Шарилж хадахад ажилгүй 148 иргэнийг цалинжуулж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

Шарилж хадахад ажилгүй 148 иргэнийг цалинжуулж байна

Шарилж хадахад ажилгүй 148 иргэнийг цалинжуулж байна

Нийслэлд хавар, зуны улиралд хотын ногоон байгууламжийн арчилгааны ажил эхэлдэг уламжлалтай. Хотын төв, хөшөө дурсгал, цэцэрлэгт хүрээлэн, автозамын томоохон уулзваруудад жил бүр цэцэг суулгаж бас гудамж талбайд шарилж, луулыг хаддаг.

Энэ жил уламжлал ёсоор “Шарилжгүй Улаанбаатар” аяныг зургаа дахь жилдээ эхлүүлж 148 иргэнийг түр ажлын байртай болгожээ. Шарилж хадах ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө, Бээжингийн гудамж гэх мэт томоохон гудамж, талбайн ногоон байгууламжийн өвс, шарилж, зэрлэг ургамлыг хадаж цэвэрлэж эхэлжээ.

Хотын төвд ургасан “хогийн ургамал”-ыг цэвэрлэх ажилчдад цахилгаан хадуур, багаж хэрэгсэл, хувцас, бээлий амны хаалт өгсөн талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлжээ. Гэвч жилийн жилд шарилж ургадгаараа ургаж,  нартай өдөр суулгасан цэцэгс нь хэдхэн өдрийн бороонд үхэж, намар болоход гандсаар олон жил боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж