МАН даргаа сольж, АН бодлогоо өөрчилнө | News.MN

МАН даргаа сольж, АН бодлогоо өөрчилнө

МАН даргаа сольж, АН бодлогоо өөрчилнө

МАН даргаа сольж, АН бодлогоо өөрчилнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулснаар маргааш /2021.06.25/ 11.40 цагт Ерөнхийлөгчийн тангаргаа өргөхөөр бэлтгэж байна. Түүний тангараг өргөхтэй зэрэгцээд нам гүм байсан улс төр хөдөлгөөнд орно. Гэхдээ Монголын улс төрд наяад оныхон хүч түрж байна. 

МАН-ЫН ТҮР ДАРГА ХЭН БЭ?

У.Хүрэлсүх Төрийн тэргүүний тамга гардахаасаа өмнө намын тамгаа тушаах ёстой. Хэдийгээр өнгөрсөн нэгдүгээр сард өөрийн хүсэлтээр танхимаараа огцорч, Засгийн тамгаа нутгийн дүү Л.Оюун-Эрдэнэдээ шилжүүлсэн ч намын тамгатайгаа үлдсэн.  Түүний тамгыг хэн түр шилжүүлэх вэ гэдгийг МАН-ынхан маргааш Бага хурлаараа шийднэ. Өөрөөр хэлбэл, намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох юм. Бүх эрх мэдлийг гартаа авсан намын түр даргын асуудал анхаарал татаж байна. Энэ нь зөвхөн МАН-ын биш улс төрийн намуудын анхаарлын төвд байгаа. Эрх баригч намын дарга хэн болохоос улс төрийн тоглолтууд тодорхой болно.

Намын дарга нь Ерөнхий сайд болох учраас эрх мэдлийн төлөөх тэмцэл эрх баригч намд өрнөх нь дамжиггүй. Цаашлаад түр дарга бүр дарга болох уу гэдэг нь ч эндээс харагдана. МАН-ыг наяад оныхон нь авахаар ах нартайгаа сэм тэмцэж байгаа. Намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг томилно гэсэн бор шувууд Тусгаар тогтнолын ордноос жиргээд удаж буй. Ийм хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд засгийн зуун хоногийн тайлангийнхаа хурлаар ил тод зарласан  юм.   Гэвч, МАН-д намын дарга болох сонирхолтой хүмүүс Л.Оюун-Эрдэнээс өөр бий. УИХ-ын дарга Г.Занданшатар ч бас намаа авахыг хүсч буй нь мэдээж.  

 Аль, аль нь У.Хүрэлсүхийн ойрын хүмүүс.  Тиймээс У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвших шумтай зэрэгцээд намын даргын төлөөх тэмцэл МАН-ын хөшигний ард ширүүхэн хийгээд далдуур өрнөсөн.  Уг нь Их хурлаа хийгээд намын даргаа тодруулах ёстой байсан. АН шиг үүрэг гүйцэтгэгч томилж байгаад хоёр хуваагдах дээрээ тулах вий гэсэн болгоомжлол жирийн гишүүдэд нь бий.  Ямар ч байсан У.Хүрэлсүхийгээ намаасаа үдэж өгөөд үүрэг гүйцэтгэгчээ томилохоор МАН хөл хөдөлгөөн ихтэй байна. 

АН ИХ ЯЛАГДЛЫН ШОКНООСОО ГАРЧ  УНАСАН РЕЙТИНГЭЭ  ӨСГӨХИЙГ ОРОЛДОЖ БАЙНА

Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ёстой Ардчилсан нам дараалсан гурван удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээлээ. УИХ-ын сонгуулийн дараа болж буй энэ ялагдал нь АН-ыг шинэчлэгдэх ёстойг батлаж өгсөн.  АН-ыхан төрийг тэнцвэржүүлэх, нэг намын дарангуйллыг үгүй хийхийг сануулж, хяналттай төртэй байхыг анхааруулсан ч  сурталчилгаагаа ард түмэн “Баялагтаа эзэн Монгол” байхыг сонгосон.

Олон түмний итгэл өөрсдөөс нь алсарч байгааг сүүлийн гурван удаагийн сонгуулиар АН-ыхан мэдэрч  ойлгож байгаа. Гэхдээ асуудлынхаа шалтгааныг зөв харж, оношоо тогтоож чадахгүй яваа.  У.Хүрэлсүх тангараг өргөж, Х.Баттулга төрхөмдөө очихтой зэрэгцээд намуудын дунд хөдөлгөөн өрнөх нь дамжихгүй. 

Их ялагдлын шокноосоо гарч, унасан рейтингээ  өсгөх хамгийн эхний ажил нь АН-ын хувьд эв нэгдэл.  Тиймээс бусад улс төрийн намуудтай нэгдэхийг хүсч буй. Гэхдээ бусад намуудтай эвлэлдэн нэгдэхээс илүү дотоодын хэрүүл тэмцлээ эцэслэх нь нэн чухал болсон.  

Улс төр судлаачдын хувьд “АН-ын хувьд том зорилгын төлөө тууштай явах тал дээр сахилга бат сул. АН-ын ялагдлын гол шалтгааныг Үндэсний хэмжээний том амбиц зорилгоо зөв тодорхойлж нэгдмэл байж чадахгүй байгааг дүгнэдэг.

Тиймдээ ч томоохон өөрчлөлт хийж, намаа шинэчилнэ гэдгийг намын залуус нь мэдэгдэх болсон. “Ялагдал гэдэг их ялалтын эхлэл. Харин ч энэ удаагийн сонгууль ардчилсан тогтолцоонд аюул учруулсан гэдгийг бодитоор мэдрүүллээ. Дарангуйлал гэдэг зүйл ойрхон ирсэн гэдгийг бүрэн утгаар нь харууллаа. Тиймээс АН улам шинэчлэгдэж, хүчтэй болж бусад улс төрийн намуудтай нэгдэх ёстой” гэдгийг АН-ын нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдэгдэж байв. М.Тулгат мөн наяад оных. Тэрбээр намдаа хүч оруулахыг хүсч байгаа.

АН-ын хувьд бусад намуудтай эвсэн, эрс шинэчлэлийг хийнэ гэдгээ мэдэгдээд М.Тулгатын дэргэд Зөвлөхүүдийн танхим байгуулжээ. Зөвлөxүүдийн танxимын бүрэлдэxүүнд АН-аас нэр дэвшиж, сонгогдож байсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Ерөнxийлөгч, УИX-ын дарга, Ерөнxий сайдаар ажиллаж байсан намын гишүүд багтсан байна. Зөвлөxүүдийн танxим 15 гишүүнтэй. Тэд юуны өмнө эв нэгдлийг хангаx чиглэлд xийx аливаа алxамыг xийxдээ АН-ын үндсэн үзэл санаа, зарчмыг эрxэм зорилгоо болгон ажиллаx, зөвшилцөх уулзалтуудыг цаг алдалгүй хийх, намын шинэчлэлийг xийxдээ цаxим шилжилтийг хамтад нь xийх чиглэлд ажиллахаар болжээ. 

Ямартай ч Зөвлөхүүдийн танхим АН-ыг сэргээж, зам мөрийг нь тэгшлэх эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.   

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ан 2021-06-24 192.82.89.193

Тулгат тай хэсэг нохдууд ардчилсан. Нам биш

Avatar

Дэл 2021-06-24 202.55.188.83

Бодлогоо өөрчилнө гэдэг өөрчилөх бодлого байгаа юмуу

Avatar

зочин 2021-06-24 202.9.41.12

ардын нам шууд даргаа сонгоод явахгүй бол ардчилсан намын шиг хувь заяа хүлээж бна

Avatar

Зочин 2021-06-24 202.126.89.151

шоронгийн хулгайчууд л байна ш дээ. тэд нарт одоо хэн ч итгэхгүы. АН сүйрсэн одоо босохгүй

Avatar

Зочин 2021-06-24 66.181.161.81

Баталгаагүй ардчилалаар баг хийж олныг хуурч баяжсан дээрэмчид мөн бн .
Монголчууд та нарын тарыг таниад сэтгэл нь хөрсөн .
Одоо дахин хууртахгүй ээ .

Avatar

Зочин 2021-06-24 66.181.168.82

Үзэл санаандаа тууштай биш хэдэн балай өвгөнүүд хувийн эрх ашигаа Улсаас дээгүүр тавьдаг учраас ард түмэн та нарыг сонгохгүй байгаа юм. АН-аас тодорч гарчаад бас муулна дотороо эвдрэлцэнэ Ардчилалын үнэт зүйлээ мэдэхгүй балайнууд

Avatar

Sergln 2021-06-24 87.118.96.154

эмэгтэй хүн үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Хүүк /нас 53/ одоо болноо xo6, элдэв дарамтаа зогсоо

Avatar

Dr. Adity 2021-06-24 102.89.2.160

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг 

зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? 

Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 

хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл 

манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.

имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян

Avatar

Зочин 2021-06-24 202.55.191.194

АН гэж нөгөө хэдэн өвөө нар байна, ямар элэнцгийнх нь эрс шинэчлэл,

Avatar

Зочин 2021-06-24 192.82.90.143

Юун зөвлөх вэ. Хэдэн хуучин хорчингууд л байна. Хорчингууд ард нь суучихаад хороо найруулаад сууна. Ардчиллын дүр эсгэгчид ардчилагчид биш, дарангуйлагчид, хулгайчууд болох нь 30 жилийн шалгарлаар батлагдсан байхад, хашраагүй л байна. нөгөө хуучин типийн нам нэртэй бүлэглэл хэвээр үлдэх болно

Avatar

Иргэн 2021-06-24 202.72.247.58

АН-ын залуучууд энэ үеэ өнгөрөөсөн ахмадуудаа зоригтой тэтгэвэрт нь гаргаад өөрсдийн толгойгоор улс төрийн бодлогоо тодорхойлоод жинхэнэ утгаар нь намынхаа ардчиллыг хөгжүүлэхгүй бол бүх зүйл дуусчихаад байгааг ойлгохгүй байна уу? Энэ хүмүүс та нарт олигтой юм зөвлөхгүй дээ…

Avatar

МОНГОЛ ХҮН 2021-06-24 202.55.191.130

МАН.ГАРЫН ДАРГАД ЗАНДАНШАТАР ШИГ ТУЙЛБАРГҮЙ, АЛИА САЛБАДАЙ ЖУЛДАНА. ХҮҮК НАМАА ОЮУК.Д БАС Л ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ОЮУК ЧАДАХГҮЙ БОЛ НИЙЛЖ БАЙГААД М.ЭНХ60ЛД ШИГ ХУСНА Л БИЗ

Avatar

Зочин 2021-06-24 202.179.26.152

zandanshatar undsen huuliin shunechleliig , shyyhiin shinechleliig hiisen shyy

Avatar

Зочин 2021-06-24 66.181.182.160

Энэ Оюук АН шиг намаа тараачихаж мэднэ шүү. Ковидтой лав тэмцэж чадсангүй. Миеэ зэрэг газрын наймаачид гараад ирвэл бас огт хэрэггүй. Бараг Занданшатар нь тогтвортой тулхтай савлаад бхгүй дээр байхаа. Намбар бас гарна гээд амбиицлана шүү. Сү Батболдын фракц гараад ирвэл бас гадныхан даам гарвал яана

Avatar

Зочин 2021-06-24 202.179.25.116

ЗАЙЛАА. ОДОО ЭНЭ ХОРЧИНГУУДААР ДУТАХГҮЙ. ЗӨВЛӨНӨ ГЭЖ ХОРОЛЖ, ХАГАЛГАН БУТРАХ ТАЛААР Л ЗӨВЛӨНӨ. ХОЛ ОЧИЖ ЖАЛГАНДАА ХОРРОНДОО ХЭРЭЛДЭЦГЭЭ ТА НАР.

Avatar

Гэбэр 2021-06-24 202.126.90.75

АН-ыг булшлах ажлыг зохион байгуулсан энэ хэдийн зөвлөх гэж юу байсан юм. Харин ч эд нар асууудлыг улам хүндрүүлнэ. Эднийг хүмүүс хүлээж авахгүй ш тээ. Хараад л дургүй нь хүрч бна. Эднээсээ л хурдан салж бж АН илааршина.

Avatar

Зочин 2021-06-24 64.119.17.163

АН гэж байгаа юм уу. Хэрвээ байгаа бол одоогийн УИХ-ын гишүүд нь хаанахынх вэ. Тэд нарын харьяаллыг нэг тийш нь болгох хэрэгтэй. Гэхдээ нэ чинь тэд нарын шийддэг ажил болохоос Батүүл Эрдэнэ мэтийн бөөснүүдийн хийх ажил биш. Тэд нар одоо АН гэж солиорохоо больчих хэрэгтэй. Эрдэнэ мэлхий сонгуулийг ямар ч утгагүй болгосон, тэрнийг МАН сайхан ашигласан…. Одоо болоо юм биш үү

Avatar

Зочин 2021-06-24 103.26.195.158

tv

Avatar

Зочин 2021-06-24 103.229.123.45

АН-с айдгүй хүн одоо үлдсэн юм уу!? Ккк.

Avatar

Sergln 2021-06-24 109.70.100.38

эмэгтэй хүн үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Хүүк /нас 53/ одоо болноо xo

Avatar

Зочин 2021-06-24 202.179.26.152

emegtei hun ajliin bairtai baij boldoggyi iumuu

Avatar

Sergln 2021-06-24 109.70.100.38

эмэгтэй хүн үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Хүүк /нас 53/ одоо болноо

Avatar

БҮХ НАМУУД СӨНӨТҮГЭЙ 2021-06-24 192.82.77.162

БҮХ НАМУУД СӨНӨЖ МОНГОЛ УЛС ЦЭВЭРЛЭГДЭХ БОЛТУГАЙ

Avatar

Төрөа 2021-06-24 202.9.46.107

МАН юугаараа дутах вэ?,АН тай адилхан 2 тамгатай болчихоо

Avatar

Зочин 2021-06-24 43.228.129.131

Зөвлөхүүдийн танхим гэх монтажтай зурагий чинь хүмүүс хараад жигшиж байна, та нар зайлаад өгвөл ардчилсан нам цэвэршинэ

Avatar

ХУУЛЬЧ 2021-06-24 192.82.64.190

АРДЧИЛСАН НАМ БОДЛОГОО ӨӨРЧЛӨӨД НЭМРГҮЙ ,,,,АЛТАНХУЯГБАСБУС ЗҮҮНТЭН ,ТҮҮН ДЭЭР АЛБАН ТУШААЛ НЭР АЛДАР ГОРЛИЖ ИРСЭН ПОПЧУУД СААД БОЛНО ,,,,,,ТЭГСЭНЭЭС ТАТАН БУУЛГААД ЖИНХЭНЭ УТГААР НЬ БАРУУГ ТӨВИЙН АРДЧИЛСАН НАМАА БАЙГУУЛ ,,,ЭСХҮЛ ,МАН-ЫН ӨРСӨЛДӨГЧ ЗҮҮН ТӨВИЙН ХАМ БОЛ ,,,,ТА НАР ТЭГЖМАНАН БОЛСОН 30 ЖИЛИЙН ТҮҮХЭЭ СЭРГЭЭ ,,,

Avatar

Shine Hun Garan " MAN - Darga shine Huntei boloosoi gej Ard Tumenii Hyleet baina shuu !!! " 2021-06-24 66.181.161.33

MAN – namiihan tanart Neg Tom Asuudaltai yum baina shuu – " Nutgiin Duu Ahan Duus " gesen bulegled Orson yum bainlee shuu Mafia
Nutgiin – Duu buyuu Ahan Duus gesen Bulegluud Yavaad baigaa shuu Tom Mafia Yisej baigaa shuu !!!

Avatar

КОММУНИСТ ЕӨӨКТЭЙ БОЛСОН ЮМ ЧИНЬ 2024 ОНООС 100% АРДЧИЛСАН ПАРЛАМЕНТТЭЙ БОЛОХ БАЙЛГҮЙДЭЭЭ ДААНЧ 2021-06-24 202.126.88.144

МУ-ын Нийт Хүн Амын ердөө 52% нь л Вакцины 2 тунгаа тариулжээ. Цаана нь 0-17 насныхан, Жирэмсэн эхчүүд, эмзэг бүлгийнхэн Огт Вакцин тариулаагүй ба дөнгөж одоо л эхэлж байна…МУ-ын Бүх Хүн Ам Вакцин хийлгэлээ гэхэд ҮР ДҮН НЬ ДОР ХАЯЖ 3-4 САРЫН ДАРАА Л ГАРЧ ЭХЛЭХ БАЙХДАА…!!!
① АРД ТҮМЭН НЬ 2 ТУН ВАКЦИНДАА УХАМСАРААРАА 100% ХАМРАГДААД ХУВИЙН САХИЛГА БАТ ДЭГ ЖУРАМТАЙ БАЙЖ ДАРХЛААГАА ТОГТООЖ ЭРҮҮЛ ЭНХ ЭСЭН МЭНД ҮЛДЭНЭ
② ТӨР ЗАСАГ НЬ ЭЛДЭВ НАЙР НААДАМ ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН ЭСЭН БУСАН АРГА ХЭ

Avatar

ИРГЭН 2021-06-24 192.82.64.190

ХАРИН,," АН ,," ҮНДЭСНИЙ -КОММУНИСТ ҮЗЭЛТЭЙ / ЯГ ХОЙД СОЛОНГОС ШИГ/ЧУЧЕ", /,," БОЛООД ТЭР НӨГӨӨ ЕӨӨК ЧИНЬ /МАН / АРДЧИЛАЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ БАРИМЖААТАЙ ЗҮҮН ТӨВИЙН НАМ БОЛООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮҮ ,,,

Avatar

зочин 2021-06-24 202.21.105.186

АН-ынхан Ардчилал гэдэг үгээр халхавч хийж улс орныг тонон дээрэмдэж, ард түмнийг ядууралд оруулсан гэмтэнгүүд. Тэд яаж хусаад ч энэ гэм зэмээ цайруулж чадахгүй.

Avatar

арай ч дээ 2021-06-24 64.119.21.18

ан нам юун зөвлөхүүдийн танхим бэ дандаа хөгшин гарууд байна залуу хүмүүсээр цус сэлбээчээ

Avatar

ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙЦГЭЭЕ АРДЧИЛАЛЫНХААН !!!! 2021-06-24 202.126.88.144

АРДЧИЛАЛЫН САЙН ЛИДЕРҮҮД НЬ ГАРЧ ИРЭЭД МАНЛАЙЛААД ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙГЭЭЧЭЭ ??? ОДООО Л ЯГ ЗӨВ МОМЭНТ НЬ ТААРЧ БАЙНА.

Avatar

Зочин 2021-06-24 202.21.107.73

kkkk эЭНЭ АН-Г ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИХ ХЭРЭГТЭЙ ХУВААГДААД ӨӨР ӨӨР НАМ БОЛООД ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж