Н.Төгсцогт: Би ийм тулаан хийх гэж л төрсөн

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт: Би ийм тулаан хийх гэж л төрсөн

Н.Төгсцогт: Би ийм тулаан хийх гэж л төрсөн

Мэргэжлийн боксын тамирчин, МУГТ Н.Төгсцогт "WBA" холбооны аваргын бүсний төлөө тулалдахаар болжээ. Өдгөө 28 настай түүний хувьд ирэх долдугаар сарын 4-ний өдөр Калифорни мужийн Карсон хотын Дигнити Хилт цэнгэлдэхэд "WBA" холбооны аваргын бүсийг эзэмшигч Крис Голбертой тулалдана.

24 настай Америк тулаанчийн хувьд уг нь бүсээ хамгаалах тулаанаа 39 настай Юриоркис Гамбаотой хийх байсан ч өрсөлдөгч нь хавиргандаа гэмтэл авснаар тулалдах боломжгүй болжээ. Ийнхүү Гамбаогийн оронд Н.Төгсцогт тулалдахаар болсон аж.

Н.Төгсцогт энэ талаар ярихдаа “Энэ тулааны дуудлага ирэхэд би шууд л боломжийг ашиглахыг хүссэн. Тулалдана гэхээс хүлээж тэсэхгүй байна. Би ийм тулаан хийх гэж л төрсөн. Рингэн дээр бүхнээ зориулаад фэнүүддээ гайхалтай шоу бэлэглэх болно” гэжээ.

Н.Төгсцогт 2015 оноос хойш мэргэжлийн боксын рингэнээ 13 тулаан хийж, 12 ялж, нэг ялагджээ. Харин түүний ээлжит өрсөлдөгч Крис Голбертын хувьд 15 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан үзүүлэлттэй.

Крис Голберт өрсөлдөгчийн талаар “Байдаг л нэг өдөр, байдаг л доллар. Хийх ёстой ажлаа, ялахын төлөө шаардлагатай бүхнийг хийнэ. Би эзэрхийлмээр байна. Төгсцогтыг хамгийн сайнаараа тулалдана гэж бодож байгаа. Магадгүй би энэ дэлхий дээрх хамгийн чанга цохидог залуу биш байж болно. Гэхдээ л хэрхэн өрсөлдөгчөө дуусгахаа би мэднэ. Долдугаар сарын 4-нд ч тэрийгээ харуулна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж