Хар тэнгист Их Британийн хөлөг рүү оросууд гал нээв

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

Хар тэнгист Их Британийн хөлөг рүү оросууд гал нээв

Хар тэнгист Их Британийн хөлөг рүү оросууд гал нээв

ОХУ-ын эх сурвалжуудын мэдээлснээр Оросын зэвсэгт хүчин Хар тэнгист Нэгдсэн Вант улсын байлдааны хөлгийг илрүүлэн анхааруулах гал нээж, хөөн явуулжээ. Учир нь Их Британийн хөлөг Хар тэнгис дэх Оросын эзэмшил хэсэгт нэвтэрсэн гэх боловч үүнийг Лондонгийн зүгээс эрс үгүйсгэж байгаа юм.

ОХУ-ын батлан хамгаалах яам “Оросын хилийг зөрчсөн гадаадын хөлөгт анхааруулах зорилгоор гал нээсэн боловч эсрэг талаас ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй” хэмээн мэдээлжээ.

Уг явдал ОХУ-ын 2014 онд Украинаас булаан авсан Крым хойгийн эргийн ойролцоо болжээ. Их Британийн хөлөг ОХУ-ын хилээс дотогш 3 км орчим нэвтэрсэн гэнэ. ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр хил зөрчсөн хөлгийн замд СУ-24 онгоцоор дөрвөн тэсрэх бөмбөг хаяж, харуулын хөлгөөс анхааруулах гал нээсний дараа Английн хөлөг буцсан аж.

Харин Их Британийн батлан хамгаалах яам “HMS Defender хөлөг рүү анхааруулах гал нээгээгүй. Тэгээд ч хөлөг хил зөрчөөгүй. Ердөө олон улсын хуулийн дагуу Украины эзэмшил хэсэгт аюулгүй нэвтэрсэн” хэмээн мэдээлсэн байна.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж