АНУ-ын Элчин сайдын яамны мэдээлснээр тус улс энэ оны долдугаар сарын 14-нөөс эхлэн тодорхойгүй хугацаанд Монголоос нохой хүлээж авахгүй байхаар шийджээ. Олон нийтийн эрүүл мэндийг нохойн галзуу өвчнөөс сэргийлэх, хамгаалахын тулд АНУ-ын эрүүл мэндийн департментийн дэргэдэх Халдварт өвчин судлал, сэргийллийн төв дээрх шийдвэрийг гаргажээ. Мөн гадаадаас очиж буй нохдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг харгалзан ийм шийдвэр гаргасан байна.
Учир нь АНУ-ын халдварт өвчин судлал, сэргийллийн төв Монголыг галзуу өвчний өндөр эрсдэлтэй оронд тооцдог аж. Улмаар ирэх сарын 14-нөөс эхлэн АНУ-ын халдварт өвчин судлал, сэргийллийн төвөөс урьдчилан бичгээр зөвшөөрөл аваагүй бол Монголоос нохой хил давуулахыг хориглож байна. Харин зөвшөөрөл авсан тохиолдолд АНУ-д нэвтрэхдээ зөвхөн амьтан үзлэгийн хэлтэстэй боомтоор дамжих гэнэ.
Эх сурвалж: USEMBASSY
Холбоотой мэдээ