“Музейг наадмаас өмнө ашиглалтад оруулна”

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

“Музейг наадмаас өмнө ашиглалтад оруулна”

“Музейг наадмаас өмнө ашиглалтад оруулна”

Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай үргэлжилж байна. Музейн бүтээн байгуулалтын талаар Соёлын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын гэрээт инженер Д.Энхээгээс тодрууллаа. Тэрбээр “Чингис хаан музейн барилгын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Одоо засал, чимэглэлийн ажлууд үлдсэн. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан яг долдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэж хэлэх боломжгүй. Ер нь долдугаар сарын 8-наас өмнө хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа. Барилгын хананд хийх тамгануудыг бүрэн хийж дуусаагүй байна” гэв.

Чингис хаан музейн есөн давхар барилгын ажлыг "Билгүүн Монгол констракшн" компани гүйцэтгэж байна. Бүтээн байгуулалтын ажлын хэсэгт 110-120 хүн ажиллаж байгааг албаныхан өмнө нь мэдээлж байв.

Соёлын яамны Соёл урлагийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Даваацэрэнгээс музейн сан хөмрөгийн талаар тодруулахад "Чингис хаан музейн сан хөмрөгт дэлгэх үзмэрийг гадаадаас авч ирсэн. Хийлгэх ёстой үзмэрүүдээ хийж байгаа. Музейн үзүүлэг дэглэлтийн төлөвлөлт нь гарсан. Одоо бусад музейд хадгалагдаж буй олдвор, эд өлгийн зүйлсийг татаж авах ажлыг хийж, нийт үзмэрийн тоогоо эцэслэж байна” гэдгийг хэлсэн юм.

Үзмэрийн тайлбарыг НҮБ-ын зургаан хэлээр орчуулан хүргэнэ. Мөн 36 хааныхаа лааны тосон үзмэр хийлгэнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолсон.

Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгыг энэ жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяраас өмнө ашиглалтад оруулахаар яаравчилж буй. Гэвч "Балданс" компанийн зураг төслөөр боссон музейн бүтээн байгуулалт олны шүүмжлэл дагуулаад байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж