Их Британи Украинд тэнгисийн цэргийн бааз барьж өгнө

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

Их Британи Украинд тэнгисийн цэргийн бааз барьж өгнө

Их Британи Украинд тэнгисийн цэргийн бааз барьж өгнө

Украин улсаас Их Британитай тэнгисийн цэргийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, энэ долоо хоногт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Улмаар Их Британи ойрын хугацаанд Украинд тэнгисийн цэргийн бааз барьж өгөх ба дайны хөлөг онгоцуудаар хангахаа амласан байна.

Үүнээс найман сарын өмнө Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Лондонд айлчилж, Барзан ангиллын пуужин хөөргөгч хөлөг онгоц наймыг 1.7 тэрбум ам.доллараар худалдаж авах гэрээ байгуулж байв. Түүнчлэн энэхүү тохиролцоо Украины тэнгисийн цэрэг Хар тэнгист болох “Тэнгисийн сэвшээ 2021” сургуулилтад НАТО-гийн хөлөг онгоцуудтай хамт оролцохоос долоо хоногийн өмнө болсон нь ажиглагчдын анхаарлыг татжээ.

Дээрх тохиролцоог үзвэл, Украин, Их Британи хоёр цаашид хамтран байлдааны хөлөг онгоц бүтээлцэх аж. Цаашлаад Их Британи Киевийн хөлөг онгоц үйлдвэрлэлийг сэргээхийн тулд Украинд хоёр ч шинэ бааз байгуулах бололтой. Мөн тохиролцооны дагуу Нэгдсэн Вант улс эхний ээлжинд Сандоун ангиллын хоёр мина илрүүлэгчийг Украинд шилжүүлж байгаа юм байна.

Сандоун ангиллын мина илрүүлэгч онгоцууд хэдий жижиг боловч үр дүнтэй ажилладаг бөгөөд өдгөө Англи, Араб, Эстонийн зэвсэглэлд ашиглагдаж байна. Харин Нэгдсэн Вант улс энэ онд Сандаун ангиллын бүх мина илрүүлэгчдийг ашиглалтаас гаргаж, оронд нь бүрэн автомат систем ашиглахаар шийдсэн юм. Тиймдээ ч ийнхүү хоёр онгоцыг Киевт өгч байгаа бололтой.

Шинэ тохиролцоо 2014 онд Крым хойгийг ОХУ-д булаалгасан Украины тэнгисийн цэргийн хүч чадлыг сэргээхэд чухал нөлөөтэй. Тухайлбал, ОХУ нь Крымийг булаан эзлэх үед Украины тал Севастополь боомт болон цэргүүдээ алдсанаар тэнгисийн цэргийн хүчин чадал нь асар ихээр хорогдсон юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж