АТГ-ын Ө.Алтангадасыг суллажээ

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

АТГ-ын Ө.Алтангадасыг суллажээ

АТГ-ын   гүйцэтгэх албаны дарга, ахлах комиссар Ө.Алтангадасыг  Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд  өнгөрөгч сарын 28-ны өдөр  Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд  цагдан хорьсон билээ. Тэгвэл өнгөрөгч  мягмар гаригт  түүнийг суллажээ. Тухайн үед ахлах комиссар Ө.Алтангадасыг  Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбат, Хяналт дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нарыг хууль бусаар тагнаж чагнасан гэх хэрэгт буруутган  шалгасан гэх мэдээлэл бий. Юутай ч Ө.Алтангадасыг  ямар шалтгаанаар хорьсон талаар өнөөг хүртэл АТГ болон ТЕГ-аас сэтгүүлчдэд тайлбар өгөөгүй юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж