"Монгол Хойд Солонгос болчих вий" | News.MN

"Монгол Хойд Солонгос болчих вий"

Live"Монгол Хойд Солонгос болчих вий"

🔴 ШУУД | УИХ-ын чуулган хуралдаж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Цар тахлын хуулийг сунгах эсэхийг хэлэлцэж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, June 23, 2021

17 : 22
2021-6-24

Монгол Хойд Солонгос болчих вий

“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Маш олон салбарын залуучууд Ардын хувьсгалын зуун жилийн ойн медалиар шагнагдах байх. Цар тахалтай байгаа ч зуун жилээ тэмдэглэлгүй яахав. Медалийн загвар ямар хийцтэй байх юм бэ.

Соёлын дэд сайд М.Батбаяр: Ардын хувьсгалын тэгш ойтой жилүүдэд ардын хувьсгалын ойн медалийг тарааж эх орны тусгаар тогтнол төр нийгмийн зүтгэлтэн, урлаг соёлын зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, иргэдэд олгож эхэлсэн байдаг.

Ойн медалийг бий болгох хүрээнд уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж хоёр удаа Засгийн газрын хуралдаанд дэмжсэнээр ойн медалийн бий олгох тогтоолын төслийг оруулж ирж байгаа юм. Зуун жилийн хүрээнд Монголын ард түмний эв нэгдэл гадаад, дотоодод сурталчлан таниулах эл хэргийн төлөө ажил амьдралаа зориулсан иргэдээ алдаршуулах шаардлагатай гэж үзсэн.

Хоёр хэсгээс бүрдэнэ. Төв хэсэгт дөрвөн зүг найман зовхисыг илэрхийлсэн цацраг хэлбэртэй, дунд нь Монгол Улсын тусгаар тогтнол цог хийморийг илтгэсэн алтан шаргал өнгө нь соёмбын хөх өнгөн дээр байршуулсан, гадуураа товгор шар хүрээтэй, доод талын хэсэг бол сүүн цагаан өнгөн дээр Ардын хувьсгалын алтан шаргал логог байрлуулсан. Логоны гол хэсэгт жанжин Сүхбаатар жанжны хөшөөг цагаанаар, Ардын хувьсгалыг алтан шаргалаар, 1921-2021 гэсэн алтан шаргал туузан дээр бичсэн загварчлалаар уран бүтээлч бий болгосон.

ИРГЭД АМИА АЛДАЖ БАЙХАД МЕДАЛЬ ЯРИХ ЗОХИМЖГҮЙ

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Улс оронд болж буй нөхцөл байдал эдийн засаг, одоо хэлэлцэж буй асуудал авцалдаагүй байна. Хэчнээн тэрбумыг медальд зарцуулах вэ. Нэг медалийн өртөг нь хэд вэ. Өдөрт арав гаруй хүн нас барж байхад медаль ярьж байгаа нь ёс зүйгүй. Гэтэл жирэмсэн эхчүүд эмнэлэгт хэвтээд хэдэн арваараа нас барж байна. 2021 онд цар тахлын нөхцөл байдал дээрдэхгүй байх. Өвчин тахлаа эхлээд шийдэж болохгүй юу.

Хойд Солонгос маягийн улс орон руу өдөр өдрөөр яваад байна. Хэдэн удирдагчийнхаа тэмдгийг зүүчихсэн байдаг. Ядуурал 40-50 хувь болж, бензиний үнэ нэмэгдэж, байхад ийм юмаа хойшлуулахгүй бол ард түмэн хэцүүдлээ.  

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Монгол Хойд Солонгос болохгүй. Хариуцлагатай мэдэгдье. Ийм юм болох шахсан учраас өмнөх дөрвөн жил С.Зоригийн хэргийн жишээн дээр ярьдаг байсан. Хэдийгээр маргааш У.Хүрэлсүх тангараг өргөж МАН танхимаараа ажиллах хэдий ч Ардчиллын үнэ цэнийг хамгаална. Тэрбум төгрөг баталж өгсөн юм байна лээ. Медалийн өртөг нь тэрбум төгрөг. Нэг ширхэг нь 100 мянган төгрөгийн үнэтэй.

Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж байна.

16 : 14
2021-6-24

Кино урлагийнхан анх удаа бие даасан хуультай болох боломж бүрдсэн

Чуулган үргэлжилж Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Соёлын сайдаас асуулт асуув. Тэрбээр “Кино урлагийнхан анх удаа бие даасан хуультай болох боломж бүрдсэн. Кино урлагийн зөвлөл шинээр байгуулагдахаар нэмж орж ирж байгаа юм. Янз бүрийн зөвлөлүүд бий. Жишээ нь МҮОНТ-ийн үндэсний зөвлөлөө сонгохдоо бөөн хэрүүл болж, нийгмийг талцуулдаг ийм битгий болчихоосой. Киночдын зовлон мэддэг улс төрөөс хараат бус, ийм хүмүүсээ олж сонгож оруулах тал дээр, журмаа яаж харж байгаа вэ. Засгийн газрын хурлаар журам орох уу сайд батлаад явах юм уу гэлээ.

Хариуд нь Соёлын сайд Ч.Номин “Энэхүү хуулийн есдүгээр зүйлд тэр чигтээ зөвлөлийн талаар байгаа. Тухайлбал, 9.4-т мэргэжлийн ТББ нь кино урлагийн чиглэлээр мэргэшсэн таваас доошгүй ажилласан туршлагатай иргэнийг нэр дэвшүүлнэ. Энэхүү зөвлөл нь 11 гишүүнтэй байна. Дөрөв нь төрийн байгууллагаас долоо нь уран бүтээлчид буюу салбараа бүрэн мэддэг хүмүүс байна гэж үзэж байгаа. Хуулийн гол агуулга кино урлагийг дэмжих зорилготой. Журмыг Засгийн газраас батална” гэв.

16 : 06
2021-6-24

Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцлээ. Хууль баталсантай холбоотой УИХ-ын тогтоолыг Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Наадам бол Соёлын биет бус өв. Наадмаа зохион байгуулах хэрэгтэй. Соёлын өвөө хамгаалахын тулд жудаггүй бөхчүүддээ хариуцлага тооцох хэрэгтэй ч энэ зүйл сүүлийн үед алдагдаад байна. Жишээ нь Б.Бат-Эрдэнэ аварга бол соёлын өв тээгч” гэлээ.

Соёлын сайд Ч.Номин "Наадам бол Монгол Улсын төрт ёсны өв юм. Бидний оюун санааны дархлаа бөгөөд цаашдын тулгар төрийн гол агуулга байгаа. Энэ утгаараа хүн бүрийн хадгалж, өвлөж, үр хүүхдэдээ таниулан, түгээж байх ёстой. Нүүдэлчин соёл агуулгаараа шингэсэн байдаг. Тэгэхээр төрт ёсоо дээдэлдэг Монгол хүн бол наадмыг дээдлэн хүндэлж явах ёстой” гэв.

13 : 48
2021-6-24

PCR шинжилгээнд өдөрт 500 саяыг зарцуулж байна

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Covid-19 бол зүгээр нэг өвдөөд өнгөрдөг өвчин биш гэдгийг бид маш сайн ойлголоо. Вакцинжуулалтын аян бол маш зөв арга хэмжээ байсан. Гэхдээ эрчийг нь алдуулмааргүй байна. Хоёрдугаарт, халдвар авсан иргэд бухимдалтай. Эм эмчилгээний үнэ өртөг өндөр байна. Улс даяар орны нөөц хэд байгаа юм бэ. Амьсгалын аппаратын хүрэлцээний талаар маш тодорхой хариулт өгөөч ээ. Арван их наядын хөтөлбөрөө үргэлжлүүлж байгаа юу.

ЭМ-ийн сайд С.Энхболд: Улсын хэмжээнд 27 мянган ор байдаг. Үүнд Рашаан сувиллын ор багтсан. Дээрх тооноос бид 12 мянган орыг цар тахалд зориулж дэлгэсэн. Орыг хангалттай дэлгэж болно. Хамгийн гол хүний нөөцийн дутагдал үүссэн. Нарийн мэргэжлийн эмч нар хос байна. Эрчимт эмчилгээний 340 эмч байдаг. Экмо аппарат манай улсад гурав байна. Нэг хүнд хэрэглэх зардал нь 35 сая төгрөг байдаг. Эм тариаг одоог хүртэл үнэгүй тарааж өгч байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Гамшгаас хамгаалах тухай хуулиа яагаад өөрчлөхгүй байгаа юм. Энэ хууль чинь ийм үед хэрэгтэй гэж анх боловсруулагдсан байх. Цар тахлын тухай хуулийг жилийн өмнө батлаад энэ хугацаанд гамшгаас хамгаалах хуулиа сайжруулж орж ирэх байсан юм биш үү. Яагаад заавал цар тахлын хуулийг сунгах гээд байгаа юм.

Хоёрдугаарт, цар тахлын тухай хуульд боловсролын асуудал ганц заалт байна. Хүүхдүүд хичээлийн хоцрогдолд орсон. Монгол Улс шиг сургуулиа хоёр жил хаасан улс нэг ч байхгүй. БНСУ-ын жишгийг аваад үзэхэд сургуульдаа хүүхдээ явуулдаг. ЭЕШ хойшиллоо. Амьдралаа шийдэх гэж байгаа хүүхдүүд сэтгэл зүйн хувьд маш хэцүү байна.

 

УИХ-ын гишүүн Шадар сайд С.Амарсайхан: Цар тахлын хуулийг яагаад сунгах гээд байгаа юм гээд асууж байна. Эмнэлгийн үйлчилгээ авахаар хүлээж буй иргэдэд тусламжийг цаг алдалгүй хүргэхэд зориулж энэ хуулийг сунгах шаардлага үүссэн.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Олон бизнес хаалгаа барьж, иргэд амиа алдаж, импортын бараа бүтээгдэхүүн саатаж, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн нь ард иргэдэд хүндээр тусч байна. Вакцины асуудлаар УИХ дах АН-ын бүлгээс удаа дараа шаардлага хүргүүлсэн хэдий  ч эрх баригчид үл ойшоож үгүйсгэж вакцины эхний тунгаа тариулсан иргэдэд эрсдэлтэй нөхцөл байдал бий болголоо. Вирусийн мутацилагдсан хувилбар болох дельта илэрсэн ч түүнийг шинжлэх лаборатори байхгүй гадагшаа явуулж байна. Шуурхай хурдтай арга хэмжээ авч чадахгүй байгаа нь харагдаж байна. Хятад вакцин хэрэглээд үр дүнгүй байгаа дөрвөн улсын нэгээр манай улс тодорсон байна. УИХ дах АН энэ хуулийн дээр тав хоногийн завсарлага авъя.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Хуулийн төсөлтэй танилцлаа. Хоёр асуулт байна. Нэгдүгээрт, цар тахал гамшгийн үеийн арга менежментийг эргэн харахгүй бол болохгүй нь. Цар тахал, гамшгийн үеийн менежментийг улс төрийн алба хаагчид сонгуулийн албан тушаалтнууд хариуцдаг манай улсын тогтолцоо зөв үү буруу юу. Яагаад гэвэл улс төрийн албан тушаалтнууд хэн гэдгээс үл хамааран бусдад таалагдах шийдвэр гаргахыг эрмэлздэг. Нөгөө талаас сошиалд хөтлөгдөж шийдвэр гаргаж, шийдвэрээсээ эргэж буцах ийм зүйл олон гарсан. Мэргэжлийн хүмүүсийн судалгаа баримтыг үндэслэж эрсдэлээ удирддаг тогтолцоо руу гаа орох хэрэгтэй байна.

Ер нь цаашдаа гамшгийн үеийн нөхцөл байдал арга хэмжээг сайжруулах арга хэмжээ авах ёстой. Гамшгаас хамгаалах хууль гэж манай улсад бий. Энэ хуулиар өнөөгийн нөхцөл байдлыг зохицуулж байх учиртай. Халдварт өвчний үед нийгмийн харилцааг зохицуулах чадваргүй байсан учраас ковидын хууль гэж нэрлэсэн хуулийг батлаад яваад байгаа. Богино хугацаанд баталсан ковидын хууль үнэхээр шаардлага хангахгүй байна. Гамшгаас хамгаалах хуулиа шинэчилж энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авах ёстой. Энэ чиглэлээр ажиллаж байгаа юу.

Хуулийн хугацааг сунгах эсэхийг 6-р сарын 29-нд хэлэлцэхээр боллоо.

12 : 07
2021-6-24

Монголын төр даатгуулагчдын мөнгийг үеийн үед хулгайлдаг

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: 2020 онд цар тахалтай тэмцэхэд 4.8 их наяд төгрөг буюу төсвийн орлогын 50 хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгө зарцуулсан гэсэн аудитын тайлан байна. Ийм мөнгийг Засгийн газраас зарцуулчхаад хуулийн хэрэгжилтийн үр дүн маш муу байгаад иргэд бухимдалтай байна. Өнөөдрийн байдлаар 100 гаруй мянган хүн халдвар авсан. Хоногт халдвар авсан иргэдийн тоо 2000-аас буухгүй байна. Хуулийн хэрэгжилттэй холбоотой тандалт судалгаа өөрчлөлт, тогтвортой сайн байж чадахгүй байна. Хүүхдүүд жирэмсэн эх халдвар авах нь улам нэмэгдээд эхэллээ. 540 мянга ажлын байр эрсдэлд орж ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн. Ковидын хууль анх баталж байх үед амьсгалын болон уушги орлуулах аппаратаа бүрэн хангах нөөц бүрдүүлэх асуудлыг ярьж байсан.

Вакцинжуулалтын үр нөлөө яагаад гарахгүй байгаа юм. Энэ хуулийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрсэн юм.

УИХ гишүүн С.Ганбаатар: Засгийн газар Covid-19-д ялагдчихлаа. Хараад суугаад байх уу. Өнгөрсөн жил 4.8 их наяд төгрөг зарцуулаад салхинд хийсгэлээ. Өөрчлөлт хийх хэрэгтэй. Хуулийг гууль болгож буй энэ байдлыг тайлбарлавал түүхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг самарсан хар мөртэй сайд болчхоод байна. Даатгалын мөнгө бол шимтгэл. Эрсдэлд орсон тохиолдолд өөрсдийнхөө төлөө байгуулсан байгууллага. Энэ хууль орж ирвэл нэртэйгээр нь та нар Татварын газрын харьяа эрүүл мэндийн даатгалын хэлтэс гэж байгуулаарай. Тавар нэмэгдэж байна гэсэн үг. Монголын төр даатгуулагчдын мөнгийг үеийн үед хулгайлдаг байсан. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Сонгууль гээд баахан мөнгө үрсэн, одоо модоо барьж байна. Даатгалын мөнгийг зарцуулахдаа эздээс нь асуусан уу.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Цар тахлаас сэргийлэх тэмцэх, түүний эдийн засаг нийгэм үзүүлэх нөлөөллийг бууруулах хуулийг батлаад жил гаруй хугацаа өнгөрлөө. Тодорхой үр дүн гарах ёстой. Үр дүн гарахгүй байгаатай санал нэг байна. Нэгдүгээрт, цар тахалтай бүтэн жил тэмцсэн эмч нар, онцгой байдлынхан сөхөрлөө. Эдгээрийг яаж шийдвэрлэх вэ. Эмч нарын нийгмийн асуудлыг яаж шийдэх вэ. PCR үнэтэй болж цөөн газар авдаг болжээ. Үүний хүртээмжийг нэмэгдүүлж болох уу. Эрээн дээр хэдэн мянгаараа бараа гацсан байна. Бараа материалын үнэ нэмэгдэх эрсдэл үүсч байна. Энийг яаж шийдэх вэ. Экспорт уул уурхайн бүтээгдэхүүн зогссон. Төсвийн орлого тасарлаа. Засгийн газар ямар арга хэмжээ авах вэ. Бензиний үнийг хатуу барьж байгаа. Алдагдалтай зараад байх хэцүү. Алдагдалд орсноос зарахгүй байя гэсэн юм руу явна. Бензиний хомсдол үүснэ.

Өөрөөр хэлбэл төсийн орлого тасрах эрсдэл байна. Эмч, онцгойгийнхон ачааллаа дийлэхгүй сөхрөх байдал үүсч байна. Энэ хууль батлагдсанаар ямар эерэг үр нөлөө гарах вэ. Тодорхой хариу өгөөч.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Засгийн газраас PCR шинжилгээг нэг ч удаа төлбөртэй аваагүй. Төлбөртэй авч байгаа газрууд бол хувийн хэвшлийнхэн. PCR шинжилгээний зардлыг Засгийн газар хариуцаад явж байна. Дунджаар өдөрт  арван мянган хүнд шинжилгээ  хийгдэж байгаа. Өдөрт гарч буй зардлын тухайд хамгаалах хувцас хэрэглэлтэйгээ нийлээд таван зуун сая төгрөг болдог.

Хувийн хэвшлийн арван лабораторид PCR шинжилгээг төлбөртэй авч байна. 2021 оны  нэг, хоёрдугаар улиралд Засгийн газраас 13 тэрбум төгрөгийг эмч нарын цалин урамшууллыг олгосон байгаа. Мөн төсвийн тодотголоор дахин улаан бүсэд ажиллагсад буюу  нийтдээ 13 мянган хүний  цалинг нэмэлт тодотголоор оруулж батлуулахаар хэлэлцэгдээд явж байна. 

 

11 : 02
2021-6-24

Төсвийн тодотгол ярихаас өөр аргагүйд хүрч байна

Цар тахлын хуулийн үйлчлэлийг сунгахтай холбоотой гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-С.Одонтуяа гишүүний тавьж буй асуудал зөв. Шийдэгдээд явж байгаа. 2021 онд Эрүүл мэндийн сайд төсвийн захиран зарцуулагчийн хувьд 1.4 их наяд төгрөгийн төсөвтэй. Үүний 200 тэрбум төгрөг нь шууд захиран зарцуулагчийн хувьд хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, төвлөрсөн арга хэмжээний зардалд зориулж байна. Бусад 1.2 их наяд нь Эрүүл мэндийн даатгалын сан байгаа. Эрүүл мэндийн даатгалын сан жилийн эцэст тэг үлдэгдэлтэй байх ёстой. Тухайн жилдээ бүгдийг нь зарцуулах ёстой. Энэ жилийн 1.2 их наядаас 370 тэрбум төгрөг даатгуулагч нарын шимтгэлээр орж буй орлого 580 тэрбум төгрөгийг төсвөөс татаас болгож өгч байна. 259.4 тэрбум төгрөг нь өнгөрсөн жилийн үлдэгдэл. Энэ үлдэгдэл өнгөрсөн жил зарцуулах ёстой байсан. Өрхийн эмнэлгийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулах ёстой гэж байна. Зарцуулагдаад явж байгаа. Өрхийн эмнэлгээс гэрээр эмчлүүлж буй хүмүүст зайнаас зөвлөгөө өгөх, тулж очиж зөвлөгөө өгөх бүх тарифаар нь зохицуулж өгөөд ЭМД-ын сангаас зарцуулаад явж байгаа. Энэ зохицуулалт өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхэлсэн. Гагцхүү санхүүжилт нь хоцроод байгаа юм. Гүйцэтгэлээр явдаг учраас тэр. Тиймээс Засгийн газар ядаж санхүүжилт өгч буй 580 тэрбум төгрөгийн хүрээнд урьдчилаад өгдөг эрх мэдэлтэй болох гээд байгаа юм. Тэрнээс биш ЭМД-ын сангаас худалдан авалт хийгээд бүх санхүүжилтийг дураараа “дургиад” байгаа ойлголт огт биш. Ер нь төсвийн тодотгол ярихаас өөр аргагүйд хүрч байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Цар тахлын хуулийг үргэлжлүүлж болохгүй. Энэ хууль Үндсэн хууль зөрчөөд байгаа юм. Үндсэн хуулийн 19.2  дах хэсэгт “Онц байдал болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хуульд заасан хүний эрхийг хуулиар хязгаарлаж болно” гэсэн заалттай. Зорчих хөдөлгөөн, бизнес эрхэлж орлого олох, цалин авах, боловсрох гэсэн үндсэн эрхийг зөрчиж байна. Эсвэл Онц байдал зарлаад яв. Үндсэн хуулиа зөрчих юм бол эрх зүйт төр байх хэрэггүй. Хүний хөдөлмөр эрхлэх, орлого олох, амьдрах эрхийг хэзээ ч зөрчиж болохгүй. Заавал нөхөн олговор олгох ёстой. Нэг хуулийг нөгөө хуулиар зогсоож болохгүй. Төсөв санхүү хүндэрлээ. Одоо ЭМД-ын сан руу орж байна. Цар тахлын хууль төсөв санхүүг эмх замбараагүй болгож байна.

УИХ-ын  гишүүн Ё.Баатарбилэг:

-Архангай аймагт өнөөдрийн байдлаар 113 шинэ тохиолдол гарч байна. Эрүүл мэндийн салбар, бүх нөөц бололцоогоо шавхаж байна. Дунд, доод шатны эмнэлэг чадлаараа ажиллаж байна. Цар тахлын нөхцөл байдал дэлхий нийтэд анх удаа тохиолдож байна. Бидэнд өмнө нь тохиолдож байсан бол тодорхой туршлага сургамжтай байх байсан. Дэлхий даяараа сөхөрлөө. Өндөр хөгжилтэй улс орнууд хөл хориогоо нээж хаагаад нэлээн юм болж байна. Энэ нөхцөлд тодорхой хуульд өөрчлөлт оруулаад хүндрэлтэй байдлаа даваад гарах юм уу. Эсвэл хууль яриад мөнгө төгрөггүй гээд халдвараа нэмээд суух уу. Хариуцлагын асуудал дараа нь болох байх. Жилдээ зарцуулагдаад дуусах ЭМД-ын сангийн мөнгийг эрүүл мэндийнхээ даатгал төлдөг эрүүл мэндэд нь зарцуулахгүй юм бол өөр юунд зарцуулах гээд дараад байгаа юм. 1.2 их наядын сан байгаа юм байна. Энийг эрүүл мэндэд зарцуулахгүй юм бол иргэдийнхээ амь насаар тоглож дууслаа. Хуулийн өөрчлөлт нь оруулаад явах нь зөв. Цаг хугацаа биднийг хүлээхгүй.

Шадар сайд С.Амарсайхан: Цаг хугацаатай уралдаж эмнэлгийн тусламжийг түргэн шуурхай иргэдэд хүргэхэд Эрүүл мэндийн сайд, тус салбарынханд ЭМД-ын сангийн тухай хуулийн дагуу эрхийг нь нээж өгч байж иргэдэд түргэн шуурхай эм тариаг нь хүргэх яаралтай арга хэмжээ авна.

Санхүүжилтээс болж цаг хугацаа алдахгүй байх асуудлыг ярьж байна. Цар тахал эхэлж байхад мянган ор дэлгэж байсан бол өнөөдрийн байдлаар 12 мянган ор дэлгэсэн. Үүнээс 6500 гаруйг нийслэл хотод үлдсэнийг орон нутагт дэлгэлээ. Орон нутагт цар тахалтай тэмцэх санхүүгийн эх үүсвэр нөөц дууссан. Энэ хуулийг яаралтай баталж, өнөөдрийн үүссэн байгаа байдлыг бууруулахад цаг алдахгүй байх нь нэн чухал.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: УИХ хэвийн горимоор ажиллахгүй жил боллоо. Ард түмний амыг бид барьж байгаа. Засгийн газрын стратеги менежмент сүүлийн гурван сарын хугацаанд бүтэлгүйтсэн. БНСУ 50 сая хүнтэй байхад өдөрт 200 тохиолдол гарч байна. Зохион байгуулж чадахгүй байгааг бид хэлэх цаг болсон. Та хэд харж байгаа байх. Энэ хуулийн хугацааны асуудал аравдугаар сарын нэгэн гэхэд хэвийн байдалд орох ёстой. Төлөвлөгөө танилцуулж байж хууль шинээр орох ёстой.

Хууль зүйн хувьд цар тахлын хууль нэлээн асуудалтай байна. Цаашаа батлагдвал Үндсэн хуулийн бус шинж нь улам тод болно. Хүний эрх хязгаарлагдана. Эрүүл мэндээ аварч байна гээд Үндсэн хууль зөрчиж болохгүй. Үндсэн хууль байхгүй болбол захиргааны, цагдаагийн төрийн шинж рүү орно.  Хуулиа нэг удаа сунгана гэж Засгийн газар хэлсэн. Энийг Хууль зүйн яам яагаад анхаарахгүй байна. Өрхийн эмнэлэгтэй С.Энхболд сайд очиж танилцсан уу. Өрхийн эмнэлэг рүү том ачаалал шилжиж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн салбарынхан цар тахлын үед бүх чадлаараа ажиллаж байна. Ганцхан өрхийн эмнэлэг биш. Маш олон ажлын хэсэг гарсан. Үүний нэг нь  Эмнэлзүйн баг бөгөөд 24 цагаар ажиллаж байна. Өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээ өдрийн тариф, санхүүжилтийг олгоод явж байна. Цар тахал гэдгийг гишүүд ойлгох хэрэгтэй. Дэлхий нийтээр хүчин мөхөстөж байна. Гурав дах давлагаа гарсан. Дельта хувилбар маш хоруу чанартай, богино хугацаанд хүндэрч байна. Урьд өдөр нь амьсгалын дутагдалтай ирсэн бол маргааш нь хоёр уушги нь битүү хатгалгаа болж байна.

Энийг та бид амьдрал дээр ойлгох хэрэгтэй. Тийм учраас даатгалын тухай хуулийн 9.1 дэх хэсэгт нийтийг хамарсан халдварт өвчний санхүүжилтийг төр хариуцна гэсэн заалттай. Тиймээс энэ заалтуудыг оруулж ирж байгаа гэдгийг анхаараасай.

10 : 28
2021-6-24

Цар тахлын хуулийг сунгах эсэхийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулган эхэллээ. Өнөөдрийн /2021.06.24/ чуулганаар Цар тахлын тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн, нэг тэрбум төгрөгөөр Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийн төсөл, онцгой албан татварын, хүний хувийн мэдээллийг хамгаалах төсөл гэхчлэн анхаарал татсан хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Шадар сайд С.Амарсайхан covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.

Гишүүдийн хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Цар тахлаар амиа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлье. Ноцтой байдал үүсээд байна. Covid-19-ийн хууль үр дүнгээ өгсөнгүй. Эдийн засаг тэр чигтээ “корона” туссан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гэрээр эмчлүүлж буй хүмүүсийн зардлыг гаргах ёстой. Үе үеийн гишүүд, Засгийн газар, ЭМД-ийн санг цөлмөх гэж байна. Эмний мөнгө, шинжилгээний мөнгийг яаралтай ЭМД-ын сангаас гаргаач ээ. Харин хууль зөрчөөд батлуулсан тогтоолоо хүчингүй болго. Өөрөөр хэлбэл, төсвийн цоорхойг нөхөх тоног төхөөрөмжийг ЭМД сангаас гаргаж болдоггүй хуультай байтал тогтоол гаргаад авчихсан. Үүнийг хуулийн дагуу болгох ёстой. Гурван жил улс төлөөгүй ЭМД-ын сангийн өрийн 201.5 тэрбум төгрөгөө яаралтай энэ санд төвлөрүүл. Үүсээд байгаа нөхцөл байдал менежментээс үүдсэн.

17 : 08
2021-6-23

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаантай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /06.24/ 10.00 цагаас эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

No naadam 2021-06-24 202.55.188.84

Humuusee bugdeeree megdej naadmiig zogsooj mongiig ni eruul menddee zartsuulahiig shaardii

Avatar

Зочин 2021-06-24 122.201.22.31

kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

Avatar

арх 2021-06-24 66.181.189.182

30 жил ардчиллаа. 30 их наяд амд- ын орлоо. Бүх үйлдвэрээ урагш нь үнэгүй хүргэж тушаалаа. Бүх Ашигт Малтмалын баялгаа урагш нь түүхийгээр зөөж бна. Одоо хадаас ч хийж чадахгүй. Өрөнд хүзүүгээрээ орлоо. Манжийн үеээс дор боллоо. Юун Хойдууд… тэд чинь АНУ-г айлгадаг УЛС… Энэ чигээрээ явбал нэг өглөө, ТА бүхэн манай болсон ба гээд баахан ХУ -гууд зогсож бхаар боллоо

Avatar

Зочин 2021-06-24 202.9.40.47

Ганбатын ухаан санаанд нэг иймэрхүү л юм орж ирнэ дээ. Санаа зовох юмаа олвоо. Сэтгэн бодох чадвар муутай хүн гэж би хувьдаа түүнийг бодож голж явдаг. Ядаж байхад үгээ цэнэхгүй, ичиж зовохгүй хамаа намаагүй ярихыг нь яана

Avatar

Зочин 2021-06-24 202.9.40.47

АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга одон медалийг яаж тарааж байгааг харж байгаа биз дээ. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор мөн яаж одон медалийг тарааж байлаа түүх хуучраагүй хүмүүс мартаагүй байнаа. Та нар нэг их одон медаль шагналд дургүй болчихож гэнэ. Хятадаас салж ардын хувьсгал хийсний 100 жилийн ойгоо тэмдэглэх гэхээр та нар яасан их эсэргүүцэж байна вэ. Ард гэсэн үгэнд дургүй монголын ардчилсан нам ч дээ.

Avatar

Зочин 2021-06-24 202.179.21.245

медалийг тарааж гэсэн үг тохиромжгүй юм. Мөн 1 ш нь 100,000 гэдэг бол арай дэндүү юм аа нэмээд нэмээд л 10к ш дээ

Avatar

Зочин 2021-06-24 139.5.218.157

Nomin saidiin naadmiin talaar helsen vgnii sanaa ni zuv bolovch utga avtsaldaa muutai yumaa.

Avatar

Коммунист, феодалист Хойд Монгол 2021-06-24 202.21.108.51

Хойд Солонгос болдогоо болчихсоон, гэхдээ Хойд Солонгосоос ч илүү муугаа үзэх, хөгжил буурай, урд хөршийн дагавар хүүхэд шиг өвдөлт цөвдөлөөр хооллогч ядарсан Монгол улс болох тун тодорхой болоод байна. МАНгасууд 30 жил "хөгжүүлж" ирсэн, одоо Ц.Нямдорж Хойд Со шиг болохгүй ээ гэж байна. Гэвч тэрээр Монгол хүний нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг чичлүүлсэн ч 30 жилийн турш Хятадын Төрийн төлөө мятаршгүй тэмцлээ. Тэр Монголын төлөө санаа зовно гэжүү, 3 хүний төлөө зовлоо гэжүү?

Avatar

Зочин 2021-06-24 192.82.77.109

АН-ын хулгайчууд төрд байхдаа юу бүтээсэн гэж одоо учиргүй шүүмжлэгч болов. Улс орныг сүйрүүлж,эдин засгийг унагаж,улсын данс улайлгаж,гадаад дотоодын өр зээлэнд бариуж,иргэдийн амьдралын төвшинг унагаж,тартагт нь тулгасан биз дээ.Дүр эсгэсэн ардчилагчид, идэх уух шуналаас өөр хүсэлгүй,бусдыг мөлжиж, гүзээгээ цүдийлгэхийг л бодогч ,амин хувиа хичээгч арчаагүй новшнууд шүү дээ.Нээх дарангуйлал гэж сүржигнэж,ардчилал гэж солиорно.Та нар харин хэнээс ч илүү дарангуйлагчид

Avatar

Dr. Adity 2021-06-24 102.89.2.160

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг 

зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? 

Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 

хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл 

манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.

имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян

Avatar

Зочин 2021-06-24 202.126.88.153

Эрүүл мэндийн сайд худлаа ярихаа болиоч ээ. Улс PCR шинжилгээ авахгүй байгаа. Оношлуур байхгүй гээд. Оношлуургүй учир түргэвчилсэн тестийн хариуг хүлээн зөвшөөрнө гээд эрүүл мэндийн сайдын тушаал гарсан.

Avatar

Зочин 2021-06-24 192.82.90.143

Анархиуд бусдыг өөрийн луйварчны үйлдэлтэй адилтгаад нэмэргүй. Хэлэмгий хүн сурамгай энэ үг АН"д яв цав таарна

Avatar

Зочин 2021-06-24 202.179.26.152

ene huuliig sungah shaardlagagyie. erdiin huuliar arga hemjeegee heregjuuleed yavahad bolno. tegehgyi bol ene hyyliar dalimduulaad huuli bus zyil ih hiigeed bn. sanhuu, tomilgoo geh met. zuvhun tenderiin huulind uurchlult hiigeed em emnelgiin kovidtoi hudaldan avaltiig shuud hiideg bolgochih heregtei

Avatar

мгл 2021-06-24 192.82.69.123

задаргааг нь харуул!,талыг ман-н луйварчид завшсан гэж хардаж байна!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж