ЭМЯ: 2366 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 2366 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, June 23, 2021

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.


Өрхийн эмнэлгүүдэд өгч буй тусламжийн 70 мянган төгрөг нь иргэдэд тусламжийн багц болж очно гэдэг бол ташаа мэдээлэл. Гэрээр тусгаарлагдаж байгаа 20 мянган халдвартай иргэдэд эмчилгээний багцыг өрхийн эмнэлгээс тараана гэж иргэд ойлгож байна. Тодорхой хэмжээний дархлаа дэмжих багц иргэдэд өгөх хэдий ч бүх хүнд витамин тараана гэж ойлгож болохгүй. Тиймээс иргэд та бүхэн биеийн байдлаа тогтмол хянаж, өрхийн эмнэлэгтэйгээ холбоотой байхыг сануулж байна. Спутник V вакцины хоёрдугаар тун хэзээ ирэх талаар тодорхой хариу ирээгүй байгаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:

Өнгөрсөн 24 цагт 2366  хүнээс халдвар илэрч, 13  хүн нас барлаа. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тоо 102632 боллоо.

Улаанбаатар хотод 1482 тохиолдол батлагдсан бол орон нутагт 879 тохиолдол бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12479 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 8352, хүндэвтэр 3097, хүнд 1221, маш хүнд 228 хүн байна. Эмнэлгээс 1059 хүн эдгэрч гарсан бол гэрээр 458 хүн эдгэрч, хяналтаас гарлаа. Нас баралтын тухайд 30-39 насны гурван хүн, 51-60 насны нэг хүн, 61-70 насны гурван хүн, 71-80 насны нэг хүн, 80-аас дээш насны таван хүн нас барсан байна.

Вакцинжуулалтад өчигдөр улсын хэмжээнд 10247 хүн хамрагдсан байна. Одоогоор улсын хэмжээнд нэгдүгээр тунд нэг сая 931 мянга 642 хүн вакцины нэгдүгээр тунд, нэг сая 713 мянга 649 хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна. Жирэмсэн  1316 эмэгтэй, хөхүүл 919 эмэгтэй,  16-17 насны 84288 хүүхдээс 18101 хүүхэд нь вакцины эхний тундаа хамрагдаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж