“Гандантэгчэнлин хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ | News.MN

“Гандантэгчэнлин хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ

“Гандантэгчэнлин хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналыг дэмжиж, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах үүрэг, чиглэлийг өглөө.

Баянгол дүүргийн 16 хороо Гандантэгчэнлин хийд орчим нь 55.8 га талбайг хамрах бөгөөд тус хэсэгт 1642 өрхийн 5743 иргэн оршин сууж байна. Мөн 2538 барилга, байгууламж байрлах бөгөөд 174 аж ахуй нэгж, байгууллага шашны эд зүйлсийн худалдаа, авто машины засвар, үйлчилгээ эрхэлдэг.  Гадаадын жуулчдын хамгийн түрүүнд очиж сонирхдог газруудын нэг бол Гандантэгчилэн хийд юм. Жанрайсэг дуганыг сонирхож орсон жуулчдын тоо 2015 онд 25.000, 2018 онд 30.000, 2019 онд 32.000 болж жилээс жилд нэмэгдэж байна.

2015 онд “Гандантэгчэнлин хийд” орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийг боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан. Тус төлөвлөлтөөр 55.8 га нутаг дэвсгэрт 1568 өрхийн 6740 иргэн оршин суухаар тооцжээ. Ингэхдээ барилгын давхрын дээд хязгаарыг 5 давхар, барилгын өндрийн дээд хязгаарыг 15 м байхаар төлөвлөсөн байдаг. 2012 оноос “Монголын зүрхэн шүтээн”, “Худалдаа үйлчилгээний гудамж”, “Гандантэгчэнлин хийд орчмын төв хаалгыг бүтээн байгуулах”, “Түүхэн байшин сууц, хашааг хадгалж хамгаалах”, “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд зонхова” цогцолбор” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, иргэдийн хандив тусламжаар хэрэгжүүлэх ажил хийгдэж байна.

Гандантэгчэнлин хийд орчмыг хөгжүүлэх чиглэлээр 400 өрхөөс судалгаа авсан. Судалгаанд хамрагдсан иргэд 2015 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх шаардлагагүй, газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд оролцохгүй буюу өөрсдийн газартаа бүтээн байгуулалт хийх, инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох саналтай байгаа аж.  Цаашид “Гандантэгчинлэн хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж хэрэгжүүлэх юм.

НИЙСЛЭЛИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-23 202.126.90.104

Гадаадын жуулчид гандан хавийн янз бүрийн монгол үнэрийг зориуд үнэрлэх гэж очдог юм. Хэрэв цэвэрлээд үнэргүй болгочихвол жуулчид тийшээ очихгүй байхаа.

Avatar

Зочин 2021-06-23 122.201.22.17

Өмхий ханхалсан газраар хэн очих юм бэ? Өөрсдийнхөө гэрийг Гандан руу эхлээд нүүлгэчихээд дараа нь аялал жуулчлал яривал илүү үнэмшилтэй. Төсвийн мөнгийг яаж идэх вэ гэж бодож байснаас яг аялал жуулчлал хөгжүүлэн гэж юу байх вэ дээ. Одоо тэр Цагаан хуаран билүү нэг газрыг нэг хар даа. Хотын төвөө өмхий байдлаас нь эвтэйхэн саллгахыг эхлээд бодооч ээ.

Avatar

ИРГЭН 2021-06-23 202.9.47.5

ГАНДАН ТОЙРСОН ЖОРЛОНГУУДАА НҮҮЛГЭЖ УСТГАН АРИУТГАЛ ХИЙ…ТЭР АЙЛУУДААС НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫГ БОХИРДУУЛСНЫ ТОРГУУЛИЙГ ГАРГУУЛЖ АВ…ГАЗРЫН ХУВЬЧЛАЛЫГ НЬ ЦУЦАЛ…………..

Avatar

ИРГЭН 2021-06-23 202.21.127.168

Жил бүр зураг төсөл гаргаж мөнгө хусдагаа болиоч

Avatar

Зочин 2021-06-23 133.32.224.95

нийтийн жорлон өнцөг булан бүрд нь барь гэхдээ төлбөр авч тэнэгтэв, англи орос хятад япон хэлээр танилцуулга гарга, кофе зуушны газар байгуул, будаа энэ тэр элдэв юм зарах гэдэг халтар хүмүүсээ зайлуул барилга байшингаа гоё үндэсний загвартайгаар шинэчил лам үйлчилгээний ажилтан нараа инээмсэглэж чаддаг болго ёоёо чадах уу айн

Avatar

Зочин 2021-06-23 133.32.224.95

лам нараараа гандангийн дэнжээ цэвэрлүүл тохижуул гудамжаа янзал баас шээсгүй болго зүлэгжүүл мод тарь, ламчингуудаа усанд оруулж өмхийгээс салга, шарилж луулийг нь зулгаалуул, өлөн нүдэлж хүний гар харалгүй номыг нь уншуулж сурга, хүн болго, гадаад монголгүй адилхан үнээр жанрайсагаа үзүүл, азийн бусад орны сүм хийд ямар байдгийг интернэтээр харуулж зааж үлгэр авахуул зааж сурга, ойр хавийн айлуудыг нүхэн жорлонгоос нь салга шороон гудамжаа засмал болго

Avatar

Хотын уугуул иргэн 2021-06-23 66.181.184.155

Энэ их зөрчилтэй шийдвэр гаргачих шиг боллоо. Гандангийн газар хэний мэдэлд байдаг юм бэ. Шашны байгууллагаас нь асууж зөвшөөрөл авсан юм уу. Ухаандаа, католик шашны төв Ватиканыг орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон болгон хөгжүүлнэ гэх шийдвэрийг Италийн ЗГ-аас гаргавал ях бол. Эрдэнэ- Зуу хийд одоо хүртэл маргаантай явж ирсэн. Шашны ном хуруулах эсэх асуудлаар Соёлын яамнаас зөвшөөрл авдаг дээрээ тулж байгаа юм гэсэн. Энэ бол буруу шийдвэр. Нөгөө 37 оны уур амьсгал мэдрэгдэж байна даа.

Avatar

Зочин 2021-06-23 202.55.191.130

hahaha ene hudlaa ymiig hedench jil hedench uda sonsovdoo. Htiin darga bolgon l tegdeg bailaa gej!!! gandangiin denjiin buh ailiig nuulgeed bituu mod tariad jinhene utgaar n tsetserlegch hureend bii bolgoh heregtei. Tegehguil bol b**s sheesnii tuv tseg heveerei baisaar l bh bolno. Eldev shashnii zan uiliigch gesen togtson gazart hiideg boldoghui bol jinhne utgaarai utgaa aldaj duuslaa.ehleed gandan, tegeed nogoon nuur haviin ailuud, yarmag, Narantuuliin ariin ailuud geed uye shattaigaar hii

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж