АНУ-д хамгийн удаан суусан Хятадын элчин сайд ажлаа өгчээ

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

АНУ-д хамгийн удаан суусан Хятадын элчин сайд ажлаа өгчээ

АНУ-д хамгийн удаан суусан Хятадын элчин сайд ажлаа өгчээ

АНУ-д хамгийн удаан буюу найман жилийн турш суусан элчин сайд Цүй Тианкай энэ долоо хоногт хоёр улсын харилцаа эрс муудсан гэх шалтгаанаар ажлаа өгч байгаагаа мэдэгджээ.

Цүй Тианкай АНУ өдгөө Хятадад чиглэсэн засгийн газрын бодлогын шинэ үе шат эхлүүлж байна. Улмаар тэдэнд сөргөөцөлдөх, эсвэл хамтран ажиллах гэсэн чухал сонголт тулгарч буй. Цаашид АНУ-д амьдарч буй хятадууд илүү хариуцлагатай тэвчээртэй байх шаардлага үүслээ. Тиймээс ард иргэд өөрсдийн ашиг сонирхлын төлөө гадаад оронд амьдрах эрхээ тууштай хамгаалах хэрэгтэй гэж цахим хуудсандаа бичжээ.

Сүүлийн жилүүдэд, ялангуяа Ерөнхийлөгч асан Дональд Трампын бодлогоос хойш Бээжин, Вашингтоны харилцаа эрс муудсан. Хэдийгээр Трамп суудлаас бууж, оронд нь ардчилсан үзэлтэй Жо Байден АНУ-ын төрийг барих болсон ч хоёр улсын харилцаанд дорвитой өөрчлөлт мэдрэгдсэнгүй.

Ажлаа өгөхийн өмнө Цүй Тианкай Москвагаас АНУ-д суугаа элчин сайд Анатолий Антоновтой уулзаж, Орос, Хятадын найрамдалт харилцааны талаар ярилцжээ. Энэ үеэр Антонов дээрхтэй ижил байдлаар муудаж буй АНУ, ОХУ-ын харилцаанд хэрхэн хандах талаар түүнээс зөвлөгөө авсан гэнэ.

Москва, Бээжингийн харилцааны талаар Анатов “Бидний дундуур хэн ч орж үймүүлж чадахгүй. Учир нь Орос, Хятад хоёр бол стратегийн хамтын ажиллагаагаар холбогдсон нөхөрсөг гүрнүүд” хэмээн тодорхойлсон аж. Элчин сайдын албыг найман жил хашсан Цүй Тианкайг цаашид Хятадын гадаад хэргийн дэд сайд Чин Ган орлож магадгүй байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж