"Дэлхийн II дайнд нацист Германыг дарахад Хятад хамгийн их тусалсан"

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

"Дэлхийн II дайнд нацист Германыг дарахад Хятад хамгийн их тусалсан"

"Дэлхийн II дайнд нацист Германыг дарахад Хятад хамгийн их тусалсан"

БНХАУ-аас Москвад суугаа Элчин сайд Жан Ханхуй энэ долоо хоногт /2021.6.22/ Аугаа их эх орны дайнд оролцсон ЗХУ-ын холбоотнуудад зориулсан арга хэмжээнд оролцохдоо “Орос, Хятад хоёр олон улсын гол чухал асуудлуудад бие биенээ дэмжиж, хамтран ажилладаг. Өдгөө бид дэлхийн II дайны үр дүнг эргэн харж байна. Бид тэр дайнд мөр зэрэгцэн эв санаагаараа нэгдэн тулалдсан” хэмээн ярьжээ.

Тэрбээр үргэлжлүүлэн “Хятад, Орос бол сайн хөршүүд төдийгүй найдвартай стратегийн түншүүд. Энэ арга хэмжээ манай хоёр улс нацист Германы эсрэг дайнд сум нэвтрэх зайгүй эвлэлдэн нэгдэж, эрэлхэг зоригтойгоор хүчээ нэгтгэн тулалдсаны баталгаа, дурсгал болж байна. Тэр тусмаа дэлхийн II дайнд Нацист Германыг өвдөглөн дарахад хамгийн ихээр оролцон тусалсан Хятадын ард түмний агуу баатарлаг хувь нэмэр, орос, Хятад цэргүүдийн гүн нөхөрлөлийг санагдуулж байна. Өдгөө Москва, Бээжингийн харилцаа бүүр ч илүү өндөр түвшинд хүрлээ. Тиймдээ бид олон улсын чухал асуудлуудад харилцан нэгнээ дэмжиж, цар тахлын болоод улс төрийн вирусийн эсрэг хамт тэмцэж, дэлхийн хэргийн талаар нягт харилцаа холбоотой ажиллаж байна. Мөн энэ жил манай хоёр улс нөхөрлөл, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ойн баяраа тэмдэглэж байна” хэмээн ярьжээ.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн ханан дахь нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөснийхөө дараа “Зургадугаар сарын 22-ны өдөр одоо ч олон сая хүнээ алдсан харуусал, гунигийг сануулж, бүх үеийнхний зүрхэнд эмгэнэл төрүүлсэн хэвээр байна. Тэр хүнд хэцүү дайны он жилүүдийг нүдээр үзсэн хүмүүсийн нулимс хатаагүй байна. Өдгөө Орос орон Европтой бүрэн хэмжээний түншлэлээ сэргээх саналтай байна. Сүүлийн жилүүдэд Европын аюулгүй байдал эрс доройтжээ. Улмаар хаа сайгүй үл ойлголцол, мөргөлдөөн үүсэхээс гадна зэвсгийн өрсөлдөөн нэмэгдэж, эрсдэлтэй цаг үе ирж байна. Түүнчлэн орчин үед түүхийн шаргал хуудсуудын үнэнийг гуйвуулах санаатай хүмүүс олон болж. ЗХУ болон ард түмний эрэлхэг ялалтыг бид хэнээр ч сэвтүүлэлгүй хамгаалах болно” гэж ярьсан байна.

Эх сурвалж: RFERL YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
74
ХахаХаха
48
ТэнэглэлТэнэглэл
32
БурууБуруу
8
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж