20 мянган өрхийн нүхэн жорлонд халдваргүйтгэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

20 мянган өрхийн нүхэн жорлонд халдваргүйтгэл хийж байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран дүүргийн хэмжээнд гэр хорооллын нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ.
Дүүргийн хэмжээнд 37,097 нүхэн жорлон байгаагаас нэн шаардлагатай буюу үерийн улмаас хальж, урсах эрсдэлтэй олон жил болсон 20,000 нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл хийж байна. Энэ ажлын хүрээнд үнэрийг дарж, лагийг задалж, шингээх үйлчилгээний бодис ашиглан нүхэн жорлонгийн гадна болон  дотор талын кабины ариутгал,  орчны 100 метр зайд  халдваргүйтгэл хийж байгаа юм.


Халдваргүйжүүлэлт хийх мэргэжлийн байгууллагуудын 15 машин, 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 29-ний өдөр хүртэл хуваарийн дагуу үргэлжилнэ. Одоогийн байдлаар дүүргийн 8 хороонд 7900 гаруй өрхөд халдваргүйжүүлэлт хийгээд байна.

Эх сурвалж: БЗД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж