“УОК нэг талыг харж шийдвэр гаргаагүй” | News.MN

“УОК нэг талыг харж шийдвэр гаргаагүй”

“УОК нэг талыг харж шийдвэр гаргаагүй”

“УОК нэг талыг харж шийдвэр гаргаагүй”

Улсын Онцгой комиссын /УОК/ Нарийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү өнөөдөр /2021.06.24/ мэдээлэл өглөө. 


Тэрбээр “УОК-ын өчигдрийн хуралдаанаар энэ сарын 25-наас эхлэн бялдаржуулах төв, саун бассейн, фитнессийн үйл ажиллагааг арван хоног хязгаарласан. Мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээ хүргэлтээр ажиллах хязгаарлалтын үйл ажиллагааг арван хоногоор сунгасан.

Нийслэлд 89 төрлийн үйл ажиллагаа явуулдаг 37 мянга орчим ААН бий. Уг нь зургадугаар сарын 30-ыг хүртэл 18 ААН-ийн үйл ажиллагааг хязгаарласан Засгийн газрын тогтоол бий.

Гэсэн ч нийслэлд вакцинд хамрагдалт сайн байсан учраас хугацаанаас нь өмнө буюу тавдугаар сарын 8-аас зах, худалдааны төвийн үйл ажиллагааг нээсэн. Ингэхдээ ААН-үүд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх түр журам гарсан. Тиймээс дан ганц төр гэлтгүй ААН-үүд, иргэд хариуцлагатай байх нь чухал. Бүх талын оролцоо хангагдаж байж асуудал шийдэгдэнэ. Эрүүл мэндийн салбарын нөөц шавхагдаж байгаа учраас хязгаарлалт хийхгүй бол халдварын тархалт буурахгүй байна.

Бүх ААН-үүдийн үйл ажиллагааг  хязгаарлах шиг амар зүйл байхгүй. Гэвч УОК нэг талыг харж шийдвэр гаргаагүй. Иргэдийн амьжиргаа  болоод эдийн засгийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд халдвар тархах өндөр магадлалтай ААН-үүдийн үйл ажиллагааг хязгаарласан.

Иргэдийг гэр бүлийн хамт агаар салхинд гарахыг хориглоогүй. Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 179 суманд хязгаарлалт тогтоосон байна. Тиймээс иргэд хотоос гарахаасаа өмнө аймгийн онцгой комисстой холбогдож мэдээлэл авах хэрэгтэй. Ерөнхийдөө тавдугаар сарын 22-оос хойш орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээснээс хойш халдварын тархалт эрчимжсэн. Тиймээс орон нутгууд дотооддоо хязгаарлалтыг хийсэн гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-24 103.57.94.248

hul horio togtoo. olon yum h*****d baigaa ulsuudiig bari hori. mongolchuudiig changa garaar barihgui bol davruu uls

Avatar

зочин 2021-06-24 202.131.247.106

ёстой ш** бандиа ард түмний тэвчээрт хязгаар бий шүү

Avatar

зочин 2021-06-24 202.55.188.89

Хятадын ард түмнээс хангалттай хэмжээний вакцин эрт ирүүлж халдвар өргөн тархахаас өмнө амжиж ард иргэдийг вакцинжуулсан тулдаа энэ дайтай гайгүй өнгөрч байна. Хэрэв вакцин байхгүй байсан бол орос нь вакцин өгөхгүй бидэнрүү нулимаад, манай монгол чингисийн цус, тэнгэр заяа ярьж тэнэгтсээр байгаад улсаараа сүйрч мэдэх байсныг одоогийн нөхцөл байдал харуулж байна. Хятадын ард түмэнд хүн ёсоор баярлалаа гээд хэлчий.

Avatar

идд 2021-06-24 202.126.88.156

хуцаа муу МАНгараа сонгууль хийж хариуцлага засгийн газар огцор бүх бурууг ард түмэнлүү чихдэгээ боль

Avatar

зочин 2021-06-24 203.98.76.100

Энэ муухай өвчнөөс салья л гэвэл 14-28 хоног нам хөл хориод бүгдээрээ дор дороо хөдөлгөөнөө хязгаарлаж тэсвэрлэх. Амьдрал баян гээд тэсвэр тэвчээр алдаад ингээд байвал цаашид ч бидэнд хүнд л байх нь байна шүү

Avatar

Зочин 2021-06-24 124.158.64.152

yag ingej cham shig heleed l nanraas ehleed 5.8 hurtel horison. horisonii ur dun ni haana bna

Avatar

зочин 2021-06-24 139.5.218.193

УОК-ТОЙ ТЭМЦЭХИЙН ОРОНД КОВИДТОЙ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ.
ГАРАА САЙН УГАА, ЗАЙ БАРЬ, АГААР СЭЛГЭ, СҮРЭГЛЭЭД АРХИ УУХ ХЭРЭГГҮЙ,
ЗОЧИН ГИЙЧИН УРИАД НАЙР НААДАМ ХИЙХ ХЭРЭГГҮЙ…ЯДАЖ ҮҮНИЙГ Л ХЭВШҮҮЛЧИХВЭЛ
УОК-ТОЙ ТЭМЦЭХ ХЭРЭГГҮЙ.

Avatar

Зочин 2021-06-24 103.80.210.183

нэг талыг барьж нохдын төлөө шийдээд байгааг харж байна.

Avatar

Зочин 2021-06-24 202.55.188.87

Ene hyazgaarlasan gazriin humuus bosoj temtsehgui baina geheer ih l bolomjtoi baigaam baina gej oilgohoos …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж