Ажлын байр дэмжих зээлд 19 мянган зээлдэгч хамрагджээ | News.MN

Ажлын байр дэмжих зээлд 19 мянган зээлдэгч хамрагджээ

Ажлын байр дэмжих зээлд 19 мянган зээлдэгч хамрагджээ

Ажлын байр дэмжих зээлд 19 мянган зээлдэгч хамрагджээ

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар танилцуулав. Түүний мэдээлснээр дээрх төлөвлөгөөнд тусгагдсан нийт 56 арга хэмжээний биелэлт 2021 оны зургадугаар сарын 21-ний өдрийн байдлаар 67 хувьтай байгаа аж.

 “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2021 оны зургадугаар сарын 21-ний өдрийн байдлаар 1.4 их наяд төгрөгийг нийт 19 мянган зээлдэгчид олгож, 73.6 мянган ажлын байр хадгалжээ.

Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд барьцаа хөрөнгийн дутагдалтай нийт 142 иргэн, аж ахуйн нэгжид 18.8 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргасан байна. Төлөвлөгөөнд тусгагдсан репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 525.4 тэрбум төгрөгийг 2396 зээлдэгчид олгож, 24 мянган ажлын байр хадгалжээ.

Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт 414 тэрбум төгрөгийг 5570 зээлдэгчид олгосон байна. Түүнчлэн хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 2021 оны зургадугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 232.6 тэрбум төгрөгийг 17.3 мянган зээлдэгчид олгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж