Орон сууцныхан өр тавьдаггүй бол гэр хорооллынхны өрийн дэвтэр зузаарчээ | News.MN

Орон сууцныхан өр тавьдаггүй бол гэр хорооллынхны өрийн дэвтэр зузаарчээ

Орон сууцныхан өр тавьдаггүй бол гэр хорооллынхны өрийн дэвтэр зузаарчээ

Орон сууцныхан өр тавьдаггүй бол гэр хорооллынхны өрийн дэвтэр зузаарчээ

Аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, иргэдийн халаас нимгэрсээр. Хүнсний дэлгүүрийн орлого буурч, өрийн дэвтэр зузаарчээ. Өдөр тутмын хэрэглээ болох талх, сүүнээс гадна граммын мах авдаг байсан иргэд одоо жижиглэн сураглах нь ихэссэн байна. Хотын төвтэй хаяа залган орших “Дэнжийн мянга”-д захын нэгэн дэлгүүрээр ороход л ийм дүр зураг угтав. Сүлжилдсэн олон гудамжны үзүүрт байрлах зургаан нэрийн дэлгүүрт хэсэг саатахад  хүмүүсийн хэрэглээг харж болохоор. Дийлэнх нь талх, элэгний нухаш, зайрмаг, бас сүү авна. Зарим нь граммын мах, жижиглэн ч асууна.

Хүүхдээ дагуулж яваа залуухан эмэгтэй дэлгүүрээс хоёр литрийн савтай сүү, атар талх, бас зайрмаг авахад дунджаар 10 мянган төгрөг болж байв. Мөн элэгний нухаш хамгийн гүйлгээтэй барааны нэг бололтой. Хүний өдөр тутмын хэрэглээ талх, сүү боловч сүүгээ ч авч хүчрэхгүй болсон иргэд олон гэдгийг худалдагч Н.Тунгалаг хэлж байв.

Тэрбээр “Барааны үнэ маш их нэмэгдсэн. Манай эндэхийн хүмүүс бүгд боломжийн амьдралтай биш. Дийлэнх нь амьдрал тааруу. Тиймээс аль болох хямдхан үнэ хэлэхийг боддог. Гэвч сүүлийн үед хүмүүсийн худалдан авалт буурч, зээл ихэссэн.

Сар ч хүрэхгүй хугацаанд өрийн дэвтэр зузаарч байна. Граммын махнаас илүү жижиглэн сурагласан хүмүүс олон шүү дээ. Төмс, лууванг килограммаар нь авахгүй, 2-3  ширхгээр л авдаг болохоор лангуун дээр муудах нь их.  

Талх, сүү өдөр тутмын хэрэглээ ч зарагдахаа больсон. Сүү авч байгаа хүмүүс ховор. Талх бол хонож, хатаж хорчийх нь их шүү дээ” гэлээ. Түүний хувьд дэлгүүрээс зээл авсан хүмүүс өрөө төлж чадахгүйд хүрвэл алга болох нь их. Зээлээ хугацаанд нь төлдөг хүмүүс ч ховор гэнэ. Үүнээс болоод эргэлтийн хөрөнгөө таньдаг найз нөхдөөсөө зээлэх нь ердийн л үзэгдэл аж.

Харин орон сууцны хороолол дунд байрлах жижиг “мини маркет”, хүнсний дэлгүүрүүдэд өрийн дэвтэр барагтай л байхгүй. Гэхдээ хүнс, барааны үнэ хэт нэмэгдсэн болохыг олон хүн баримтаа хараад л анзаардаг болов уу. “Хангай” хотхоны дунд байрлах нэгэн мини маркетаас ойр зуурынхаа хүнсийг авч буй иргэн Б.Золбаяр “Дэлгүүрээс авч байгаа барааныхаа ширхгийн үнийг мэдэхгүй. Талх ямар үнэтэй байдгийг ч анзаардаггүй шүү дээ. Талх, өндөг, хиам,  ундаа, ариун цэврийн цаас  зэрэг ойр зуурын хүнс, ахуйн зүйлсээ авахад л хамгийн багадаа 20 мянган төгрөг болдог” гэсэн юм. Харин худалдагч барааны үнэ өссөнийг бөөний үнэ нэмэгдсэнтэй холбож бас өрийн дэвтэр байхгүйг хэлж байв.

Дэлгүүрүүдийн тухайд байршлаас хамаарахгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бүгд л адилхан үнэтэй. Харин өрийн дэвтрээрээ л ялгаатай аж. Статистик мэдээллээр, хүнсний бараа, ундаа, усны үнэ өмнөх оныхоос 50 хувиар өсчээ.

                  МАХНЫ ҮНЭ 19 МЯНГАД ХҮРЧ ИРГЭД ГРАММЛАЖ АВАХ БОЛЖЭЭ

Өдөр тутмын хүнсний бараанаас гадна монголчуудын голлох хүнс махны үнэ өссөөр тансаг хэрэглээ болжээ. Хүмүүс хөлхөлдсөн “Хүчит шонхор” зах өдрийн цагаар сэлүүхэн. Үхрийн махны үнэ буурсныг худалдагчид хэлж байгаа ч 19 мянган төгрөг хүртэл үнэтэй байна. Үхрийн махны тасгаар орвол килограмм нь ястай мах 12000, цул мах 14000 төгрөг.

Лангуу тус бүр адилгүй үнэтэй бөгөөд дунджаар 16000 төгрөг бол хамгийн үнэтэй нь 19 мянган төгрөгт хүрчээ. Сайн чанарын шинэ махыг худалдагчид ийнхүү өндөр үнэлжээ. Өөрөөр хэлбэл, махны чанараас хамаарч үнэ нь адилгүй болохыг худалдагчид хэлж байгаа юм. Бас махны үнэ өсөхөд орон нутагт аймаг, сумд орох гарах хөдөлгөөнөө хязгаарласантай холбоотойгоор махны нийлүүлэлт тасарч, олдоц багатай болсон байна. Энэ нь махны үнэ нэмэгдэх шалтгааны нэг болжээ. 

Дараа нь хонины махны тасгаар орвол килограмм нь 9500-12000 төгрөгийн үнэтэй байна. Иргэдийн хувьд хамгийн ихдээ таван килограмм, түүнээс бага граммлаж авах болсныг худалдаачид хэлж байв. Тэд “Худалдан авалт буурч, дагаад орлого багассан. Өмнөх шигээ хүмүүс махыг тор тороор нь авахаа больж, одоо дунджаар нэг кг мах авах нь олон байна. Зарим тохиолдолд 4000 төгрөгт багтаан махаа граммлаж авдаг хүмүүс ч бий. Мөнгөний боломжгүй хүмүүст граммлахаас өөр аргагүй” гэдгийг хэлж байсан юм.  Харин иргэдийн зүгээс “Махаа ч идэж чадахаа болилоо.Үнэ буураагүй байна. Хэрэглээний мөнгөө маханд зарцуулаад халаасанд мөнгө үлддэггүй” гэдгийг санал нэг хэлж байв.

Өөрөөр хэлбэл, иргэдийн амьдралд махны үнэ томхон дарамт болжээ. Зарим нь махны үнийг дийлэхээ больж жижиглэн дайвар бүтээгдэхүүн худалдан авч бас нэг хэсэг нь арга буюу махнаас гарч “цагаан хоолтон” болж байгаагаа ч нуулгүй хэлж байсан билээ.

Нийслэлийн статистикийн газрын мэдээллээр өнгөрсөн долоо хоногт махны үнэ буурсан бол энэ сарын 23-ны өдрийн байдлаар махны үнэ өсчээ. Тодруулбал, үхрийн махны үнэ өмнөх долоо хоногоос 200-565 төгрөг буюу 3.9 хувир нэмэгджээ.Үхрийн цул махны үнэ килограмм нь 13000-16000 мянган төгрөг. Ястай мах килограмм нь 12000-15000 төгрөгийн үнэд хүрчээ. Мөн хонины мах 11000-14000 төгрөгийн үнэд хүрсэн байна.

Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь иргэдэд санхүүгийн хувьд дарамт болж худалдан авах чадварыг дордуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уугуул 2021-06-24 66.181.161.111

сайд асан Улааны балаг мөн чих юм да..

Avatar

Зочин 2021-06-24 202.21.107.94

7 sariin dundaas mahnii une buurna. ter hurtel teseed baij bai.

Avatar

Зочин 2021-06-24 202.126.89.158

Mongol hunii hunsnii standartiig yagaad odoo boltol gargahgui baina. Ene standart nuhtsul bolgon tohiruulahdood hemjee vaih yostoi

Avatar

Зочин 2021-06-24 192.82.90.143

Муу амлаад яах юм. Дээр нь ялагдсан танхайчууд дэврээж өгнө. Монголоос бусад нь бүхнийг төр рүү чихдэггүй юм билээ. Энэ засаг бүхнийг хийж байна. МАН засаг барьж байгаа нь аз гэж бод. Зах зээлийн хуулиар өөрийн амьдралаа өөрөө авч явах нь ардчиллын тулгуур зарчим шүү дээ

Avatar

Оюунэрдэнээ, Хүрэлсүхээ одоо болно, яваад өг. 2021-06-24 202.21.108.51

Оюунэрдэнээ одоо огцроод зайлаад өг, Чи Монголчуудад дэндүү их гай болж байна. Хүрэлсүх Та 2 одоо болно, яв.

Avatar

Зочин 2021-06-24 103.57.94.85

Нилээн хэдэн жилийн өмнө тийм байсан байх. Одоо байр, гэр хороололынх бүгд адилхан болсон. Ингэж л хямарааж чадаж байна даа

Avatar

их мэдэгч 2021-06-24 66.181.180.102

хөдөө гарч амьдарцгаа, тэнд мах хямд байна лээ

Avatar

Зочин 2021-06-24 192.82.92.201

manaihan neeree albatai yum shig sonin humuus shuu……. uursunduu joohon archaatai, ajil hudulmuruu hiigeed amidar….. mongoloor duuren bayan baih bish yumaa gehed dyndaj davhargaar amidrah bolomj bn…. uursuniihuu archaaguig bysdad tohoj hunii umnuus amidarch bgaa yum shig bugdiig nehej amidrarch bolohgui shde…….

Avatar

G 2021-06-24 202.131.229.146

100aad say hureh gj baiga maltai baij tahianii mah iluu hyamdhan baih hurtelee dordoh gj shiwshig.

Avatar

Зочин 2021-06-24 202.21.107.94

tahianii mah hamgiin muu mah shd

Avatar

Зочин 2021-06-24 202.9.46.60

Залхуу монголчууд бүх юм аа төрөөр даалгамаар байна уу. Гарч ажил хий.

Avatar

Зочин 2021-06-24 103.80.210.183

ажил алга. гадаадад гаргахгүй. ажил бий болгосон нэгнийг нь МХГ зулгаагаад суулгахгүй гээд чөдөр тушаа их байнаа.

Avatar

Зочин 2021-06-24 43.228.131.89

Ажилгүй сул цалин аваад дээр нь авилга авч баян чинээлэг амьдарч байгаа
Төрийн албан хаагчид л ингэж хуцаад байнааа

Avatar

МОНГОЛ ХҮН 2021-06-24 202.131.225.197

МАХ, МАЛЫГ СТРАТЕГИЙН ХҮНСЭНД ОРУУЛААГҮЙ НЬ МАШ ИХ СОНИН БАЙНА. УЛААН ГЭГЧ САЙД БАЙХДАА ХУЖААД АЛДЦАН. ОДОО Т Э Н Э Г ХАЛАМЖИЙЫН СОНГОГЧИДООС БОЛЖ УЛС ДАЯАРАА МАШ ЭВГҮЙ БАЙДАЛД ОРЖ ЭХЭЛЛЭЭ. МАН.ГАРУУД ЯМАР ШИЙД ГАРГАХ НЬ ХУВЬ ЗАЯАГ НЬ ШИЙДЭХ БАЙХ ГЭЖ Л ХАРЖ БАЙНА.

Avatar

Зочин 2021-06-24 103.80.210.183

Улааны толгойг авах ёстой ХҮСҮ ерөнхийлөгч болсон юм чинь толгойг нь авч гийгүүлэх байгаа даа.

Avatar

Зочин 2021-06-24 202.21.108.51

Махны салбарыг Хятадад өгсөн нь Хүкийн тушаал. Хүрэлсүх, Оюунэрдэнэ нарын ЗГ бүх цаг үеийн хамгийн муу засгийн газрууд.

Avatar

уугуул 2021-06-24 66.181.161.111

улаан нутгийнхаа цайрын ордыг хятадуудад өгчөөд одоо махны салбарыг бас хятадуудад өгчихиймаа…худалдагдана гэж энэ бхдааа…

Avatar

Зочин 2021-06-24 64.119.19.165

Еерсдее сонгочихоод битгий гоншигонолдоод бай. Менхед халамжлуулж амьдарна гэж бодоцгоосон юм байх даа

Avatar

Зочин 2021-06-24 202.55.191.194

Хөдөө рүүгээ буцаж малаа маллаж амьдар гүйцээ

Avatar

Зочин 2021-06-24 103.80.210.183

малын бэлчээр байхгүй. газрыг нь лицензээр гадны хулгайчуудад өгчихсөн. лицензгүй газарт нь шаваад бэлчээр тахлагдсан. дээр нь байгалийн ган зуд их болж .

Avatar

эрдэнээгиин хошингор 2021-06-24 66.181.161.74

монголын хошин эмгэнэл малчид маш их урамшуулал авна саяхан ХҮРЭЛСҮХ удирдагчаасаа 100000 АВЧ ДЭЭШ НЬ ЗАЛСАН ТАХАЛ ТАРААСАН оросоос гахайн мах авч байна удахгүй австралаас хонь авна латин америкаас үхриин мах авна халамжиин тэнэгүүд болголоо залуус гадагшлах сонирхол бүр өслөө хятадыг муулагч нар юу бодож байна дотоож чинь хүртэл хятад удахгүй монгол хар жагсаалтанд орно ямар мөнгөөр сонгуульдс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж