Амьд байгалиар аялсан нь: Цуврал №1 | News.MN

Амьд байгалиар аялсан нь: Цуврал №1

Амьд байгалиар аялсан нь: Цуврал №1

-Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд яагаад мод тарьж байна вэ? гэж олон хүн асууж байна. Угаасаа голын эрэг дээр мод өөрөө ургана заавал мод тарих хэрэггүй гэх иргэдийн асуултад хариулт өгөөч?

-Монгол орон нь ургамалжилтын хувьд зургаан бүс бүслүүр, ургамал газар зүйн 16 тойрогт хуваагддаг. Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн нь ойт хээрийн бүс, Монгол-Дагуурын уулын ойт хээрийн тойрогт багтана. Иргэд амрах чөлөөт цагаа өнгөрүүлэх газар учраас гоо зүйн хувьд өнгө болон ургамал зүйн төгс зохицолтой байх ёстой. Хоёрдугаарт байгалийн аясаар модгүй болсон талбай, ойн цоорхойд мод ургамал ургах нөхцөл нь бага байдаг. Дээрхи хэсэгт ургамал ургах боловч сүүдэрлэг газрыг бодвол ургалт багатай сийрэг. Иймд Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд олон төрлийн мод, бут, сөөг суулгаснаар үзэмж болон байгалийн ургамал ургах нөхцөлийг бүрдүүлж өгч байна.

-Халцарсан хэсэг нь шим тэжээлгүй болсон гэсэн үг үү?

-Хөрс нь шим тэжээлтэй боловч нар салхины шууд нөлөөлөлд ургамал ургах нөхцөл багатай болдог. Мод ургамал нутагшуулж тарих нь байгалийн нөхөн сэргээлт хийж олон наст өвслөг ургамлуудыг ургуулж байгаа хэрэг. Энэ нь байгалийн жамаараа халцарсан хэсгийг хүний гар ажиллагаагаар нөхөн төлжүүлж байгаа юм. Үр дүн нь өнөөдөр биш юмаа гэхэд ирээдүйд харагдана.

олын сав газарт хөрс илүү чийглэг байгаа гэж ойлгож байна, энэ нь ургамал ургахад илүү давуу тал уу?

-Хөрсний чийгний агууламж мэдээж өндөр. Өндөр ууланд мод тарих голын сайр хэсэгт мод тарих хоёр мэдээж ялгаатай. Гэхдээ мод, бут, сөөг төрөл зүйлээсээ хамаарч усны хэрэгцээ өөр байдаг. Нэг үгээр тус бүр өөр өөрийн арчилгаатай гэсэн үг. Тиймээс арчилгаа хамгийн чухал. Бүх цаг үед та мод тарьсан бол дараа нь арчлах нь хамгийн чухал.

-Мод арчилж ургуулахгүй бол “борц” болдог гэсэн яриа их байдаг?

-Арчилгаатай ургасан мод бол сайн ургалттай байдаг. Гэтэл манай зарим иргэд мод суулгаад л орхичихдог. Нэг үгээр ургаж байна уу, ургахад тэжээл дутагдаж байна уу, хортон шавьжид идэгдэж байна уу гэх мэт арчилгааг огтхон ч хийдэггүй. Эзгүйрсэн талд мод суулгаад орхичихдог. Тэгээд би мод тарьсан гээд яриад байдаг. Үнэндээ хэдэн хувьтай ургасан бэ гэдгийг ч тоодоггүй. Манай хүрээлэнд бол мод бүрийг арчилж тордож байна. Харилцагч байгууллагуудынхаа тариад үлдээсэн модыг манай мэргэжлийн багийнхан арчилж ургуулж байна. Мөн дашрамд хэлэхэд та байгууллага хамт олноороо мод тарих хүсэлтэй бол, тарьсан мод нь борц болохгүйгээр ургах арчилгаатай газрыг хайж байгаа бол “Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн”-г сонгоорой гэж зөвлөх байна.

Мишээл Резиденс: 75057788

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж