“УОК нэг талыг харж шийдвэр гаргаагүй”

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

“УОК нэг талыг харж шийдвэр гаргаагүй”

“УОК нэг талыг харж шийдвэр гаргаагүй”

Улсын Онцгой комиссын /УОК/ Нарийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү өнөөдөр /2021.06.24/ мэдээлэл өглөө. 


Тэрбээр “УОК-ын өчигдрийн хуралдаанаар энэ сарын 25-наас эхлэн бялдаржуулах төв, саун бассейн, фитнессийн үйл ажиллагааг арван хоног хязгаарласан. Мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээ хүргэлтээр ажиллах хязгаарлалтын үйл ажиллагааг арван хоногоор сунгасан.

Нийслэлд 89 төрлийн үйл ажиллагаа явуулдаг 37 мянга орчим ААН бий. Уг нь зургадугаар сарын 30-ыг хүртэл 18 ААН-ийн үйл ажиллагааг хязгаарласан Засгийн газрын тогтоол бий.

Гэсэн ч нийслэлд вакцинд хамрагдалт сайн байсан учраас хугацаанаас нь өмнө буюу тавдугаар сарын 8-аас зах, худалдааны төвийн үйл ажиллагааг нээсэн. Ингэхдээ ААН-үүд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх түр журам гарсан. Тиймээс дан ганц төр гэлтгүй ААН-үүд, иргэд хариуцлагатай байх нь чухал. Бүх талын оролцоо хангагдаж байж асуудал шийдэгдэнэ. Эрүүл мэндийн салбарын нөөц шавхагдаж байгаа учраас хязгаарлалт хийхгүй бол халдварын тархалт буурахгүй байна.

Бүх ААН-үүдийн үйл ажиллагааг  хязгаарлах шиг амар зүйл байхгүй. Гэвч УОК нэг талыг харж шийдвэр гаргаагүй. Иргэдийн амьжиргаа  болоод эдийн засгийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд халдвар тархах өндөр магадлалтай ААН-үүдийн үйл ажиллагааг хязгаарласан.

Иргэдийг гэр бүлийн хамт агаар салхинд гарахыг хориглоогүй. Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 179 суманд хязгаарлалт тогтоосон байна. Тиймээс иргэд хотоос гарахаасаа өмнө аймгийн онцгой комисстой холбогдож мэдээлэл авах хэрэгтэй. Ерөнхийдөө тавдугаар сарын 22-оос хойш орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээснээс хойш халдварын тархалт эрчимжсэн. Тиймээс орон нутгууд дотооддоо хязгаарлалтыг хийсэн гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж