"ЭЕШ-ыг наймдугаар сар хүртэл хойшлууллаа" | News.MN

"ЭЕШ-ыг наймдугаар сар хүртэл хойшлууллаа"

"ЭЕШ-ыг наймдугаар сар хүртэл хойшлууллаа"

"ЭЕШ-ыг наймдугаар сар хүртэл хойшлууллаа"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.6.23/ мэдээлэл хийлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулах хуваарьтай ажиллаж байгаа. Энэ онд улсын хэмжээнд 40420 сурагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Халдварын тархалтын нөхцөл байдлыг харгалзаж энэхүү шалгалтын товлолт хугацааг албан ёсоор хойшлуулахаас өөр сонголтгүй боллоо. Шалгалтыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах шийдвэрийг гаргаж байна.

ЕСӨН АЙМАГТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, 1500 ХҮҮХЭД ХАЛДВАР АВСАН

Өнөөдрийн байдлаар 1500 орчим хүүхэд халдвар авсан, нэгдүгээр хавьтал болсон нь батлагдсан. Мөн шалгалтын комисст ажиллах 9620 багшаас тодорхой тооны хүмүүс халдвар авсан. Үүнээс гадна Улаанбаатар хотоос орон нутагт очиж шалгалт зохион байгуулах 66 багшаас 10 нь халдвар авсан байна. Эдгээр шалтгааныг бид хүндэтгэн үзэх зайлшгүй шаардлагатай.

Мөн 7600 орчим хүүхэд сумаас аймаг руу очиж Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгнө. Гэтэл есөн аймагт одоогийн байдлаар хөл хорио тогтоосон байгаа учраас Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулж байгаа юм. Тодорхой хуваарийг долдугаар сарын 10-нд эцэслэж албан ёсоор зарлана.

Дархлаажуулалтад хамрагдсан байдлын тухайд 30982 хүүхэд хоёрдугаар тунд хамрагдсан. Энэ нь шалгалтад бүртгүүлсэн нийт хүүхдүүдийн 76 хувь нь вакцинаа хийлгэсэн гэсэн статистик. Наймдугаар сард шалгалтыг зохион байгуулахад бүх хүүхэд вакциндаа хамрагдсан байна гэж тооцоолсон. Тиймээс эдгээр зүйлсийг харгалзаж энэхүү шийдвэрийг гаргасан.

БҮХ ХҮҮХЭД ВАКЦИНД ХАМРАГДВАЛ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД ТАНХИМЫН ХИЧЭЭЛ ЭХЭЛНЭ

2021-2022 оны хичээлийн шинэ жил товлосон хугацаандаа эхлэх эсэх нь бүх хүүхэд вакцинд хамрагдсан тохиолдолд яригдана. Харин хоёр настай хүүхдүүдийн тухайд энэ намар цэцэрлэгт авахгүй гэдэг ойлголт байхгүй. Хоёр настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдана. Ирэх жилээс хуулийн төслийг өргөн бариснаар яслийн асуудал яригдана гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-23 150.129.141.101

Естой зов шуууу!!!!

Avatar

МОНГОЛЧУУД ХОХЬ НЬ ХОХЬ НЬ !!! МАН-ЫГ СОНГОСОН 2021-06-23 202.126.88.163

МАН 2020 ОНД ХОРИО ТОГТООЖ БАЙЖ БАЙЧИХААД 2021 ОНД ГАМШИГ ДЭГДЭХТЭЙ ЗЭРЭГЦЭЭД ХОРИОГОО СУЛРУУЛЖ ЭСЭН БУСАН НАЙР НААДАМ; ТАНГАРАГ; ОДОН МЕЛАЛЬ; СОНГУУЛЬ ТАРААГААД БАЙДАГ ЯМАР УЧИРТАЙМБЭЭЭ……ОДООО ЯАЯ ГЭХЭД МОНГОЛЧУУД МАН 100% ДЭМЖСЭН ХОХЬ НЬ ХОХЬ нь

Avatar

Зочин 2021-06-23 150.129.142.61

ЭЕШ-ээ бүр болиод өөр зб-н хэлбэрээр элсэлтээ явуулбал таарна. Хэдэн хүүхдүүдээ бодоод сар цалин хөлсгүй ажиллаа. Өвдчихсөн бгаа хирнээ л цахимаар давтаж л бна. Одоо үнэхээр больё. Ёстой тэр өдрийн тэнгэр мэдэг гээд хүүхдүүдээ амраах минь. Өөрөө ч эрүүл мэндээ бодох минь.

Avatar

АРАЙ ЧИГ ДЭЭ 2021-06-23 64.119.17.15

ХҮҮХДҮҮД ХАНГАЛТТАЙ ХУГАЦААНД СТРЕССТЭЙ БАЙЛАА. НЭГЭНТ Л ЭЕШ АВАХААС ХОЙШ ХОЙШЛУУЛАХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА АА. ДАХИАД НЭМЖ СТРЕССДЭХ ХУГАЦАА 2 САРААР СУНГАГДЛАА. ДӨНГӨЖ ЭЕШ ӨГЧ ДУУСААД ОЮУТАН БОЛООД ЭНЭ ХҮҮХДҮҮД ЧИНЬ АМАРЧ ЧАДАХГҮЙ АМЬДРАЛД ТАВТАЙ МОРИЛ БОЛОХ НЬ БАЙНА ШТЭ. ИЙМ СТРЕССТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ДАРХЛАА Ч СУЛ БОЛНО. ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ ДАРХЛАА ШҮҮ ДЭЭ СОНГУУЛЬ НЬ ХҮМҮҮСТЭЭ ВИРУС ТАРААГААД ТЭРНИЙ ГОРЫГ ХҮҮХДҮҮД ЯАХААРАА АМСАХ ЁСТОЙ ГЭЖ. ЗӨВ БИШ ШИЙДВЭР БАЙНА.

Avatar

Би 2021-06-23 66.181.189.163

Үнэхээр новшийн юмнуудаар төр засгаа удирдуулжээ, бүх нийтээрээ сонгууль болохоор болдог, наадаж болохоор цахим энээ тэрээ гээд зохицуулж болдог…хүүхдүүдийн элсэлтийн шалгалт болохоор ямар ч ажил хийж, сонголт шийдэл хийж чаддаггүй новшийн лалрууд…хэлэх муу үг олдохгүй юм,

Avatar

иргэн 2021-06-23 66.181.161.4

төгсөгчийн гэрчилгээний дүнгээр элсзлт ав төлбөрийг нь төлж чадахдаа орог ешээ угаасаа боль

Avatar

СӨНӨЖ БАЙГАА МОНГОЛ УЛС 2021-06-23 192.82.77.162

АРД ТҮМЭЭН МАНАЙ УЛС СӨНӨЖ СҮЙРЧ БАЙНА. СОНГУУЛЬЧИН ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОР

Avatar

ҮНЭХЭЭР ХЭЛЭХ ҮГ АЛГА 2021-06-23 64.119.17.15

ХҮҮХДҮҮД ХАНГАЛТТАЙ ХУГАЦААНД СТРЕССТЭЙ БАЙЛАА. НЭГЭНТ Л ЭЕШ АВАХААС ХОЙШ ХОЙШЛУУЛАХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА АА. ДАХИАД НЭМЖ СТРЕССДЭХ ХУГАЦАА 2 САРААР СУНГАГДЛАА. ДӨНГӨЖ ЭЕШ ӨГЧ ДУУСААД ОЮУТАН БОЛООД ЭНЭ ХҮҮХДҮҮД ЧИНЬ АМАРЧ ЧАДАХГҮЙ АМЬДРАЛД ТАВТАЙ МОРИЛ БОЛОХ НЬ БАЙНА ШТЭ. ИЙМ СТРЕССТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ДАРХЛАА Ч СУЛ БОЛНО. ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ ДАРХЛАА ШҮҮ ДЭЭ СОНГУУЛЬ НЬ ХҮМҮҮСТЭЭ ВИРУС ТАРААГААД ТЭРНИЙ ГОРЫГ ХҮҮХДҮҮД ЯАХААРАА АМСАХ ЁСТОЙ ГЭЖ. ЗӨВ БИШ ШИЙДВЭР БАЙНА.

Avatar

Зочин 2021-06-23 59.153.112.187

OGTSOR

Avatar

Зочин 2021-06-23 202.126.90.25

Ямар утгагүй шийдвэр гэхээрээ ийм байдаг бна аа естой хөх инээд хүрнэ гэдэг нь болж байх шив дээ шалгалтандаа орохын тулд вакцин хийлгээд нойр хоолоо умартан бэлдэж байгаа хүүхдүүдийг амраах завдал ч өгөхгүй хичээлд нь оруулах юм бна л доо сэтгэл санааны хувьд ч энэ хүүхдүүд хямарч стресстэж бнаштээ. Өөрсдийнхөө баярлах зугаа цэнгэлийг л боддог яачихсан төр гэхээрээ ийм байдаг бна аа!!! Баахан шагнал, сонгууль гэж ард иргэдийг замбараагүй байдалд оруулж халдвар тараачихаад гайтай юмнууд…

Avatar

Зочин 2021-06-23 202.55.188.86

сонгууль хийх болохоор болдог. Хүүхдүүдийн амьдрал шийдэх асуудал дээр болдоггүй. Ямар хөгийн шийдвэр вэ?
хүүхдүүүдийн сэтгэл зүй, бэлтгэл болохоо байхыг мэдэрдэггүй юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж