“Гандантэгчэнлин хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

“Гандантэгчэнлин хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналыг дэмжиж, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах үүрэг, чиглэлийг өглөө.

Баянгол дүүргийн 16 хороо Гандантэгчэнлин хийд орчим нь 55.8 га талбайг хамрах бөгөөд тус хэсэгт 1642 өрхийн 5743 иргэн оршин сууж байна. Мөн 2538 барилга, байгууламж байрлах бөгөөд 174 аж ахуй нэгж, байгууллага шашны эд зүйлсийн худалдаа, авто машины засвар, үйлчилгээ эрхэлдэг.  Гадаадын жуулчдын хамгийн түрүүнд очиж сонирхдог газруудын нэг бол Гандантэгчилэн хийд юм. Жанрайсэг дуганыг сонирхож орсон жуулчдын тоо 2015 онд 25.000, 2018 онд 30.000, 2019 онд 32.000 болж жилээс жилд нэмэгдэж байна.

2015 онд “Гандантэгчэнлин хийд” орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийг боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан. Тус төлөвлөлтөөр 55.8 га нутаг дэвсгэрт 1568 өрхийн 6740 иргэн оршин суухаар тооцжээ. Ингэхдээ барилгын давхрын дээд хязгаарыг 5 давхар, барилгын өндрийн дээд хязгаарыг 15 м байхаар төлөвлөсөн байдаг. 2012 оноос “Монголын зүрхэн шүтээн”, “Худалдаа үйлчилгээний гудамж”, “Гандантэгчэнлин хийд орчмын төв хаалгыг бүтээн байгуулах”, “Түүхэн байшин сууц, хашааг хадгалж хамгаалах”, “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд зонхова” цогцолбор” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, иргэдийн хандив тусламжаар хэрэгжүүлэх ажил хийгдэж байна.

Гандантэгчэнлин хийд орчмыг хөгжүүлэх чиглэлээр 400 өрхөөс судалгаа авсан. Судалгаанд хамрагдсан иргэд 2015 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх шаардлагагүй, газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд оролцохгүй буюу өөрсдийн газартаа бүтээн байгуулалт хийх, инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох саналтай байгаа аж.  Цаашид “Гандантэгчинлэн хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж хэрэгжүүлэх юм.

НИЙСЛЭЛИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж