"Эрдэнэт Мeдипас" эмнэлгийг улсын өмчид буцаан авч, бүс дундын эмнэлэг болгоно | News.MN

"Эрдэнэт Мeдипас" эмнэлгийг улсын өмчид буцаан авч, бүс дундын эмнэлэг болгоно

"Эрдэнэт Мeдипас" эмнэлгийг улсын өмчид буцаан авч, бүс дундын эмнэлэг болгоно

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 64.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 2015 онд Эрдэнэт медикал” төв эмнэлэгийг байгуулж, улмаар хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлжээ.
Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй, “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, цар тахлын амаргүй үeд зориулалтын дагуу ашиглах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаныханд даалгалаа.
Засгийн газар, Улсын онцгой комисс бүх хүчээ дайчлан цар тахалтай тэмцэж байна.
Эмнэлгийн ачааллыг бууруулах, орны хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд боломжтой бүх нөөцийг ашиглаж байгаа амаргүй цаг үeд энэ мэт хууль бус үйлдлийг таслан зогсоож, тус эмнэлгийг улсын өмчид буцаан авч зориулалтын дагуу ашиглах нь зүйтэй хэмээн Шадар сайд онцолж хэллээ.
Иймд тус эмнэлгийн өмчийн асуудлыг эцэслэж, цаг алдалгүй үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлага тулгарч байгаа учраас холбогдох саналыг боловсруулж УОК-ын хуралдаанд танилцуулахыг ЗГХЭГ-ын дэд дарга .Ганбат, Шадар сайдын ажлын албаны дарга Ц.Уртнасан нарт үүрэг болгосон юм.
Тодруулбал, “Эрдэнэт Медипас” эмнэлэг нь 120 гаруй эмч, ажилчидтай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтэн эмчлэх тасагтай юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-24 192.82.72.66

Yun davarchihsan gahainuud ve

Avatar

иргэн 2021-06-24 124.158.94.9

Хамгийн аймаар нь хувьд шилжүүлсэн дарга нар нь одоо болтол ажлаа хийж байна.

Avatar

Эмчилгээ тааруутай, эмч нэртэй болгоныг шахуу ажилд авдаг гэсэн 2021-06-24 202.126.89.98

Эмчилгээ муутай, ихэнх эмч нарын мэдлэг чадвар муугаас гадна, онош, эмчилгээ үйлчилгээ дэндүү үнэтэй гэж иргэд ам муутай юм бна лээ. Ходоод дурандахад 75000 гэсэн шүү. Эмчилж эрүүлжүүлэх биш бизнэс хийдэг талдаа ажилладаг юм бна. Улс юмаа авах нь зөв. Хувьдаа хямд хувьчилж авсаныг сая л мэдлээ.

Avatar

иргэн 2021-06-24 202.126.89.247

Хувийн байсан нь эзэнтэй, үйлчилгээ чанартай байна даа. Улсын гэхээр эзэнгүйдээд хариуцлага чанар муудаж, тоног төхөөрөмж нь үрэгдэнэ шүү. Хувийн ч гэсэн улсын ачаалалыг аваад зохих журмаар нь ашиглаж, үйлчүүлсэн нь хамаагүй дээршүү төрийнхэн минь сайн бодож бодолцоорой, энэ эмнэлэгтэй хамаарахгүй иргэний санал бичив.

Avatar

Зочин 2021-06-24 103.80.210.183

хэн гэдэг даргын балай эрх нь эзэ сууж мөнгө угаах гээд байгаа нь цаанаа учиртай.

Avatar

Ард 2021-06-24 165.22.220.247

АЙМШИГТАЙ. АРД ТҮМНИЙ ӨМЧИЙГ ЛУЙВАРЧИД ЯАЖ ТЭГЖ ЧАДДАГ БАЙНАА????

Avatar

Зочин 2021-06-24 66.181.179.238

Huuli busaar avsan bol ter humuust huuliin daguu tohiroh shiitgeliig n tootsoh heregtei. Tegj baij ene uls eruuljine

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж