Бритни Спирс: Би амьдралаа буцааж авмаар байна

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

Бритни Спирс: Би амьдралаа буцааж авмаар байна

Бритни Спирс: Би амьдралаа буцааж авмаар байна

АНУ-ын дуучин Бритни Спирс 13 орчим жилийн дараа эцгийнхээ хараа, хяналтаас гарахын тулд тэмцэж байна. Тэрбээр эд хөрөнгө, санхүүгийн захиран зарцуулалтыг хянах эрхээ буцаан авахын тулд эцэг Жеймсийн эсрэг шүүхэд зарга үүсгэснээс хойш жилийн хугацаа өнгөрөөд буй. Бритни өчигдөр шүүх хуралдааны сонсголд цахимаар оролцож, 20 минутын турш урьдаас бэлтгэсэн үгээ уншжээ.

Тэрбээр “Сүүлд би шүүхэд үг хэлснээс хойш өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон зүйл болсон. Би 13 жилийн турш хүний хараа хяналтад байлаа. Түүний хараа хяналт хүчирхийллийн шинжтэй байсан. Энэ хангалттай. Одоо би амьдралаа буцааж авмаар байна” хэмээн мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр эцэг нь Бритнид албадан жирэмслэлтээс хамгаалах эм болон өөр бусад эм уулгаж, сэтгэлзүйн эмчилгээнд явуулдаг төдийгүй ямар ч хувийн орон зай үлдээгээгүй хэмээжээ. Тодруулбал, Бритниг өдөр бүр зургаан сувилагч ээлжээр хянаж, сэтгэл мэдрэлд хүчтэй нөлөө үзүүлэх литийн найрлагатай эмийг таван сарын хугацаанд уулгаж байгаа гэжээ.

Бритни өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын шүүхэд эцгийнхээ хараа хяналтаас гарах хүсэлт гаргаж, шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах хүсэлт тавьсан. Гэвч хурлаар хэлэлцэх олон асуудал нь хувь хүний нууцад хамаарах тул хүсэлтийг хүлээж аваагүй байна. Бритнигийн дараагийн шүүх хурлын сонсгол ирэх долдугаар сарын 14-нд болно.

Жеймс нь 2008 оноос хойш өмгөөлөгч Эндрю Уоллетын хамтаар Бритнигийн 60 сая ам.долларын эд хөрөнгө, санхүүгийн захиран зарцуулалтыг хянаж байгаа юм. Гэвч Эндрю Уоллет өнгөрсөн 2019 онд албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөс хойш Жеймс ганцаараа охиныхоо хөрөнгө, санхүүг барьж байна.

Бритни 2008 онд нөхрөөсөө салж, хоёр хүүгийнхээ асран хамгаалах эрхийг алдаж, сэтгэл санааны гүн хямралд орсноор дээрх нөхцөл байдалд орсон юм. Тухайн үед Бритнид хараа хяналт тавих эрхийг эцэг Жеймс Спирс болон өмгөөлөгч нарт нь шүүхээс олгосон.

Бритниг чөлөөлөхгүй байгаа шалтгаан нь их хэмжээний мөнгөний ашиг сонирхолтой холбоотой гэж шүтэн бишрэгчид нь хардаж байна. Өдгөө 38 настай Бритни дангаараа биеэ авч явах чадваргүй гэх тодотголтой өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд дөрвөн удаа дэлхийг тойрон 250 орчим тоглолт хийжээ.

Нөгөө талд шүтэн бишрэгчид нь “Бритниг чөлөөл” нэртэй хөдөлгөөн өрнүүлж, дуучинд эрх чөлөөг нь олгохыг шаардаж байна. “Бритниг чөлөөл” хөдөлгөөн анх 2019 оны дөрөвдүгээр сарын 22-нд хэдэн шүтэн бишрэгч нь Уэст Холливуд хотын танхимын гадна лоозон барин жагссанаар эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
7
БурууБуруу
6
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж