Дабль стандарт: Ардын наадам болохоос ах дүү хоёрын баяр биш шүү! | News.MN

Дабль стандарт: Ардын наадам болохоос ах дүү хоёрын баяр биш шүү!

Ардын хувьсгалын 100 жил

Дабль стандарт: Ардын наадам болохоос ах дүү хоёрын баяр биш шүү!

Дабль стандарт: Ардын наадам болохоос ах дүү хоёрын баяр биш шүү!

Ардын хувьсгалын 100 жилийн ойг хугацаанд нь, гэхдээ цахимаар тэмдэглэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өчигдөр мэдээлэв. Үндсэндээ долдугаар сарын 11, 12-нд өнгөрсөн жилийнх шигээ МАН-ын дарга нар дэнж хотойтол, Монголын ард түмэн диван “гоцойтол” наадах дэг.  Одоо яах гэхэв, иргэд юу хүснэ, түүнийгээ олж авдаг хойно доо. Эрх чөлөө хүсвэл эрх чөлөөг, дарангуйлал хүсвэл дарангуйллыг олно.

Энэ жилдээ наадмаа түрдээ хойшлуулаад эрүүл мэндээ бодъё гэж их эртнээс л олон нийт сануулж, хэлсээр байгаа билээ. Атал арван тэрбумаар наадна чиг, найрлана чиг гэх эрх баригчдад иргэд  нь үхэх сэхэх хамаагүй болжээ. У.Хүрэлсүх наадам нээхгүй бол улсын Ерөнхийлөгч биш болчихгүй байлтай. Тэгээд ч цахим наадна гээд бөхчүүд нь цахимаар барилдахгүй, морьдоо цахимаар уралдуулахгүй нь лав. 1024 бөх барилдана гэдэг мянган хүний бөөгнөрөл тэнд үүснэ гэсэн үг. Сонгуулийн өмнө хөдөө, хотгүй тараасан халдварынх нь тархалтыг яая даа гэж байгаа эрүүл мэндийн салбарынхандаа нэмэр дээр нэрмээс болох хэрэг байна уу. Ковид ялгавартай ханддаг вирус биш бол наадам үзэцгээх дарга нар, барилдах бөхчүүд, уяач хүүхдүүд бүгд халдвар авах, тараах эрсдэлтэй.

Наадам  төрт ёсны их баяр, үндэсний өв соёл  мөн.  Гэхдээ арван тэрбумаар наадаж байхаар амьсгалын аппарат авч арван хүний ч болтугай амийг аврах хэрэгтэй биз дээ.  Цар тахлаас болж, өнөөдрийн байдлаар  469 хүн алтан амиа алджээ. Цаашдаа ч нас баралт улам нэмэгдэхийг  УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийнхөн сануулсаар байна. Авчиг 12 хоёр жилийн дараах ялалтаа тэмдэглээд Ардын намынхан зуун жилээрээ хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй сархад зоогломоор байгаа юм байлгүй, эмч мэргэжилтнүүдийнхээ үгийг “гөлөөг” ч гэж тоож сонсох хүн алга. Медаль тараах, МАН-ын зуун жилийг яажшуухан тэмдэглэх талаар ярьж, бодож байгаа нь олон байна.

Цахим наадмаас хэмнэсэн мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуулахыг Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт үүрэг чиглэл болгосон. Үүнд талархах хаашаа билээ, өвчин туссан иргэд эм авах мөнгө ч үгүй байна.     

Зуун жилийн наадмыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах “Херо” Б.Баатар найруулах гэнэ. Өнгөрсөн жилийн, Х.Баттулгын зуслан дээр болсон наадмын нээлтийг тэрбээр найруулж, аялал жуучлалыг даллах брэнд контент бүтээнэ, ураад, алаад өгнө гэсэн яалаа, уртаас урт клиптэй үлдсэн. Хөлс мөнгөгүй ажилласан хүнийг буруутгах бас учир дутагдалтай.  Гэхдээ заавал Ерөнхий сайдын төрсөн ахыг хөлс мөнгөгүй ажиллуулах албагүй. Хөлстэй, хөлсгүй байх нь хамаагүй, хуулиар бол ашиг сонирхлын зөрчил үүснэ.

Б.Баатарын үүсгэн байгуулсан “Херо” компанийн 50 хувийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эзэмшдэг. Тиймээс  төсвийг  захиран зарцуулдаг дүү нь татвар төлөгчдийн мөнгөөр төрсөн ахынхаа клипийг ил цагаан санхүүжүүлээд суух нь хуультай, ёс зүйтэй, хариуцлагатай улсад бол цайрсан хулгайд тооцогдох биз. Даанч Монголд  байдаг үзэгдэл. “Аав хүнийхээ хувиар Эрдэнэтэд шахаа хийхэд нь  ярьж тусалсан юм аа” гээд хээв нэг хэвлэлийнхний амыг таглах нь хэвийн зүйл болсон доо.  Ард иргэд нь ч цагаан цаас гэдэг үнэн,  авлигач, эх оронч хоёроо, ашиг сонирхол, амин хувь хоёрыг ялгаж салгаж чаддаггүй. Ерөнхий сайдын төрсөн ах яагаад наадам найруулж болохгүй гэж асуудаг нь ч бий. Хуулиараа бол болохгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй гэж албан тушаалаасаа огцрох үйлдэл мөн юм.

Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар гурав найруулахаар шалгарсан байдаг. Гэтэл цахимаар наадахаар Засгийн газар шийдвэрлэсэн учраас төсвийг хэмнэх үүднээс Б.Баатар ганцаараа найруулахаар болсон юм даг уу даа.

Шадар сайд  С.Амарсайханы Ерөнхий сайддаа тал засаж байгаа царай нь энэ байх, чааваас. Эхнэр, хүүхдээ илүү давуу эрхтэй гэж боддог  дабль стандарттай дарга нар иймэрхүү шийдвэр ичихгүй гаргана. Эсвэл танхимынх нь тэргүүн ингэж тушаасан байж магадгүй. Аль ч өнцгөөс нь харсан авлига, ашиг сонирхол байна аа гэсэн үг.

“Херо” цагтаа сайн, эрэлттэй найруулагч байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ цаг өөр болсон. Үзэгчид хэрсүү болсон. Үнэндээ хэн нэгнийг хүчээр уйлуулдаг,  хэт уянгалсан бүтээлийг олон нийт таашаахаа болиод удаж байна. Задгай сэтгэдэг, чамбай найруулдаг залуус зөндөө бий.  Өчигдөрхөн Монголын үндэсний телевизээр давтан гарсан У.Хүрэлсүхийн нэвтрүүлгийг үз. "Херо"-гийн нэвтрүүлгээс хамаагүй амьдралтай байгаа биз дээ. Энтертаймент шоуг утгаар нь хийж, жинхэнэ огшуулж, омогшуулж чадах уран бүтээлч цөөнгүй. Яагаад заавал Б.Баатар гэж?! Ерөнхий сайдын төрсөн ах болохоор уу.

Зүй нь баяр наадмын комисс нээлттэй тендер зарлаж, сонгон шалгаруулалт явуулах ёстой байв. Төсвөөс санхүүжүүлж буй контент учраас Ерөнхий сайдын төрсөн ах амбицтай, авьяастай байлаа ч түүнд наадмын нээлтийг найруулах эрх олгох нь ёс зүйн талаасаа,  хууль дүрмийн хувьд ч хүлээн зөвшөөрөх үйлдэл яавч биш. Тэгээд ч Covid-19-ийн үед Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Карантин-14”, “ Мэдээллийн урсгал”, “Аса станц”-ын ард “Херо” Б.Баатар байсан нь хэнд ч ойлгомжтой болсон.

Хүүхдийн төлөө фондыг ахынхаа нэр дээр байгуулж ард түмний өгсөн хандивын мөнгийг хувийн дансанд нь авахаас эхлээд ах дүү хоёрын энэ бүх үйлдлийг харахад  ард түмнээ арай л дэндүү доромжилж, басамжлаад байх шиг.

Ерөнхий сайд нэгэнтээ ахыгаа Оскарын шагнал авах хэмжээний том уран бүтээлч байгаасай гэж боддог тухайгаа ярьсан байдаг. Хувь хүн талаасаа ахыгаа магтаж дэмжих хүний ёс. Гэхдээ цар тахлаас болж, иргэд нь ажил орлогогүй болчхоод байхад төрсөн ахаараа засгийн бүх пиараа хийлгэж, төсвөөс санхүүжүүлээд сууж байгаадаа Л.Оюун-Эрдэнэ ичих ёстой юм. Улс төрийн том тоглогч болъё гэж байгаа бол энэ мэт жишиг сажиг шуналаасаа салах хэрэгтэй. Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад зөвлөхөд, ардын наадам болохоос ах дүү хоёрын баяр биш шүү!

                                                                  Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
БурууБуруу
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

97 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-24 203.91.115.55

"Наадмыг угаасаа цуцлах нь тодорхой юм чинь ах та найруулж байгаа болж байгаад хэдэн төгрөг цавччих". Л.Оюун-Эрдэнэ.

Avatar

tusa 2021-06-24 103.229.123.225

Монголчууд бид энэ хэт атаархлаасаа болж нийгэмд их сөрөг үр дагавар авчирч байна даа. Тийм л сүрхий юм бол ерөнхий сайд эсвэл сайн найруулагч болчихгүй яасан юм. Даан ч санаа байвч сачий нь хүрэхгүй л дээ. Тэгээд бас ген муутай . Атаархал нь дээд цэгтээ хүрч, байж ядаж байвал хорвоогоос зайлчих хэрэгтэй ш дээ.

Avatar

Зочин 2021-06-24 103.229.120.145

Ковидын 1-р хавьтал нялх биетэй эмэгтэйг шаахайтай нь эмнэлэг шилжүүлдэг жүжгийг Херо найруулж тавьсан болж таарлаа.

Avatar

Зочин 2021-06-24 67.182.139.6

Оюулзгана чи зайл!

Avatar

Зочин 2021-06-24 31.173.241.41

Цайрчихсан гарууд бна🤮🤮🤮😭😭😭

Avatar

Оона 2021-06-24 192.82.73.28

Бутачууд өөрсдийн бутачуудаа энд тэнд тэжээх мөнгө олох хэрэгэиэй бнашдээ

Avatar

Уншигч 2021-06-24 66.181.179.63

Ерөнхий сайд нэгэнтээ ахыгаа Оскарын шагнал авах хэмжээний том уран бүтээлч байгаасай гэж боддог тухайгаа ярьсан байдаг… гэнэ үү. Монгол наадмын төсөвт ханахгүй бүүр холын юм боджээ. Холливудын хэмжээний бүтээл Засгийн газар дэмжиж хийнэ гээд байсан нь ийм учир жанцантай байж. Ах дүү хоёрын алсын бодол, далд санаархал нь ил боллоо л доо. Намын даргын тухайд "Ялыг нь үүрч байгаа. Ямбыг нь хамт үүрнэ" гэж ярилцлагадаа хавчуулсан. Санаагаа хэлж байгаад хийгээд байна гэдэг айхтар холын санаа.

Avatar

Зочин 2021-06-24 103.57.94.248

uhleer naadaj baina daa

Avatar

зочин 2021-06-24 202.126.89.114

Өлөн сдакууд. Эрээ цээргүй, хүн чанаргүй, жудаггүй, төрсөн, өссөн орчин нь хөгийн, муу гентэй л хүмүүс юм. ккк. Муу хүн учраас Женкотой нийлсэн, ичихгүй хүүхдийн нэрээр өчнөөн тэрбум төгрөг иргэдээс луйвардсан.. тэр яасан бэ? Мөнгөнд лав хэзээ ч цадахгүй нь болиой.. тиймээс төрд ойртуулж болохгүй.

Avatar

Zochin 2021-06-24 64.119.24.13

Mongolchuud odoo l hunee tanij ehelj baina.

Avatar

Зочин 2021-06-24 66.181.161.101

Bayr naadamch yah ve? Uhel hayand irchlee Zasag neg bodol baigaa bailgui Baatar maatarch bur tsaisaan ichih nuur ene shudraga 5iin negd l lav baihgui

Avatar

Зочин 2021-06-24 192.82.72.66

Manaihand ih tom gajuudal bna. Eregtei huuhduuddee yamarch bolovsrol olgodoggui tegsen mortloo hamgiin tom alban tushaaliig tedend ogdog. Nogoo hed ni garch oreed zovjon medal bayar naadam mongo ideh gesen zarchmaar l ajillaj bna. Ene 2n tolgoi ba setgel ni uneheer hurehgui bna.

Avatar

Иргэн 2021-06-24 202.126.90.74

Үнэн баба хоёр бузар

Avatar

Зочин 2021-06-24 66.181.179.138

Монголын төрөөс энэ хоёр бузар зайл

Avatar

l***r 2021-06-24 192.82.73.20

хөсрийн бурхинуудаа хөгшин залуугүй сонгосон улс, тавьсан жүжгий н үзээд өгсөн халамжаар хүргээд байж дээ 🙁

Avatar

БАНДИЛЗАГА 2021-06-24 202.21.109.122

УЛСЫН МӨНГИЙГ ӨӨРИЙН КОМПАНИДАА ШАХАХ АТТ – ШАЛГУУЛАХ АСУУДАЛ ШҮҮ БАНДИАААА ҮГҮЙ БОЛ БАНДИ ЧАМД ЗОХИХГҮЙ АЖИЛАА ӨГӨӨД БЭРС ДЭЭ БАГШИЛДАА БАНДИЛЗАГА.

Avatar

Зочин 2021-06-24 103.229.123.45

Баатар Мөнхбаясгалан хоерыг Жэнко зүтгүүлээд хэцүү байгаа болтой юм билээ.

Avatar

Хохнь 2021-06-24 66.181.161.75

Дарвайталаа сонгочихоод юу гэж донгосоод бгаа юм та нар. Хохь чинь.

Avatar

Зочин 2021-06-24 202.126.89.221

Үнэхээр юм бодож сэтгэхгүй байна даах. Заавал Баатараар найруулах гэж гөжиж олны дургүйг хүргэх дэмий шүү дэн

Avatar

Зочин 2021-06-24 202.9.46.151

mongolchuudyn songolthvrelsvh namaamafi bolgosonulster tvriig oligarhuudyn negdel bolgoj ervnhiilvgch boloh gejheden baagiigbaaduudaj hvrsen vr dvn.

Avatar

Iljignii ulgereer uuriiguu umuurdug said... 2021-06-24 192.82.75.6

Zuragtaa asaahgui bhad l bolno… asaasan ch gesen HPO uzeh heregtei. Aygui l bol tsahim naadmaa humuust shahahiin tuld hul horij tenegtendee. Nuhtsul bdlaa mederch ter iljignii ulgeree yrij muirnuur ymdaa.

Avatar

иргэн 2021-06-24 202.179.24.83

Иргэдийнхээ Санал гомдол, Шаардлгыг хүлээж авдаггүй Дур зоргоороо аашилж, Ашиг сонирхолын зөрчилтөй шийдвэр гаргаж Иргэдийнхээ Бухимдал дургүйцлыг хөдөлгөдөг ЕС-д Оюунэрдэнэ нэн даруй Огцорч, Улс орноо аваад явжчих ямарч Чадамж чадваргүй МАН Тарсан нь дээрээ,

Avatar

Зочин 2021-06-24 192.82.78.196

Иргэд чинь евдеед эмнэлэг олдохгуй эм тан нь ендер унэтэй болоод байхад юуны наадам бэ. Авч байгаа арга хэмжээ чинь ямар чзохион байгуулалт, бодлогогуй, иргэддээ хурэхгуй байна. Тэр наадам жагсаалаа болиоч. Хувь хун хичнээн урьдчилан сэргийлээд дийлэхгуй байна. Яам тамгын газарт ажиллагсад евдеед хажуу хавиргвныхандаа халдаагаад тэд нар нь гэр орныхондоо халдаагаад хэцуу байхад баяр наадам, парад жагсаал гэж балайраад мулгуу юм уу даа тер засаг нь

Avatar

ЗОЧИН 2021-06-24 66.181.180.162

Тэр цахим наадам гэдэг юм хэнд хэрэгтэй юм бэ? Ах дүү нийлж, албан тушаалаа ашиглаж улсын мөнгө гувчуулах арга л биз дээ. Наадам хийсэнгүй гээд хүн үхэхгүй. Харин ч халдвар тархахгүй тус болно. Тэр клип млип хэнд хэрэгтэй юм бэ? Баатар гэж нөхөрт л хэрэгтэй байх. Ард түмэнд наалдах юм даанч байхгүй. Түүний оронд өвчнөө хязгаарлаач.

Avatar

Монгол 2021-06-24 77.181.80.35

Наадам хийхгүй гэхээр хийсэнгүй гэж хуцна . Хийх гэхээр тэр нь найруллаа энэ нь мөнгө идлээ гэнэ ямар олон ааштай авгай юу та нар! Хийхээр бүгдээрээ үзнэ л биздэ. Ядаргаатай новшнууд вэ. Урт Клип ч гэх шиг өөрсдөө юу ч чадахгүй байж битгий олон юм хуцаад байгаач!

Avatar

Иргэн 2021-06-24 192.82.64.220

Хөлсний бичээч гэдэг нь үү? Цар тахал дэгдцэн, иргэд нь үхээд, эмнэлэг оргүй, эмч хүрэлцэхгүй, бараа бүтээгдэхүүний үнэ нь хэд дахин өсцөн, мах 19000 төгрөг болцон, өдөр тутмын хүнсээ авч чадахгүй, төсөв мөнгөгөгүй бидний даатгуулсан нийгмийн даатгал шиг эрүүл мэндийн даатгалын мөнгийг хувааж иднэ, 1 тэрбумаар ойн төмөр тараана, 10 тэрбумаар наадам хийнэ гэдэг энгийн үзэгдэл үү, нам дагасан долдой, хулгайч дарга нарын авилга авч, идэж уух арг бус уу? Улс орон, иргэдээ бол ийм юм хийх үү?

Avatar

Зочин 2021-06-24 139.5.218.157

Naadmiin neeltiin teatrchilsan toglolt buyu here baatariin nairuulah togloltgvigeer naadah ni zuv !iim togloltiig 90-eed oni dund vyeer, Enjbayriig Soeliin said baigaad l hiij zanshan. Tvvnees umnu ih tegsh oiriin jil l olon hvnii gimnastik metiin toglolt ntr hiideg baisan.(30,40,50,60 ,70 geh met)
Tsar tahaltai nuhtsuld bvvr huuchin shigee svld duu, Turiin dal basgaa urguj manduulaad l buhuu gargachih heregtei!!!
Oyuk chi ahdaa mungu uguh gej ingej ulaim tsaim yum hiij lumpen tsarailahaa bo

Avatar

Нямка 2021-06-24 66.181.161.26

Үзэгчгүйч гэсэн бөхчүүд уяачид унаач хүүхдүүд харваачид бусад дагалдагчид өчнөөн хүмүүс тэд бүгд халдвар авна бас тараана 10 тэрбумаа халдвараас урьдчилан сэргийлэхэд зарцуул та нарын хувийн мөнгө биш ард түмний хөрөнгө идэж уухад хэмжээ хязгаар гэж баймаар л юм ханахгүй л бна уу

Avatar

Батый 2021-06-24 202.131.230.50

Ардын зовлон ноёдын жаргал болдог цөвүүн цаг иржээ.

Avatar

иргэн 2021-06-24 192.82.77.22

Naadmaa bolimoor bainaa. Uvdsun humuusee avrahad ene ikh munguu zartshuulaach ee!

Avatar

ЗОЧИН 2021-06-24 66.181.180.162

Энэ ЕС нөхөр ер нь Монголын төлөө зүтгэдэг монгол хүн мөн үү? Хэрэгтэй үед далд орчихно, хэрэггүй үед гараад ирнэ, хэлдэг ганц үг, хийдэг ганц ажил нь “хөл хорихгүй”, тэгээд хүн үхэхийг юман шинээ бодохгүй, ийм монгол сэтгэлтэй хүн байх уу?

Avatar

Зочин 2021-06-24 64.119.16.33

Солиотой тэнэглэл.

Avatar

zochin 2021-06-24 66.181.161.3

nogoo emegteini ……

Avatar

Зочин 2021-06-24 202.126.89.238

Honotsiin hoyor huuhed buhel buten ulsiig samrah gej yuutai buzar ve tui chort

Avatar

Зочин 2021-06-24 139.5.218.157

Neeree hoeuulaa honotsiin shees yumuu ?!

Avatar

T 2021-06-24 192.82.77.8

Odoo uilaad yakhavdee Tsentseren mini! Yu tarina tyyniigee l khuraana! Bolovsrolgyii ** orkuudiig deeree gargasan bol deer chini l baana!

Avatar

Зочин 2021-06-24 202.21.116.171

Энэ хоёр залууд ямар ч буруу байхгүй. Ард түмэн өөрсдөө хохинээ. Та нар л дэмжиж, далдагнаж, сонгож гаргасан. Хөл гарыг нь үнсэж үнгээд долоогоод байсан тэр хар масс одоо үйл лайгаа эдэл. Би ч та оронд нь байсан бол энэнээс дор юм хийнэ. Яагаад гэвэл тэнэг мунхаг сонгогч хар масс байгаа цагт ийм зүйл хэдэн 10 жил ч үрэглжилнэ. Одоо Ерөнхий сайд юу дуртайгаа хий. бүрэн дэмжинэ.

Avatar

Зочин 2021-06-24 203.91.115.50

Одоо яая гэхэв дээ. Бидний л сонголт. Урьд нь арай нэг ардчилсан уур амьсгалтай, ядаж айдаг эмээдэг байсан бол одоо хээгээ барж хэнхэдгээ ярлаа. Ардын нам чинь байтугай төрийн апарат тэр чигээрээ бага ястнууд, цагаач буриад ах дүүсийн нам боллоо доо.

Avatar

Зочин 2021-06-24 23.106.249.54

үмхий орос чинь зайлаарай, бид өөрсдөө өөрсдийнхөө малнуудыг маллана. харин манай улсад бага яс мас гэж байхгүй шүү коминтэрнээ зүүдлээд пү-дээ дарлуулаад арилж алга бол

Avatar

Зочин 2021-06-24 122.201.24.54

Мөнгө төгрөг байдаг юм бол иргэдийнхээ эрүүл мэндэд зориулаач гээд хэлчих зориг зүрх энэ 76 д баймаар юм даа.

Avatar

зочин 2021-06-24 192.82.70.221

Зүгээрээ, Оюунэрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавьж байна ш дээ, утсан хүүхэлдэй, цүнх баригч Оюунэрдэнийг намын дарга, ЕС болгохгүйгээ луугарууд мэдэж байгаа ш дээ, тэнэг туучий их л өндрөөс унах нь дээ

Avatar

Лхагва 2021-06-24 202.126.90.144

Та хоёрын төрсөн эцгийн амьдаа би зөвлөхөд:Одоо болно ард түмэн тэнэг биш болохоор бүхнийг ойлгож байгаа .Бага дээр нь шуналаа татаж ав.Эс татваас Оюуэрдэнийн засгийн газрыг наадмын дараа огцруулах нь зөв.Ядаж гадаад улс оронд нэр хүндтэй ерөнхий сайдтай болвол улс орны хөгжил гадаад харилцаанд хэрэгтэй байна.Заавал цахимаарч гэсэн наадам хийгээд яах юм тэр 10тэрбумаа эрүүл мэндийн салбарт зарцуулаач.Хүрэлсүх телевизээр бүх ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж ёслоод болоо биз.

Avatar

Сонгогч 2021-06-24 66.181.176.202

Цахим наадам энэ тэр гэж хошин шог юм ярьж байхаар өөрсөддөө л зориулсан, өөр бусад "үзэгчидгүй" гээд л шууд зарлаачээ.
Төрийн бүх эрх мэдэл та нарын эрхэнд байхад "дураараа дургиж…" авцгаа

Avatar

Ene Turd Mongol Ezen gej baina u ??? !!! ??? !!! 2021-06-24 66.181.161.33

Ene Naadm bol Ard Tumeniih bish harin " Noediin Naadm " bolson Ene Ah- Duu Hoeriin L.Oyun-Erden
Mungnii $$$ Ulaan zaim $$$ Haltuur hiij baina !!!
Ene chin yu bolj baina ve?
Mongol Ulsaaraa Niiteeree Haldvariin Golomt Bolchood suuj baina !!! COVID-19 –
" Arduudan Uvduj Zovoj " baihad iim ch Tur Zasag baih gej de !!! !!! !!!
MAN – namiihan tanar neg yum bodoosoi bilee – !!!

Avatar

Зочин 2021-06-24 43.242.242.59

Хувьсгал хийж хятадаас чөлөөлөгдсөн баяраа хятадын эрлийзүүд тэдний гар хөл бослон нөхдөөр заалгахгүй. та нар яаж ч эсэргүүцээд монголчуудын бахархал болсон энэ баярыг гутааж чадахгүй. Үзэгчгүй хийнэ гэж байна. Тийм болохоор халдвар тархана гэж худлаа ярихаа болимоор юм. Элбэгээгийн сайт дандаа монголчуудын эв нэгдлийн эсрэг юм бичиж түүн дээр дөрөөлж амьдардаг. Ард түмэн хагаралдаж байвал тэд оршин тогтнох сайхан хөрс шим нь бүрдэж байдаг хөгийн

Avatar

Зочин 2021-06-24 202.179.26.117

Цахимаар бөхчүүдийг барилдуулж, морь уралдуулах, сур харваа, шагай харваа явуулдаг видео тоглоом зохиохгүй юм бол яаж цахим наадам болдог юм?

Avatar

Зочин 2021-06-24 64.119.19.165

Эргvvац вэ. Чамд vзvvлж чамайг наадуулахын тулд бехчvvд уяачд унаач хvvхдvvд, харваачид, vзvvлбэр vзvvлэгчид, зохион байгуулагчид цуглаж беегнерел vvсгэдэг юм байгаа биз ээ

Avatar

Арга алга дөө 2021-06-24 103.57.94.85

Ккк, хэн ч гэсэн ах дүү, агч дүү, хамаатан саднаараа л талцдаг хойно. Одоо яая гэхэв дээ та минь. Би ийм л нийгмийн бүтээгдэхүүнүүд болцгоосон

Avatar

Зочин 2021-06-24 43.242.242.59

Ард түмэн эрх чөлөөг хүсэж МАН-ыг сонгосон.Улс орныхоо эдийн засгийг дээшлүүлэхийн тулд МАН-ыг сонгосон. Хэрвээ АН олонх болсон бол улс орны баялага цөөхөн хэдэн нөхдийн мэдэлд очих байсан. Эрдэнэтийн 49 хувь тэр чигээрээ тэдний мэдэлд очих байсандаа. Ард түмэн жилд ганц болдог наадмаа хийхийг хүсэж байна. Хийхийг хүсэхгүй нэг нь гэртээ л дүмбийгээд ажил хийж байгаа хүмүүсийг муулаад л сууна биз. тэдний эрх

Avatar

Зочин 2021-06-24 66.181.161.40

БЭРСИЙН ВИРУС

Avatar

Зочин 2021-06-24 192.82.71.129

kkkkk

Avatar

иргэн 2021-06-24 202.179.24.83

МАН-д Улс орноо Ард иргэдээ гэсэн Сэтгэлтэй нэг юм ч алга,голцуу ил цагаандаа гарсан Худлаа Шударгын дүрд тоглоцгоосон Оюунэрдэнэ Нямбаатар гэсэн Төрөөс баяжигсад , үгүй бол Сексийн гаж донтонгууд , Оффшорчид , ЖДҮ, Авилгачид гээд Намаараа бүлэглэн болон Ах дүү төрөл саднаараа нийлж энэ Улсыг бодлогоор сүйрүүлж байна шүү МАН ЗГ,

Avatar

Huz 2021-06-24 64.119.21.181

ovog ni oor yum 1 eejiin huuheduu

Avatar

ЦОЛМОН ЗАЙРАН 2021-06-24 115.84.115.24

1921ОНЫ 7САРЫН 11НД УБ-Г ХЯТАДААС ЧӨЛӨӨЛЖ ХӨӨСНИЙ БАЯР НААДАМ ХИЙЖ ЭХЭЛСЭН ӨДӨР НЬ БОЛОХООР ЗӨВХӨН УБ-Т ТЭМДЭГЛЭХ НЬ МАШ ЗӨВ? БУСАД АЙМАГ СУМАНД ХӨӨХ ОЛОН ХЯТАД Ч БАЙГААГҮЙ БАЯР НААДАМ Ч ХИЙГЭЭГҮЙ УУЛ ОВООГОО Л ТАХИЖ ХОНИНЫ МОРИО УРАЛДУУЛЖ ХОНЬЧИН ХӨВГҮҮДЭЭ БАРИЛДУУЛЖ БАЙСАН, 7САРЫН 11НЫ НААДАМ ЦАГААЧ ХЯТАДУУДЫН ХУВЬД ГУНИГТ ГУТАМШИГТ ЭМЭГНЭЛТ ӨДӨР БОЛОХООР ЭБЭ-Н САЙТ МЭДЭЭЖ ЧАДЛААРАА ЭСРГҮЦЭЖ ГУТААНА МЭДЭЖ

Avatar

Зочин 2021-06-24 59.153.114.19

Тэр үед УБн гамингуудыг барон унгерн ххөсөн байсан . Байлдаад байх хятал үлдээгүйээ

Avatar

zochin 2021-06-24 202.179.24.3

uls oron chin surch bna,ESaid naadam , 100 jiliin odon temdegnii ajillagaagaa zogsoo. Ouunyerdene ! ach duugeeree niilj b** ongir , b** danalz, b** chudlaa jujiglej ajil cheregch charai garga, chi ** chediin duussan!!!

Avatar

зочин 2021-06-24 59.153.114.14

иймэрхүү холбоо сүлбээгээ төрийн албанаас холдуулах шаардлагатай.Хүн ардыг бухимдуулж стресс нэмэх ямар хэрэг байнаа.

Avatar

Болд 2021-06-24 202.126.89.7

Бэрс дээд сургууль төгссөн хүн хэмжээндээ л сэтгэнэ Энэ нөхөр тооны талын ойлголт маш муу хүн бн лээ Ямар сайндаа жилд 400 сая жуулчин гээд хээв нэг яриад сууэ байхав дээ

Avatar

хаан 2021-06-24 66.181.180.102

Ард түмэн ямар байна, хаан нь яг тэдэндээ таарсан хаан байдаг

Avatar

Зочин 2021-06-24 64.119.17.176

Арчаагүй ард түмэн шүү!Өөрсдийг нь доош нь хийж үл тоогоод байхад хөшигний ардаас хошгирохоос цаашгүй

Avatar

МАН Л.Оюун-Эрдэнээс өөр хүн олдоогүйд харамсалтай 2021-06-24 66.181.178.13

Л.Оюун-Эрдэнэ гэж үнэхээр жижигхэн сэтгэдэг хүү шүү дээ. 2020 оны цахим наадмыг Баатар найруулсанд ард түмэн бухимдсан мэдэхийн дээдээр мэддэг байж заавал энэ жил давтаад байгаа чинь олон түмнийг үл ойшоосон төрх. 2018 УИХ-ын дарга агсан М.Энхболдын өрөөнд түрүүндээ мэс нуусан этгээдтэй ойртон нийлж оруулах гэж байсанг тэр өдрөөс хойш Л.Оюун-Эрдэнэ гэдэг залуу явцгүй нь танигдсан. Эрх мэдэл хугацаатай хязгаартай хэтэрхий даварч ард түмнийг нулимах бүрт улам л хүчтэй унах цаг ирж таарна.

Avatar

ОЮУН-ЭРДЭНЭ 2021-06-24 192.119.160.21

ЭНЭ ХРИСТЧИН НӨХӨР НААДАМ ХИЙЖ ОЛСОН МӨНГӨӨРӨӨ АЙМАГТАА ЭЗЭНДЭЭ ЗОРИУЛЖ ХӨШӨӨ БОСГОХ ЮМ ГЭНЭ ЛЭЭ.

Avatar

Зочин 2021-06-24 66.181.181.209

НЯМДОРЖИЙН ХАЛААСАНД БАЙДАГ НӨХӨР. ХАРИЙН САНААТАЙ НӨХДҮҮД ТӨРД ИХ ШУРГАЛЖ БАЙНА.

Avatar

Зочин 2021-06-24 98.42.137.30

Яаж ч бодсон энэ зөрчлийн хууль. Оюун-Эрдэнэ мэдэхийн дээдээр мэдэж байж ахыгаа зүтгүүлж байгаа бол муу л байна. Харин энэ хүнд үед цахимаар ч гэсэн наадам хийх ямар учир байпнаа. 2020 онд болох байсан олимпийг хойшлуулаад 2021 онд хийхээр болгож болж л байна. Гэхдээ л асуудалтай байгаа. Монголчууд наадаж найрлахгүйгээр нэг жил өнжиж болдгүймуу? Хурц үеээ өнгөрөөгөөд хойтон жил нийтээрээ 100 жилээ тэмдэглэж дэнж хотойтол найрлаж хутга тавихгүй мах идэж,хундага тавихгүй юу яаж болно доо

Avatar

Зочин 2021-06-24 202.9.40.17

ЭНЭ ХОЁР ШИВШИГ!

Avatar

Зочин 2021-06-24 202.126.89.60

Хэрээ Баатарын Хүүжгийтэй ярьж баыгаа бичлэг бол сэжгийн.Хүүжгий ч энэнтэйгээ таарсан хөөрцөн тэнэг.

Avatar

Зочин 2021-06-24 66.181.181.209

СОНГУУЛЬ ОДОН ОДОО НААДАМ. ҮР ДҮНД НЬ ХЭДЭН ХҮН НАС БАРЖ БАЙГААГ ХАРЦГАА. АРД ТҮМЭН УДАХГҮЙ БОСНОО МАЛУУДАА. КОВИДООР ДАЛИМДУУЛЖ ЮУ ДУРТАЙГАА ХИЙЖ БАЙНА ГӨЛӨГНҮҮД. ЭНЭ АРЧААГҮЙ НӨХРИЙГ ОГЦРУУЛАХ ГЭЖ ЖАГСАНА.

Avatar

юун 10 2021-06-24 49.0.142.34

нэгэнт цахим юм бол 10 тэрбум хүргэж үрэх шаардлагагүй. танаад 1 тэрбумаас доош зар.

Avatar

Зочин 2021-06-24 103.14.36.18

Цахим наадамд зарцуулах мөнгийг Ковидын эмчилгээнд зарцуул л даа.

Avatar

Tor 2021-06-24 202.126.89.115

Akh dyy l gekhiin? Geniin shinjilgee bna uu?shal oor tsaraitai ? Burkhan soliorchij gdg kino odoo Mongol d bolj bna! Avtor ni Jenko! Baatariin nairuulagch gej khyn uiluulj, Mongol erchyydiig Ertontsiin shivshig bolgokh!!!! Er khyn uildaggyi gdg yg yasan? Sdanuud bygd khudal uilj Orkuudaa uyaruulj bgaad Ulsaa tonoj bna! Tsoggerel Naranbaatar geed bygd Khodoonii Orkuud! Zaluugaas tosgin salakhgyi gej!!!

Avatar

Зочин 2021-06-24 202.21.103.158

"Одоо яах гэхэв, иргэд юу хүснэ, түүнийгээ олж авдаг хойно доо. Эрх чөлөө хүсвэл эрх чөлөөг, дарангуйлал хүсвэл дарангуйллыг олно." ЯГ ЯГ. Тэнэгүүд хүссэнээ авч байж юундаа гуугачаад байгаам. Хүссэнийг нь өгч байхад баярла.

Avatar

Зочин 2021-06-24 66.181.161.53

Elbegdorjiin site bithii h*** medvuu turt esnii naadmaa hiihee ta naraar zaalgahgui muu hulsnii trolluud chin

Avatar

Равдан 2021-06-24 66.181.185.88

Нүдний булай нар минь ззйлцгаа.Оюун-Эрдэнэ бол яавч Ерөнхий сайд байж болох хүн биш юм байна.

Avatar

улаан цагаандаа гарчээ. 2021-06-24 64.119.29.63

улаан цагаандаа гарчээ. Өөр сан найруулагч нар бий шүү дээ.

Avatar

Зочин 2021-06-24 64.119.19.165

Vнэн бичжээ.Ичиж амьдраарай муу л******д. Ийм шуналын дэвvvдийг толгой дээрээ залсан ард тvмэн ч арчаагvй байна

Avatar

Зочин 2021-06-24 66.181.183.86

Анхнаасаа исусчин Оюун-Эрдэнэ ийм л байсан тиймээрээ дуусна. МАН хаялгаар ингэж зовлонд зоолох гэж дээ. Баатар бол балиар пиарчнаас өөр юм хийж чадахгүй хөдөөний сэтгээчин. Таарсан таар шуудай ах дүү хоёр. Эцсийн эцэст гол буруутан нь Хүрэлсүх л дээ

Avatar

ябх 2021-06-24 103.11.195.34

Сайд улсаа санхүүжүүлж холливудын кино 200 сая доллараар хийлгэнэ гээд байсан ахдаа өгөх үү бас ккк эсвэл нөгөөө сурсан аргаараа нэг Сан байгуулаад шунал шулам салбадай жүжигчин ундармаа авгайгаараа халхавчилж цаагуураа идэцгээх үү

Avatar

рлд 2021-06-24 66.181.188.140

хэнтийн тэнэгүүд улс самарлаа оюунк лала раа хурдан огцор зайл

Avatar

Зочин 2021-06-24 66.181.161.40

х***а ХҮНИЙ ХҮҮХДҮҮД АЙХТАР АЙХТАР.

Avatar

Зочин 2021-06-24 64.119.23.171

Оюунэрдэнэ та нар аливаа юманд жаахан мэдрэмжтэй хандвал яасан юм бэ? Олон хүн та нарын энэ үйлдэлд дургуйцэж байна ш дээ. Эсвэл ингээд бүр улайрчихсан улс юм уу?

Avatar

Зочин 2021-06-24 150.129.140.114

Хүн хогнууд

Avatar

Zochin 2021-06-24 202.126.89.250

Chono boroonoor…

Zud bolohod nohoi targalana zoblon irehed lam targalana

Avatar

Naadmaa bolio 2021-06-24 202.55.188.105

Naadam hiih mongoo ard tumnii eruul mended zartsuulaajee. Tsahim naadmaa tsutslahiig shraadaj bn

Avatar

Зочин 2021-06-24 66.181.180.246

Баатар бол зүгээр л коммершл найруулагч шүү дээ! Ямар юмных нь сайн найруулагч байдгийн. Баахан өнгө нялахаас өөр ажилгүй хүн дээ!

Avatar

Зочин 2021-06-24 202.9.46.159

"Херо цагтаа сайн, эрэлттэй найруулагч байсныг үгүйсгэхгүй". Хэзээ ч сайн найруулагч байгаагүй. Ямар ч боловсролгүй, найруулагч ч, зураглаач ч, зураач ч биш, өөр шигээ боловсролгүй нийт масст таалагдах гэж адуу мал, бөх, уяач, цай самарч байгаа дүрсийг л эвлүүлж нүд хуурдаг байсан. 2 кино хийсэн нь флоп болсон, юу ч хийж чаддаггүйгээ нотолсон. Өөр шиг нь юу ч мэдэхгүй Баттулгын дэмжлэгээр бүр оодорч гүйцсэн

Avatar

zochin 2021-06-24 139.5.219.41

Өнгөрсөн жилийн Баатарын найруулсан цахим наадам таалагдаагүй!!!

Avatar

Зочин 2021-06-24 59.153.114.19

Цэлгэр сайхан тал байхад шавж бөөгнөрөөд савчиж хөөрөөд юу ч болчив . Сүүлдээ согтуу юм боловуу гэж бодсон шүү

Avatar

Оона 2021-06-24 192.82.73.28

Бутачууд өөрсдийн бутачуудаа энд тэнд тэжээх мөнгө олох хэрэгэиэй бнашдээ

Avatar

Оона 2021-06-24 192.82.73.28

Шамбааралдсан татганасан нүд эрээлжилж чих ядраасан л юм бсан

Avatar

Зочин 2021-06-24 202.126.89.149

Ардын зовлон ноёдын жаргал болдог цаг шдэ ..Яасан ийсэн ёс суртхуун энэ тэр яриад байгаа юм дэ ? ..

Avatar

Зочин 2021-06-24 74.142.56.14

Хөдөөний хүмүүс аргагүй шүү дээ. Уртаашаа арван хүн л таньдаг. Ах дүү арвуулаа бол тэгээд л болоо. Тэр хүмүүсээрээ дэлхийг хэмждэг.
Нэг нь хурдан, нэг нь ухаантай гэсгээд дуусна.
Тэр хүнд бодоод бодоод ах нь л дэлхийн хэмжээний уран бүтээлч.
Хөдөө хотын сэтгэхүйн ялгаа нь энэ.

Avatar

зочин 2021-06-24 139.5.218.142

хотоор хувцасласан оркоор УБ дүүрлээ, сэтгэхуй нь хэвээр болохоор нийслэл яаж хөгжих билээ дээ.

Avatar

Зочин 2021-06-24 49.230.13.86

Hehehe goliig ni olood helchlee

Avatar

иргэн 2021-06-24 202.21.117.26

сонирхолын зөрчил мөн үү биш үү

Avatar

МОНГОЛ ХҮН 2021-06-24 202.55.191.130

Т Э Н Э Г ХАЛАМЖИЙН СОНГОГЧИДЫН Г А Й Г А А Р ИНГЭЭД Л НААДАХААС. Х О Х Ь ЧИНЬ

Avatar

Баабар 2021-06-24 172.58.189.206

Өөр хүн найруулах ёстой !!!

Avatar

hm 2021-06-24 202.131.225.197

Mongol zdu nar l iim yum hiine, teriig ni hen ch toohgui. gutarchlaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж