Ням гаригт 39 хэм хүртэл хална

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

Ням гаригт 39 хэм хүртэл хална

Ням гаригт 39 хэм хүртэл хална

Ням гаригт 39 хэм хүртэл халнаhttps://news.mn/r/2445326/

Posted by News.mn on Thursday, June 24, 2021

Ойрын өдрүүдэд хэт халах талаар Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Энэ сарын 26-наас ихэнх нутгаар 30-34 градус хүрч халах төлөвтэй байна.

Хамгийн халуун өдөр энэ сарын 27-нд говийн болон Орхон, Сэлэнгийн сав газраар 34-39 градус хүрч халах нь.

Энэ талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэлэхдээ “Төвийн болон Говийн аймгуудын нутгаар энэ сарын 27-нд хэт хална. Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, нууруудын хөндийгөөр 39 градус хүрч халах төлөвтэй байна. Говийн аймгуудын нутгаар 36 градус хүртэл халах нь хэвийн боловч 39 градус хүрэх төлөвтэй байгаа нь хэт халалт сэрэмжлэх түвшинд хүрнэ гэсэн үг. Тухайн өдөр /ням гариг/ нийслэлд 33 градус хүрч хална” гэлээ. Тиймээс иргэд хэт халуунд гадуур гарахгүй байх, өндөр настай, зүрх судасны өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд хүйтэн жин тавьж, шингэн зүйл уух, гэртээ байхыг цаг уурчид зөвлөлөө. Харин ирэх даваа гаригт дуу цахилгаантай аадар бороо орж цаг агаар сэрүүснэ.

Энэ жилийн хувьд долдугаар сард олон жилийн дунджаас илүү халах төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж буй. Одоогоор баяр наадмын өдрүүдэд цаг агаарын урьдчилсан төлөв гараагүй байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж