Дэвид Бэкхэм дэлхийн аваргыг өнжиж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Дэвид Бэкхэм дэлхийн аваргыг өнжиж магадгүй

Өмнөд Африкт зохиогдох FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ердөө хоёр сар гаруйхан хугацаа үлдээд байгаа билээ. 1966 оны дэлхийн аваргад торгон жолоо өргөж байсан Английн шигшээ багийн супер оддын нэг Дэвид Бэкхэм энэ жилийн хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн чухал тулаанд оролцох чин хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан боловч ням гаригийн үдэш болсон Сери А лигийн “АС Милан” болон “Кьево” нарын тоглолтын үеэр гэмтэл авч, талбайг орхижээ. Тоглолт 1:0 харьцаатай харьцаатай “АС Милан”-ы ялалтаар өндөрлөсөн ч зээлийн гэрээгээр Италийн лигт тоглож буй Дэвид Бэкхэм дөрөв дэх удаагаа дэлхийн аваргад оролцох мөрөөдөл нь талаар өнгөрөхөд хүрээд байна. Түүний зүүн хөлийн шөрмөс тасарсан бөгөөд мэс засал хийлгэхээр даваа гаригт Финлянд руу нисчээ. Хэдийгээр гэмтэл авсан ч Бэкхэм дэлхийн аваргад оролцох Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтана хэмээн найдаж байгаа бол шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капелло түүний найдварын гал бараг л мөхсөн гэжээ. Капелло “Бид үзлэг, шинжилгээний хариуг хүлээх ёстой ч гэсэн Бэкхэмийн дэлхийн аваргад оролцох нь юу л бол. Ням гаригт болсон тоглолтын дараа би түүнтэй ярьсан. Дэвид бол шилдэг, мэргэжлийн тамирчин. Тэр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө өөрийгөө бэлтгэх гэж их хичээж байсан” хэмээн ярьжээ. “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид” зэрэг Европын топ зэрэглэлийн клубт хүчин зүтгэж байсан Дэвид Бэкхэм шигшээ багийнхаа төлөө хамгийн олон буюу 115 тоглолтод оролцсон бөгөөд хэрэв энэ жилийн дэлхийн аваргад оролцвол Английн хөлбөмбөгийн түүхэнд ДАШТ-д дөрвөнтөө гар бие оролцсон цорын ганц тамирчин болох юм.

С.Шүр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж