К-Pop фестиваль Ням гариг бүр "NTV" телевизээр

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

К-Pop фестиваль Ням гариг бүр "NTV" телевизээр

К-Pop фестиваль Ням гариг бүр "NTV" телевизээр

Солонгос дуу, бүжиг, хөгжим сонирхогч залуусын дунд зарласан "К-Pop Festival in Mongolia-2021"-ийн эхний шатны шалгаруулалт өндөрлөлөө.

Энэхүү фестивалийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Өмнөд Солонгосын Аялал жуулчлалын төрийн өмчит корпораци нь "NTV" телевизтэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Цахимаар явуулсан эхний шалгаруулалтад К-Pop урсгалаар дуулж, бүжиглэдэг хамтлаг дуучдын 250 орчим бичлэг шүүгчдийн бүрэлдэхүүнд ирсэн. Ингээд шүүгчдийн шалгуурыг давсан 10 оролцогч дараагийн шатанд тэнцсэн байна.

Харин хоёрдугаар шатанд ямар хамтлаг, дуучид тэнцэн үлдсэн бол. Хүсэл мөрөөдлөөр дүүрэн хамтлаг, дуучдын ширүүхэн өрсөлдөөнийг "NTV" телевизээр 2021 оны зургадугаар сарын 27-ны 19:00 цагаас эхлэн Ням гариг бүр хүлээн авч үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж