АНУ-ын тусгай элч Дебора Лионсын мэдэгдэж байгаагаар АНУ өнгөрсөн тавдугаар сараас эхлэн цэргээ татах шийдвэр гарснаас хойш Афганистаны нийт 370 хотын 50 нь Талибаны зэвсэгт дайчдад эзлэгдсэн байна.
Тэрбээр “Талибанчууд сүүлийн үед үйл ажиллагаагаа эрс эрчимжүүлж, зэвсгийн хүчээр Афганистаны 50 гаруй хотыг эзлэн авсан. Тэдгээрийн ихэнх нь мужийн нийслэлүүд байна. Энэ нь цаашид талибанчуудад илүү их эрх мэдэлтэй болоход ашигтай байдал бүрдүүлж байна” хэмээн мэдэгджээ.
Нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Афганистаны цэргүүд болон талибанчуудын хүчтэй мөргөлдөөний улмаас эрчим хүчний дэд бүтцүүд сүйдэж, улмаар Кабул тэргүүтэй 11 муж тоггүй болсон гэнэ.
Түүнчлэн сүүлийн нэг хоногийн дотор талибанчууд Кундуз мужийн хэд хэдэн хот болон Тажикистантай хиллэдэг чухал боомт хотыг хяналтандаа авчээ. Эзлэгдсэн зарим хотын захиргаа энгийн иргэдээ хохироохгүйн тулд сайн дураар бууж өгсөн гэнэ.
Эх сурвалж: CNN