"ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021” үзэсгэлэн маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

"ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021” үзэсгэлэн маргааш эхэлнэ

"ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021” үзэсгэлэн маргааш эхэлнэ

“Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021” олон улсын үзэсгэлэн, худалдаа цар тахлын нөхцөл байдлын улмаас цахимаар энэ сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан МҮХАҮТ, ХХААХҮЯ хамтран олон улсын энэхүү үзэсгэлэн, худалдааг 23 дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Энэ удаагийн үзэсгэлэн, худалдаа “Хямралыг хамтдаа давъя” уриатайгаар цахимаар болж буйгаараа илүү онцлог, давуу талтай. Үзэсгэлэнг www.trademongolia.mn веб сайтаар дамжуулан олон нийтэд хүргэх бөгөөд орон зай, хил хязгаар үл хамааран оролцох боломжтой юм.

Жижиг, дунд болон бичил бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгож ирсэн энэхүү үзэсгэлэнд оролцсоноор иргэн, аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ олон улсад болон дотоодын зах зээлд сурталчлах, таниулах, захиалга авах, хамтран ажиллах, шинэ түншлэл эхлүүлэх, борлуулалтаа нэмэгдүүлэх, түгээлтийн сүлжээгээ сайжруулах, хөрөнгө оруулалт татах зэрэг ач холбогдолтой.

Мөн үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд энэхүү үзэсгэлэн, худалдааны зорилго оршдог билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж