МАН даргаа сольж, АН бодлогоо өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

МАН даргаа сольж, АН бодлогоо өөрчилнө

МАН даргаа сольж, АН бодлогоо өөрчилнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулснаар маргааш /2021.06.25/ 11.40 цагт Ерөнхийлөгчийн тангаргаа өргөхөөр бэлтгэж байна. Түүний тангараг өргөхтэй зэрэгцээд нам гүм байсан улс төр хөдөлгөөнд орно. Гэхдээ Монголын улс төрд наяад оныхон хүч түрж байна. 

МАН-ЫН ТҮР ДАРГА ХЭН БЭ?

У.Хүрэлсүх Төрийн тэргүүний тамга гардахаасаа өмнө намын тамгаа тушаах ёстой. Хэдийгээр өнгөрсөн нэгдүгээр сард өөрийн хүсэлтээр танхимаараа огцорч, Засгийн тамгаа нутгийн дүү Л.Оюун-Эрдэнэдээ шилжүүлсэн ч намын тамгатайгаа үлдсэн.  Түүний тамгыг хэн түр шилжүүлэх вэ гэдгийг МАН-ынхан маргааш Бага хурлаараа шийднэ. Өөрөөр хэлбэл, намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох юм. Бүх эрх мэдлийг гартаа авсан намын түр даргын асуудал анхаарал татаж байна. Энэ нь зөвхөн МАН-ын биш улс төрийн намуудын анхаарлын төвд байгаа. Эрх баригч намын дарга хэн болохоос улс төрийн тоглолтууд тодорхой болно.

Намын дарга нь Ерөнхий сайд болох учраас эрх мэдлийн төлөөх тэмцэл эрх баригч намд өрнөх нь дамжиггүй. Цаашлаад түр дарга бүр дарга болох уу гэдэг нь ч эндээс харагдана. МАН-ыг наяад оныхон нь авахаар ах нартайгаа сэм тэмцэж байгаа. Намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг томилно гэсэн бор шувууд Тусгаар тогтнолын ордноос жиргээд удаж буй. Ийм хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд засгийн зуун хоногийн тайлангийнхаа хурлаар ил тод зарласан  юм.   Гэвч, МАН-д намын дарга болох сонирхолтой хүмүүс Л.Оюун-Эрдэнээс өөр бий. УИХ-ын дарга Г.Занданшатар ч бас намаа авахыг хүсч буй нь мэдээж.  

 Аль, аль нь У.Хүрэлсүхийн ойрын хүмүүс.  Тиймээс У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвших шумтай зэрэгцээд намын даргын төлөөх тэмцэл МАН-ын хөшигний ард ширүүхэн хийгээд далдуур өрнөсөн.  Уг нь Их хурлаа хийгээд намын даргаа тодруулах ёстой байсан. АН шиг үүрэг гүйцэтгэгч томилж байгаад хоёр хуваагдах дээрээ тулах вий гэсэн болгоомжлол жирийн гишүүдэд нь бий.  Ямар ч байсан У.Хүрэлсүхийгээ намаасаа үдэж өгөөд үүрэг гүйцэтгэгчээ томилохоор МАН хөл хөдөлгөөн ихтэй байна. 

АН ИХ ЯЛАГДЛЫН ШОКНООСОО ГАРЧ  УНАСАН РЕЙТИНГЭЭ  ӨСГӨХИЙГ ОРОЛДОЖ БАЙНА

Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ёстой Ардчилсан нам дараалсан гурван удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээлээ. УИХ-ын сонгуулийн дараа болж буй энэ ялагдал нь АН-ыг шинэчлэгдэх ёстойг батлаж өгсөн.  АН-ыхан төрийг тэнцвэржүүлэх, нэг намын дарангуйллыг үгүй хийхийг сануулж, хяналттай төртэй байхыг анхааруулсан ч  сурталчилгаагаа ард түмэн “Баялагтаа эзэн Монгол” байхыг сонгосон.

Олон түмний итгэл өөрсдөөс нь алсарч байгааг сүүлийн гурван удаагийн сонгуулиар АН-ыхан мэдэрч  ойлгож байгаа. Гэхдээ асуудлынхаа шалтгааныг зөв харж, оношоо тогтоож чадахгүй яваа.  У.Хүрэлсүх тангараг өргөж, Х.Баттулга төрхөмдөө очихтой зэрэгцээд намуудын дунд хөдөлгөөн өрнөх нь дамжихгүй. 

Их ялагдлын шокноосоо гарч, унасан рейтингээ  өсгөх хамгийн эхний ажил нь АН-ын хувьд эв нэгдэл.  Тиймээс бусад улс төрийн намуудтай нэгдэхийг хүсч буй. Гэхдээ бусад намуудтай эвлэлдэн нэгдэхээс илүү дотоодын хэрүүл тэмцлээ эцэслэх нь нэн чухал болсон.  

Улс төр судлаачдын хувьд “АН-ын хувьд том зорилгын төлөө тууштай явах тал дээр сахилга бат сул. АН-ын ялагдлын гол шалтгааныг Үндэсний хэмжээний том амбиц зорилгоо зөв тодорхойлж нэгдмэл байж чадахгүй байгааг дүгнэдэг.

Тиймдээ ч томоохон өөрчлөлт хийж, намаа шинэчилнэ гэдгийг намын залуус нь мэдэгдэх болсон. “Ялагдал гэдэг их ялалтын эхлэл. Харин ч энэ удаагийн сонгууль ардчилсан тогтолцоонд аюул учруулсан гэдгийг бодитоор мэдрүүллээ. Дарангуйлал гэдэг зүйл ойрхон ирсэн гэдгийг бүрэн утгаар нь харууллаа. Тиймээс АН улам шинэчлэгдэж, хүчтэй болж бусад улс төрийн намуудтай нэгдэх ёстой” гэдгийг АН-ын нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдэгдэж байв. М.Тулгат мөн наяад оных. Тэрбээр намдаа хүч оруулахыг хүсч байгаа.

АН-ын хувьд бусад намуудтай эвсэн, эрс шинэчлэлийг хийнэ гэдгээ мэдэгдээд М.Тулгатын дэргэд Зөвлөхүүдийн танхим байгуулжээ. Зөвлөxүүдийн танxимын бүрэлдэxүүнд АН-аас нэр дэвшиж, сонгогдож байсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Ерөнxийлөгч, УИX-ын дарга, Ерөнxий сайдаар ажиллаж байсан намын гишүүд багтсан байна. Зөвлөxүүдийн танxим 15 гишүүнтэй. Тэд юуны өмнө эв нэгдлийг хангаx чиглэлд xийx аливаа алxамыг xийxдээ АН-ын үндсэн үзэл санаа, зарчмыг эрxэм зорилгоо болгон ажиллаx, зөвшилцөх уулзалтуудыг цаг алдалгүй хийх, намын шинэчлэлийг xийxдээ цаxим шилжилтийг хамтад нь xийх чиглэлд ажиллахаар болжээ. 

Ямартай ч Зөвлөхүүдийн танхим АН-ыг сэргээж, зам мөрийг нь тэгшлэх эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.   

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж