Та хүүхдээ аврах уу, өвтгөх үү? | News.MN

Та хүүхдээ аврах уу, өвтгөх үү?

Та хүүхдээ аврах уу, өвтгөх үү?

Та хүүхдээ аврах уу, өвтгөх үү?

Монголд Covid-19 халдвараар өвдсөн хүний тоо 100 мянга давлаа. Халдвар нас, хүйс харгалзахгүйгээр тархаж, олон хүний амийг авч одсоор байна. Тэр дундаа жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд өвчилж байгаа нь сэтгэл эмзэглүүлнэ. Учир нь тэд вакцинд огт хамрагдаагүй. Эмч мэргэжилтнүүдийн зүгээс дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэд халдвар авбал хөнгөн өвдөж, эдгэрэх боломжтой. Харин жирэмсэн эх, бага насны хүүхэд өвчилсөн тохиолдолд амархан хүндэрч, амь насаа алдах хүртэл эрсдэл дагуулж байна гэдгийг сануулж буй.

Тиймээс Монгол Улс зургадугаар сарын 14-нөөс жирэмсэн эхчүүд, 16-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр “Файзер” компанийн вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Тэгвэл ирэх Даваа гаригаас 12-15 хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах гэнэ. Ингэснээр огт дархлаажуулалтад хамрагдаагүй 290 мянган хүүхэд буюу хүн амын 10 хувьд дархлаа тогтох аж.

Cтатистик дурдъя. Өдөрт бүртгэгдэх халдварын 20-30 хувийг хүүхдүүд эзэлж байгааг мэргэжилтнүүд анхааруулж буй. Салбарын сайд нь “Нийт халдварын 24 хувь нь хүүхдүүд. 18-60 насныхан нийт тохиолдлын 68 хувийг эзэлж байна” гэж мэдэгдсэн. Өчигдрийн байдлаар 16-17 насны 13733 хүүхэд 1146 жирэмсэн эх Covid-19 халдварын эсрэг вакцинд хамрагджээ. Хэдийгээр сайн дурын үндсэн дээр хүүхдүүдийг вакцинд хамруулж байгаа ч идэвх сайн байна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг, Канад улсын эрүүл мэндийн яам, Сингапур улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны агентлаг, Европын холбооны эмийн агентлаг, Япон улсын засгийн газар 12-15 насны өсвөр насны хүүхдүүдэд “Файзер” компанийн вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгоод байна.

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайханы хувьд хүүхдийн вакцинжуулалтын талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Халдвар авч байгаа хүмүүсийн 50-60 хувь нь хүүхдээр дамжиж байна. 18 хүртэлх насны хүүхэд хүн амын 30 хувийг эзэлдэг. Эдгээр хүүхдэд огт вакцин хийгээгүй учраас тэднээр дамжиж, зарим нь өвдөж байна. Харамсалтай нь сүүлийн үед таргалалттай, чихрийн шижинтэй, суурь өвчтэй, хоолой өвддөг хүүхэд их боллоо. Тэд илүү их халдвар авч байна.

Энэ намар хичээл эхэлнэ. Монгол Улс 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр аргагүй. Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын судалгааны төвд өчнөөн удаан судалгаа хийгээд батлагдсан вакцин хийлгэх нь чухал. Энэ дотроос хамгийн аюулгүй нь "Файзер” вакцин гэдгийг хэлсэн юм.

Эрүүл мэндийн яамны зүгээс одоог хүртэл ямар нэг шалтгаанаар вакцин тариулаагүй хүмүүс “Вироцел”, “АстраЗеника”, “Файзер” вакцины алийг нь ч тариулах боломжтой гэв. Одоогоор 18-аас дээш насны 300 гаруй мянган хүн вакцин тариулаагүй үлдсэн байгаа аж.

Хүмүүс саяхан л вакцин голж, шилж "цамаан" загнаж байсан.  Одоо аль ч вакциныг хийлгэх сонголттой болсон ч вакцинд хамрагдахгүй хойрго хандаж байгааг албаныхан хэлж байна. Тиймээс энэ эрсдэлтэй цаг үед өөрийгөө  болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд вакциндаа хамрагдахыг зөвлөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Саяа 2021-06-24 66.181.161.102

12-15 хүүхэд вакцинжуулна гэж…???12-15 насны хүүхэд гээд зөв бич л дээ.Ер нь хайнга алдаатай мэдээнүүд их тавих болж.Сайтар хянаж нягтал мүүлийн үеийн хүнэнцрүүд хөдөөнийхөн их болж

Avatar

zochin 2021-06-24 202.55.188.89

энэ халдвар аваад хүндрээд үхээд байгаа хүмүүс чинь 99 хувь нь вакцинаа хийлгээгүй оркууд байгаа шүү.

Avatar

Зочин 2021-06-24 192.82.82.194

Хүүхдээ аврах уу өвтгөх үү? 13 настай хүү Файзер тариуалаад зүрх нъ зогссон мөн. таталт өгч ухаан алдсан хэрэгүүд Америкад гарч эхэллээ харин ковид тусаад эдгэрэх нъ 99.7 хувътай эрүүл хүнс амин дэм витаминаар сайн дэмжээд өгөн даван туулахаас Миний хувийн шийдвэр Та бүхний шийдвэр биш шүү

Avatar

хуульч 2021-06-24 203.91.115.43

та нарыг хятдаар санхүүжүүлдэг эрлийзүүдээр вакцин сайн гэж сурталчилгаа хийлгэж байгааг чинь мэддэг хүмүүс бас байгаа шүү гялсын захирал өвгөн хэн билээ тэр бас энэ өөрөө өөрийгөө өвчнөөс салгаж чадаагүй, цуйван сүүтэй цай шиг хортой хоол дэлхийд байхгүй гэж бичээд сууж байсан болдсайхан үхэхээсээ өмнө монголчуудаас яаж л чадвал хэдийг хороож чадах нь уу гэсэн шиг хэдэн юмны толгой угаалт залуучуудыг сайн угааж чадсанд одоо юу ч хэлэх билээ

Avatar

хуульч 2021-06-24 203.91.115.43

вакцин хийлгээгүй тэр хүмүүсийн чинь нэг би байна, огт өвдөөгүй халдаагүй, дэлхийг атгаж байгаа хэдэн еврейн тоглооом тэрний сургаар хуурамч хортой юм туршиж буй хятад гэсэн 2 галын дунд гацчаад байж битгий хуцацгааж бай.

Avatar

zochin 2021-06-24 202.55.188.89

chi udahgui haldvar avch, ami avar, vaccinaa hiilgeegui minii buruu ami avar geed chatsga tsarailnaaa.

Avatar

Гончиг 2021-06-24 103.26.195.153

Энэ орк гэх дуртай хүрээний тэмбүүтний удам удахгүй устна. Хүрээний тэмбүүтнүүд л их нас барж байгаа.

Avatar

Зочин 2021-06-24 202.126.89.103

Вакцин огт хийлгээгvй 300к том хvний нэг нь би байна. Би ковидын ямар ч вакцин хэзээ ч хийлгэхгvй. Хойд Солонгос шиг дэглэм тогтоохоос нааш бvх хvнийг vгэндээ оруулах боломжгvйг ЗГ болон тэр туршилтын туулай болсон 1.5 сая хvн ойлгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-06-24 202.9.46.60

KISS

Avatar

zochin 2021-06-24 202.55.188.89

12-15 насны хүүхдүүдээ бушуухан вакцинжуулж эхлээчээ юугаа хүлээгээд байгаа юм бэ. хүүхдэдээ хурдан файзер хийлгэмээр байна. хардах сэтгэцийн донтой оркуудын үгийг битгий тоо, тэд вакцин хийлгээгүйнхээ тблөөсийг өөрийн болон үр хүүхдийнхээ амиар төлнө.

Avatar

Zochin 2021-06-24 202.131.225.197

ene niitleliig bichesen А.ЦЭЭСҮРЭН gej huuhend helhed ch boloogui bndaaa!!! Dahiad sain suraltsah heregtei!!!
Vaccine bol togloom bish bas iim uyed ailgan surduuleg iimergui tarhi ugaalt chine unendee ineedemtei haradaj bn!!!

Avatar

Zochin 2021-06-24 202.131.225.197

Zozozo tur zasag n buur zohion baiguulalttai tarhi ugaaltaa ehelsen bololtoi!!!

Avatar

зочин 2021-06-24 202.21.100.210

Хүүхдээ өвтгөх үү энэ юу гэсэн үг бол оооо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж