Н.Төгсцогт: Би ийм тулаан хийх гэж л төрсөн | News.MN

Н.Төгсцогт: Би ийм тулаан хийх гэж л төрсөн

Н.Төгсцогт: Би ийм тулаан хийх гэж л төрсөн

Н.Төгсцогт: Би ийм тулаан хийх гэж л төрсөн

Мэргэжлийн боксын тамирчин, МУГТ Н.Төгсцогт "WBA" холбооны аваргын бүсний төлөө тулалдахаар болжээ. Өдгөө 28 настай түүний хувьд ирэх долдугаар сарын 4-ний өдөр Калифорни мужийн Карсон хотын Дигнити Хилт цэнгэлдэхэд "WBA" холбооны аваргын бүсийг эзэмшигч Крис Голбертой тулалдана.

24 настай Америк тулаанчийн хувьд уг нь бүсээ хамгаалах тулаанаа 39 настай Юриоркис Гамбаотой хийх байсан ч өрсөлдөгч нь хавиргандаа гэмтэл авснаар тулалдах боломжгүй болжээ. Ийнхүү Гамбаогийн оронд Н.Төгсцогт тулалдахаар болсон аж.

Н.Төгсцогт энэ талаар ярихдаа “Энэ тулааны дуудлага ирэхэд би шууд л боломжийг ашиглахыг хүссэн. Тулалдана гэхээс хүлээж тэсэхгүй байна. Би ийм тулаан хийх гэж л төрсөн. Рингэн дээр бүхнээ зориулаад фэнүүддээ гайхалтай шоу бэлэглэх болно” гэжээ.

Н.Төгсцогт 2015 оноос хойш мэргэжлийн боксын рингэнээ 13 тулаан хийж, 12 ялж, нэг ялагджээ. Харин түүний ээлжит өрсөлдөгч Крис Голбертын хувьд 15 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан үзүүлэлттэй.

Крис Голберт өрсөлдөгчийн талаар “Байдаг л нэг өдөр, байдаг л доллар. Хийх ёстой ажлаа, ялахын төлөө шаардлагатай бүхнийг хийнэ. Би эзэрхийлмээр байна. Төгсцогтыг хамгийн сайнаараа тулалдана гэж бодож байгаа. Магадгүй би энэ дэлхий дээрх хамгийн чанга цохидог залуу биш байж болно. Гэхдээ л хэрхэн өрсөлдөгчөө дуусгахаа би мэднэ. Долдугаар сарын 4-нд ч тэрийгээ харуулна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-23 66.181.179.89

Ene khariig terii buutal tsojij unagah heregtei,tsusiig n god hiitel duu chadna aa

Avatar

Зочин 2021-06-23 202.126.88.195

Бэлтгэл дээрээ гэмтэл бэртэл авахгүйг хичээгээрэй,эрүүл гоё формтой орвол арчаад өгөх нь тодорхой,

Avatar

Зочин 2021-06-23 103.57.94.248

ene uuruu husagdnoo

Avatar

nrf 2021-06-23 103.80.211.207

ГОЁ ТУЛААН БОЛОХ НЬ ДЭЭ….. ДҮҮГИЙНХЭЭ ДЭЭЛИЙН ЗАХЫГ МУШГИАД СУУНА ДАА, ЭНЭ СПОРТ ЧИНЬ ЭСРЭГ ТАМИРЧНЫХАА СЭТГЭЛ ЗҮЙН ДАЙРАЛТ ХИЙДЭГ ШОУ ЭНТЭРМЭНТ СПОРТ Л ДОО……

Avatar

Irgen 2021-06-23 202.126.90.7

Okon yum yarih yahav, beltgelee l sain hii, tegeed amjilta ahiul, zodog tailsniihaa daraa naad ugee hel

Avatar

Зочин 2021-06-23 66.181.161.43

Монгол хүнии тэвчээр хатуужил хүч чадлыг цаадахдаа харуулаарай Тэр монгол хүн гэж ямар байдгыг мэдэхгүй л байнадаа Амжилт

Avatar

Зочин 2021-06-23 98.204.176.20

Tugsuu husahaar um bn .

Avatar

Tsogoo 2021-06-23 150.129.142.32

Tugsuu hudulj chadahgui bolson bna lai demii sagsuuraad l chi alj chadahguiee harjil baydaa

Avatar

zochin 2021-06-23 66.181.190.253

Sain beldehgui bol Tugs uu barahgui shuu. Naad har chine hurdtai, tesrelttei shuu. Dildehgui nuhurduu.

Avatar

Зочин 2021-06-23 66.181.186.52

Их ам гаргах ч амархан л даа

Avatar

Би 2021-06-23 66.181.189.163

Манай хүний Хожил харагдчихлаа

Avatar

Zochin 2021-06-23 122.201.24.28

Avargin busiin tolooh bish tuunii omnoh tulaan gej medeeleh uym zarim medeelliin suvguudaar

Avatar

Зочин 2021-06-23 192.82.70.60

АЛААД ӨГ ТӨГСЦОГТОО

Avatar

Зочин 2021-06-23 192.82.75.53

ene p***a yalahgui ee. shal archiv aa.

Avatar

Зочин 2021-06-23 64.119.21.197

Наад харыгаа котлет болгочихоорой. Амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж