Уг арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон “Хөгжлийн Шийдэл” ТББ, “АДРА”, “Мерси Кор” зэрэг олон улсын байгууллага оролцож бичил зөвлөгөө мэдээлэл сургалт явуулах аж.
Өдөрлөгийн үеэр үйлдвэрлэгч иргэдэд зориулан байгаль орчинд ээлтэй ногоон үйлдвэрлэл хэрхэн эрхлэх, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн ард иргэд, үйлдвэрлэгч нарт ямар ач холбогдолтой болох талаар мэдээлэл өгөх гэнэ. Түүнчлэн үйлдвэрлэгчдэд зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахдаа байгаль орчинд ээлтэй сав, баглаа боодлыг хэрхэн ашиглаж нийлүүлэх, хог хаягдалгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин ашиглах зэргийг заах аж. Мөн байгаль орчин болон хүний эрүүл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд ямар стандарт шаардлагуудыг биелүүлэх ёстой зэрэг олон асуудлаар сургалт, мэдээлэл, зөвлөгөө өгөх юм байна.
П.Наран