хийхээр болжээ.

Дээрх хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, тус суурьшлын бүс рүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. Халдварын тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тогтоож, тусгаарлалтад бүрэн авч, халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эхлүүлжээ.

Тэг зогсолтын улмаас Оюутолгой, Тавантолгойн бүлэг ордоос олборлосон ашигт малтмал, хүдрийн баяжмалыг ирэх сарын 6-ныг хүртэл экспортлох боломжгүй болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж