Бритни Спирс: Би амьдралаа буцааж авмаар байна | News.MN

Бритни Спирс: Би амьдралаа буцааж авмаар байна

Бритни Спирс: Би амьдралаа буцааж авмаар байна

Бритни Спирс: Би амьдралаа буцааж авмаар байна

АНУ-ын дуучин Бритни Спирс 13 орчим жилийн дараа эцгийнхээ хараа, хяналтаас гарахын тулд тэмцэж байна. Тэрбээр эд хөрөнгө, санхүүгийн захиран зарцуулалтыг хянах эрхээ буцаан авахын тулд эцэг Жеймсийн эсрэг шүүхэд зарга үүсгэснээс хойш жилийн хугацаа өнгөрөөд буй. Бритни өчигдөр шүүх хуралдааны сонсголд цахимаар оролцож, 20 минутын турш урьдаас бэлтгэсэн үгээ уншжээ.

Тэрбээр “Сүүлд би шүүхэд үг хэлснээс хойш өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон зүйл болсон. Би 13 жилийн турш хүний хараа хяналтад байлаа. Түүний хараа хяналт хүчирхийллийн шинжтэй байсан. Энэ хангалттай. Одоо би амьдралаа буцааж авмаар байна” хэмээн мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр эцэг нь Бритнид албадан жирэмслэлтээс хамгаалах эм болон өөр бусад эм уулгаж, сэтгэлзүйн эмчилгээнд явуулдаг төдийгүй ямар ч хувийн орон зай үлдээгээгүй хэмээжээ. Тодруулбал, Бритниг өдөр бүр зургаан сувилагч ээлжээр хянаж, сэтгэл мэдрэлд хүчтэй нөлөө үзүүлэх литийн найрлагатай эмийг таван сарын хугацаанд уулгаж байгаа гэжээ.

Бритни өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын шүүхэд эцгийнхээ хараа хяналтаас гарах хүсэлт гаргаж, шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах хүсэлт тавьсан. Гэвч хурлаар хэлэлцэх олон асуудал нь хувь хүний нууцад хамаарах тул хүсэлтийг хүлээж аваагүй байна. Бритнигийн дараагийн шүүх хурлын сонсгол ирэх долдугаар сарын 14-нд болно.

Жеймс нь 2008 оноос хойш өмгөөлөгч Эндрю Уоллетын хамтаар Бритнигийн 60 сая ам.долларын эд хөрөнгө, санхүүгийн захиран зарцуулалтыг хянаж байгаа юм. Гэвч Эндрю Уоллет өнгөрсөн 2019 онд албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөс хойш Жеймс ганцаараа охиныхоо хөрөнгө, санхүүг барьж байна.

Бритни 2008 онд нөхрөөсөө салж, хоёр хүүгийнхээ асран хамгаалах эрхийг алдаж, сэтгэл санааны гүн хямралд орсноор дээрх нөхцөл байдалд орсон юм. Тухайн үед Бритнид хараа хяналт тавих эрхийг эцэг Жеймс Спирс болон өмгөөлөгч нарт нь шүүхээс олгосон.

Бритниг чөлөөлөхгүй байгаа шалтгаан нь их хэмжээний мөнгөний ашиг сонирхолтой холбоотой гэж шүтэн бишрэгчид нь хардаж байна. Өдгөө 38 настай Бритни дангаараа биеэ авч явах чадваргүй гэх тодотголтой өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд дөрвөн удаа дэлхийг тойрон 250 орчим тоглолт хийжээ.

Нөгөө талд шүтэн бишрэгчид нь “Бритниг чөлөөл” нэртэй хөдөлгөөн өрнүүлж, дуучинд эрх чөлөөг нь олгохыг шаардаж байна. “Бритниг чөлөөл” хөдөлгөөн анх 2019 оны дөрөвдүгээр сарын 22-нд хэдэн шүтэн бишрэгч нь Уэст Холливуд хотын танхимын гадна лоозон барин жагссанаар эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zpchin 2021-06-24 113.130.245.31

Tehdee hoorhii Britney aygui orovdmoor neeh sonin boltsiishd. Insta story g ni harahad lav ineej bujiglej bgaa hernee harts ni tsaanaa l neg gunigtai. Harahaar orovdood bdgiin

Avatar

Зочин 2021-06-24 64.119.19.7

Хэзээ ч эцэг эхийн зөв болдог шүү !!!! Ухаан суувал дараа нь л аавдаа баярлах байх даа ! Харин ч зөв бурууг нь хэлээд өгөх хүн байгаад баярлах хэрэгтэй дээ

Avatar

Зочин 2021-06-24 122.201.22.103

hamgiin boomer hariult bn kk

Avatar

Зочин 2021-06-24 64.119.19.7

Хэзээч эцэг эхийн зөв л байдаг дааа Хүүхддээ муу санадаг эцэг эх гэж байдаггүй юм Од болоод ,задарсан хүүхнийг эцэг нь жаахан бариа л биз. Зөв шүү

Avatar

Зочин 2021-06-24 66.181.161.76

Хачин с** Жастинд анусдуулсаар байгаад ийм болцын

Avatar

Зочин 2021-06-24 139.5.218.117

Эцэг хүн хүүхдээ мэдэлгүй яахав дээ.

Avatar

Зочин 2021-06-24 202.21.103.158

Хэн нэгэн Эндрю Уоллет гэдэг хүн бишээ аав нь эрүүл мэндийн шалтгаанаар хараа хяналт тавих үүргээ гүйцэтгэхээ түр зогсоосон тул Бритней энэ завшааныг ашиглаж өөрөө амьдрал эд хөрөнгөндөө эзэн нь болохыг хүсэж шүүхэд хандсан. Зөв орчуул л даа

Avatar

Зочин 2021-06-24 202.126.88.152

Ихэнх урлагын хүмүүс ялангуяа дуучид сэтгэл хөдлөл хэт их тул гомдох баярлах уурлах хүчтэй байдаг. Түүнээсээ болоод архи хар тамхи хэрэглэдэг байх. Манай Монголд ч гэсэн Адарсүрэнгээс эхлээд зөвхөн өөрөөсөө болж алдаж онож ядуу тарчиг болсон авьяаслаг хүмүүс олон. Бритниг Жэксон, Хьюстон 2 шиг болгохгүйн тулд хүүхдүүдийг нь том болтол Аав нь хатуу чанга байх зорилготой биз.

Avatar

Зочин 2021-06-24 202.21.107.110

Эцгийнхээ хүчинд өдий зэрэгтэй байгаа байхдаа. Архи хар тамхинаас хамааралтай болчихоор аргагүй дээ. Од байсан шүү.

Avatar

Зочин 2021-06-24 202.55.188.87

Yamar muuhai hugshruu ve, dunguj 38-tai gehed 50 garsan avgai shig haragdaj baina

Avatar

Зочин 2021-06-24 66.181.191.182

arhi mansuuruulah bodis heregleseer bgd iim bolsn

Avatar

Зочин 2021-06-24 103.80.210.183

эрх чөлөөтэй америкт чинь ийм байна даа.

Avatar

Зочин 2021-06-24 64.119.20.118

Эрх чөлөөний буруу бишээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж