Төв банк бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгаллаа

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

Төв банк бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгаллаа

Төв банк бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хоёрдугаар улирлын ээлжит хурал 2021 оны зургадугаар сарын 23-ны Лхагва гаригт боллоо. Энэхүү хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаанаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв байдал, тэдгээрийн ирээдүйн хандлагыг харгалзан үзэж, бодлогын хоёр шийдвэр гаргасан байна. Үүнд:

  1. Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах,
  2. Урт хугацаат, дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны гуравдугаар улиралд олгох санхүүжилтийн хэмжээг 250 тэрбум хүртэл төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар инфляц 6.2 хувь, нийслэлд 6.7 хувьтай байгаа бөгөөд ойрын хугацаанд зорилтот түвшинд буюу 6 хувь байна гэж мэдээлэв.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ 6.9 ХУВЬД ТӨСӨӨЛЖ БАЙНА

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ "Эдийн засгийн өсөлтийг таамаглахад тодорхойгүй байдал өслөө. Гэхдээ энэ оны сүүлийн хагаст эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ. Өнгөрсөн онд зээл олголт 4-5 хувиар агшсан бол эргээд сэргэлээ. Шинээр олгосон зээлийн дундаж хүү 11 хувь болж, 4 нэгжээр буурсан. Алт, зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ ихээхэн өслөө. Гадаад эрэлтийн эрч хадгалагдахаар байна. Энэ онд манай улсын төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын эерэг үзүүлэлттэй гарах хүлээлт байна.

Хэрэглээний сагсны 19 хувийг бүрдүүлдэг шатахуун, мах, сайжруулсан түлш нийт инфляцийн 43 хувийг эзэлж байна. Эдийн засгийн өсөлтийн төлвийг өмнөх оныхоос нэмэгдүүлсэн хэдий ч эмзэг байна. Эдийн засгийн өсөлтийг 6.9 хувьд төсөөлж байна. 2021 оны нэгдүгээр улиралд төсөөллөөс өндөр гарсан. Өрхийн хэрэглээ өссөн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хөл хорио тогтоосон нь эдийн засгийн идэвхжлийг буурууллаа" гэв.

Шууд: Мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн хурал

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Posted by Монголбанк /Монгол Улсын Төв банк/ on Tuesday, June 22, 2021

Төв банкны Мөнгөний бодлогын хороо хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдөр хуралдсан. Тус хуралдаанаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд, санхүүгийн нөхцөлийг үргэлжлүүлэн зөөлрүүлэх зорилгоор:

  1. Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах;
  2. Урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны хоёрдугаар улиралд 350 хүртэлх тэрбум төгрөг олгох шийдвэр гаргасан билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж