Билли Айлиш азиудыг доромжилсондоо уучлал хүсэв

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

Билли Айлиш азиудыг доромжилсондоо уучлал хүсэв

Билли Айлиш азиудыг доромжилсондоо уучлал хүсэв

Грэммийн шагналт, 19 настай залуу од Билли Айлиш азиудыг доромжилсон утгатай зүйл ярьж буй дүрс бичлэг нь цахим орчинд цацагдсанд харамсаж байгаагаа илэрхийлж, уучлал гуйжээ.

Залуу үеийнхний өргөн хэрэглэдэг TikTok цахим сүлжээнд тархаж, олон хүний шүүмжлэл дагуулсан тус дүрс бичлэг дээр Билли Айлиш реппер Tyler, the Creator-ийн 2011 онд хийсэн “Fish” дууг даган дуулж, хятад хэлээр ярьж байгаа мэтээр тохуу хийж байгаа нь гарчээ.

Харин Билли Айлиш тус бичлэгийг хийж байхдаа 13, 14 настай, дууны утгыг сайн ойлгоогүй байснаа тайлбарлажээ. Тэрбээр цахим хуудсандаа “Би азиудыг доромжилсон үг хэлсэндээ гүнээ харамсан гэмшихийн хажуугаар ихэд ичиж байна. Тэр дуун дээр гардаг үгийг би өөр газар сонсож байгаагүй учраас утгыг нь сайн ойлгоогүй байж. Тэгээд ч нас бага байсан болохоор үгийн утгыг хайж, олж мэдээгүй явсан байна. Энэ бүхэн миний үйлдлийг цагаатгахад хангалтгүй гэдгийг би мэдэж байна. Гэхдээ буруу зүйл хийсэндээ гэмшиж, уучлал хүсч байна” гэж бичжээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж