А.Уранбилэг: Дэлхийд өрсөлдөхөд монголчуудын дэмжлэг хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

А.Уранбилэг: Дэлхийд өрсөлдөхөд монголчуудын дэмжлэг хэрэгтэй

А.Уранбилэг: Дэлхийд өрсөлдөхөд монголчуудын дэмжлэг хэрэгтэй

Хөгжөөн баясгаж, сэтгэлийн таашаал өгдөг уран бүтээл бол циркийн үзүүлбэр. Тэгвэл “Дэлхийн топ циркчин” олон улсын тэмцээнд А.Уранбилэг амжилттай оролцон шилдэг зургаан оролцогчийн нэгээр шалгарчээ. Тэрбээр Улаанбаатар чуулгын дэргэдэх “Улаанбаатар цирк”-ийн жүжигчин, мэргэжлийн уран нугараач.

А.Уранбилэг цахим хуудастаа “Өнгөрсөн жилээс эхлэн өрсөлдөж буй олон улсын тэмцээндээ амжилттай оролцож шилдэг зургаан оролцогчийн нэгээр шалгарлаа. Одоо шилдгийн шилдгээр шалгарахад монголчуудын дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байна. Учир нь энэ удаагийн дүнг үзэгчид тавина. Нийгмийн сүлжээнд тавигдсан тэмцээний үзүүлбэрийн бичлэг дээр лайк дарж дэмжиж байгаагаа илэрхийлснээр санал хураалтад оролцох боломжтой. Дэмжиж байгаа хүн бүхэнд баярлалаа. Санал хураалт зургадугаар сарын 28-н хүртэл явагдаж байгаа” гэжээ.

Тус тэмцээнийг Канадын “Circus Life” Youtube сувгаас олон улсын мэргэжлийн циркийн жүжигчдийн дунд анх удаа зохион байгуулж байна. Орон орны мэргэжлийн циркийн жүжигчид шүүж буй тус тэмцээн нь 2020 оны зургадугаар сараас эхлэн гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж энэ оны зургадугаар сарын 28-ны өдөр эцсийн шатны шалгаруулалт нь дуусна.

А.Уранбилэг одоогийн байдлаар шүүгчдээс хамгийн их санал авч нэгдүгээрт бичигдсэнээр шилдэг зургаан оролцогчийн нэг болсон юм. Харин Youtube дэх бичлэгийн хандалтаар тавдугаар байрт жагсаж байна. Шилдгийн шилдэг оролцогчийн үзүүлбэрийг зургадугаар сарын 28-н хүртэл тэмцээний албан ёсны суваг болох Youtube/cirqueLIFE channel дээрх лайкын тоогоор шалгаруулна. Тиймээс та бүхэн эх орныхоо нэрийг олон улсад мандуулж буй уран нугараач А.Уранбилэгийн үзүүлбэрт лайк дарж дэмжихийг уриалж байна.

А.Уранбилэг нь зургаан настайгаасаа хойш 20 гаруй жил мэргэжлийн уран нугараачаар ажиллаж, Монголдоо төдийгүй дэлхийд уран нугаралтын гайхамшгийг таниулж яваа авьяаслаг, чадварлаг бүсгүй юм. Мөн тэрбээр “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг найман оролцогчийн нэгээр шалгарч байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж