Lacoste найзуудтай болов

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Lacoste найзуудтай болов

“Lacoste”-ын лого амаа ангайсан матар
шинэ найзуудтай болж байгаа гэнэ. Хамгийн алдартай комикуудын нэг болох
“Peanuts” энэ оны аравдугаар сарын 4-нд 60 насны төрсөн өдрөө тэмдэглэх гэж байгаа бөгөөд та бид энэ комикийг Charlie хүү, түүний нохой
Snoopy-гээр андахгүй мэднэ шүү дээ. Харин матартай брэнд тэдний 60 насны
төрсөн өдрийг тэмдэглэхэд нь туслахаар болсон байна. Гэхдээ маш
сонирхолтойгоор шүү. Тэд амаа ангайсан жирийн л нэгэн матрын логон
дээрээ Charlie хүү, түүний тоглох дуртай бэйсболлын цохиур, бөмбөг,
өхөөрдөм хөөрхөн Snoopy нохой нарыг нэмэхээр шийдсэн байна. Матар
амандаа бөмбөг зуугаад Charlie хүү цохиураа барьчихсан цохилтыг нь
хүлээж байна… Эсвэл матран дээр бяцхан Snoopy нохой суучихсан явж
байна… Танд таалагдаж байна уу? Энэхүү limited edition шинэ загварууд
ирэх аравдугаар сард худалдаанд гарах аж.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж