Оюутны байруудад хөнгөн өвчтөнүүдийг тусгаарлана

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

Оюутны байруудад хөнгөн өвчтөнүүдийг тусгаарлана

Оюутны байруудад хөнгөн өвчтөнүүдийг тусгаарлана

"Оюутны өргөө" дотуур байранд нэмэлтээр 240 ор дэлгэж, Covid-19-ийн халдвар авсан иргэдийг эмчлэхээр болсон байна. Тодруулбал, тус дотуур байранд өнөөдрөөс /2021.6.23/ онош батлагдсан хөнгөн өвчтөнүүдийг хүлээн авч эхэлжээ. Цаашид халдварын тохиолдол нэмэгдсээр байвал олон нийтийн эзэмшилтэй барилгуудад эмч ажилчдыг дайчлан ажиллуулахаас өөр сонголтгүй байгааг Улсын онцгой комиссоос мэдээлж буй.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн гурван их эмч, гурван резидент эмч, таван сувилагч, таван үйлчлэгч, нэг ерөнхий зохицуулагч “Оюутны өргөө” дотуур байранд тусгаарлагдаж буй иргэдтэй ажиллаж, хөнгөн өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх аж. Иргэдийн тусгаарлалтад тус дотуур байрны 4-10 давхар хүртэл өрөөнүүдийг бэлтгэсэн аж.

Давхрын зохион байгуулалт хийсэн учир нь халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг гуравдугаар давхарт, ахмад настнуудыг дөрөвдүгээр давхарт тусгаарлах гэнэ.

Мөн зургадугаар давхарт яаралтай тусламжийн тасгийг байгуулжээ. Хамгаалалтын хувцас, шаардлагатай эм тариа зэргийг мөн бэлтгэсэн байна. Оюутнуудын дийлэнх нь орон нутаг руу явсан бол тодорхой тооны оюутнууд байрандаа байгаа аж. Тэдгээр оюутнууд тусгаарлагдаж байгаа иргэдтэй харилцахгүй байх зохицуулалтыг хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж