ЗГ: УОК-оос хөл хорио тавих албан ёсны санал гаргаагүй | News.MN

ЗГ: УОК-оос хөл хорио тавих албан ёсны санал гаргаагүй

ЗГ: УОК-оос хөл хорио тавих албан ёсны санал гаргаагүй

 Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох албаныхан өнөөдөр /2021.06.23/ мэдээлэл хийлээ. 


Засгийн газраас мэдээлэл хийж байна

Засгийн газраас мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Tuesday, June 22, 2021

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР:

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэл хоттой холбоотой томоохон шийдвэрүүд гарлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын хариу арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, тодорхой үүрэг чиглэл өглөө. Онцлох шийдвэрүүдийг танилцуулъя. Нэгдүгээрт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, хоёрт, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг задлах асуудал, Гандантэгчэнлин хийд орчмыг аялал жуулчлалын бүс болгох шийдвэрийг гаргалаа. Улаанбаатар хотын түүхэн чухал шийдвэрийн нэг бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль. Энэ хууль бол нийслэлчүүдийн амьдрал, эдийн засаг, нийгмийн байдлыг шинэ түвшинд гаргах юм. Нийт долоон бүлэг, 51 зүйлтэй. Хууль батлагдсанаар хотын эдийн засгийн бие даасан байдлыг бий болгож, эрх зүйн шинэ зохицуулалтыг хийж, засаглалын зөв тогтолцоотой болно. Мөн Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн тулд дагуул хотын бүтээн байгуулалтууд эхэлнэ. Тухайлбал, Хөшигийн хөндий олон улсын нисэх буудлын орчим цогцолбор төвийг байгуулахаар хуульд тусгасан. Ингэснээр эдийн засгийн чөлөөт бүс болох зорилгыг тавьж буй юм. Бас 105 орчим мянган өрх амьдрах зохицуулалтыг хийхээр давхар Ерөнхий төлөвлөгөөний газраас судалж байна.

Улаанбаатар хотыг 1992 онтой харьцуулахад маш их ачаалалтай болсон. Ийм нөхцөл байдлыг эрх зүйгээр зохицуулах гэж үзэж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар цоо шинэ эрх зүйн зохицуулалт байх болно. Хотын дэд бүтэц, дулаан хангамжийн эх үүсвэр, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг зохицуулах үндсэн бичиг баримт бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль. Энэ гэх мэт зайлшгүй шаардлагатай тулгамдаж байгаа олон асуудлаа Засгийн газрын суурь дэмжлэгээр шийдвэрлэнэ. Улаанбаатар хотын 2021 оны төсөвт 420 тэрбум төгрөгийг түгжрэлийг арилгахад суулгаж өгсөн.

 Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчилж, шинэ транзит тээврийг нэвтрүүлэх, ТЭЗҮ-г боловсруулж, судлах хөрөнгө мөнгө босгох ажлыг давхар хийж байна. Гандантэгчэнлин хийд орчим буюу 55.8 га талбайд тогтоол гаргаж, соёл аялал жуулчлалын төв болгоно. Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд нарт тодорхой үүрэг, чиглэл өгсөн. Гандан хийдийг автомашингүй бүс болгож, уламжлалт хэв маягаа хадгалсан төв болно. Улаанбаатар хотоос Гандангийн 13.7 га талбайд нэгдсэн төлөвлөлт хийхээр төлөвлөж байгаа.  Зах зээлийн үнээр 200 м.кв 400 орчим сая төгрөг болж буй.  Тэгэхээр 0.07 га газар ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөгийн санхүүгийн эх үүсвэр болох тооцооллыг урьдчилж гаргасан. Айл өрхүүдтэй хэлцэл хийх ажил байна. 

Морингийн даваанд 86 га талбайд “Залуус-1” хорооллыг барихаар ажиллаж байна. Баянголын аманд 20 га газарт 2007 айлын “Залуус-2” хорооллыг барихаар бэлдэж байна. Дэнжийн 1000 орчим 1008 айлын орон сууцыг Хятадын буцалтгүй зээлийн эх үүсвэрээр барихаар төлөвлөгөөтэй байгаа. Баянхошуу, Сэлбэ, Шар хад дэд төвд суурилсан төлөвлөлтийг хийж буй. Цаашид түгжрэлийг бууруулахаар дэд төвүүдийг барьж байгуулна.

УОК-ООС ХӨЛ ХОРИО ТОГТООХ АЛБАН ЁСНЫ САНАЛ ГАРГААГҮЙ

ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ.Ч.БОЛОРТУЯА:

-Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 12-15 насны хүүхдүүдийг ирэх Даваа гаригаас “Файзер” компанийн вакцинаар дархлаажуулна. Үйлдвэрлэгч компаниас зөвлөмж авахад 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн. Албан ёсны зөвлөмж энэ долоо хоногт албажиж ирнэ. Улсын хэмжээнд 12-17 насны 290 мянга орчим буюу нийт хүн амын 10 хувийг нэмж дархлаажуулах боломжтой болж байна. Одоо жирэмсэн эхчүүд, 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж байгаа.

Улсын баяр наадмыг нийслэлд тэмдэглэхдээ долдугаар сарын 11-13нд үзэгчгүй хийхээр болсон. Харин орон нутагт цар тахлын халдвар буурвал долдугаар сарын 20-ноос хойш тухайн аймаг, сумдын эрсдэлийн үнэлгээ хийсний дараа наадам хийх эсэхийг шийдвэрлэнэ. Засгийн газрын хуралдаанаар эрдэмтдийн багаас хөл хорио тогтоох талаар танилцуулсан. УОК-оос хөл хорио тавих албан ёсны санал гаргаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
9
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

64 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-06-23 150.129.141.240

Xaa saigui barilga dutuu orxisn ymnuud guitseej chadxgui bj tsetserleg surguuli emnelgudee nemeech naadmaa xiix n zovoo xumuus yu GX xamaagui archaagui oorsdoso bolj ovdchood xoxi n xarin dulaan tsaxilgaan xuuxdiin 100on gartal sungaach

Avatar

Зочин 2021-06-23 122.201.22.104

Ухаан, сэтгэл, туршлага, эв нэгдэл ЗГ-рт алга. ЗГ-ын популизм улсад их хохирол авчирлаа: 1. 100000 хүний халдвар 2. 500 хүн амь насаа алдлаа. ЗГ-аас иргэд үр дүн, бодит шийдлүүд хүлээж байна. 1. Хол хорих 2. Вакцин 3. Шуурхай үйлдлүүд: амьсгалын аппарат, хямд эм тариа, эмч нар, сувилагч нарын тоо, эмч нарт зөв хөлсийг өгөх 4. төрийн албыг чадварлага болгоа. 5. ЗГ популизмаа зогсоо 6. Дэлхийн шилдэг туршлага 7. ЗГ-ын Эдийн засаг, санхүү бодлогыг иргэдэд ойлгомжтой болгох 8. Төлөвлөлт огт алга

Avatar

Ene Mongol Ulsad Ezen gej baina u ! 2021-06-23 66.181.161.31

Deeguuree Uursduu Hamgiin Sain Vaccine
hiilsen bolhoor aih ayulgui bolhoor " Bidniig Toohgui baina shuu de ?
Odoo Ene Nuhduud yuch hiihgui " Ard Tumenee
100% – haysan shuu ! ! ! " COVID-19 PANDEMIC
Ene Naadam n Hutel Noediin Naadam bolson
Shuu de !
Ene L.Oyun-Erden gesen Heden Bazaanuud Mongo l Ulsaar Togluulaad duuslaa shuu de !
Yuch hiihgui Yamarch Chadvargui Shidver Gargah Tuvshinii Nuhduud bish Yamarch Chadamjgui !

Avatar

уншигч 2021-06-23 103.229.122.54

А.Цээсүрэн гэгч дүнхүүд зориулав. Хөл хорио тавих гэхгүй, тогтооно,тогтоох гэж бичнэ. Тавина, тавих гэдэг нь тогтоосон хөл хориогоо цуцална гэсэн үг малаа!!!!!!!!!!!!!!!!!! Чи 4-р ангийн боловсролтой эргүү юу?????????

Avatar

Зочин 2021-06-23 64.119.22.199

Наадам үзэх дургүй хүмүүс хятад сериалаа үзээд хятад вакциныхаа 3дах тунг шахуулаад зуныг дуустал гэртээ хоригдвол таарна, өвчин тахал сүйд боллоо наадам хийх гэлээ гээд үхчих гээд байсан одоо тэгээд нар үзэхгүй хоригдох хэрэгтэй шдээ.

Avatar

Zochin 2021-06-23 66.181.191.153

Энэ эрдэмтэд гэж худлаа шаасан ямар ч чадваргүй худлаа хэдэн бурхи эд нарыг залуучуудаар солиоч хоолны савнууд

Avatar

Зочин 2021-06-23 103.26.195.94

бичиг үсэг мэдэхгүй шахам чамтай яаж харьцуулах вэ? том эрдэмтдийн үгийг авах ёстой боллоо!!!!

Avatar

Зочин 2021-06-23 103.26.195.94

ХӨЛ ХОРИОГ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ЯДАЖ ҮР ХҮҮХДҮҮДЭЭ БОД Л ДОО. ХӨЛ ХОРИХГҮЙ БОЛ МАШ ЭВГҮЙ БАЙНА!

Avatar

Зочин 2021-06-23 192.82.72.141

Гэртээ суудаг ажилгүй авгай нар хөл хорио дэмжээд байна уу? Хүүхэд цувуулахаас өөр ажилгүй юмнууд.

Avatar

Зочин 2021-06-23 103.26.195.94

чам шиг нийгэмшээгүй оркоос болж хэчнээн олон хүн өвдөж байгааг мэдэж бну? үр хүүхэдгүй юм бол чи ядаж эж, аав, ах дүүсээ бодооч!!!!!

Avatar

Зочин 2021-06-23 202.9.46.50

яадагийн улс орныхоо хүн амыг нэмэхэд

Avatar

Z 2021-06-23 98.169.33.79

Odoo Pfizer umuu Moderna vaccine oruulj iree. Hyatad vaccine hulhi baisan ni oilgomjtoi baina shuu dee. Ochigdor New York Times deer bichsen bainalee. Odoo 3 dahi tung Chan aftak vaccine-r hiij heregtei.

Avatar

Иргэн 2021-06-23 66.181.179.195

УОК-ийн дэргэдэх эрдэмтэдийн зөвлөл цаашдаа ковидоор нас барагчдын тоо өсөх нь хөл хорио тогтоое гэхээс өөр ямар тодорхой санал санаачлага гаргасныг тодорхой болгое. Халдвар анх дэгдсэн Хятад хийгээд ОХУ, ЕХ-ны орнууд ковидын халдварыг хязгаарлаж иргэд нь гадуур амны хаалтгүй явах хэмжээнд хүрсэнийг нарийн сайтар судалж УОК-тоо ямар ямар хэрэгжэхүйц санал тавьж тусалж байгаа юм бэ. Болохоо байлаа таминь ээ хөл хорио тотоое гэдэг саналыг Дулам эмээ ч хэлнээ…

Avatar

Зочин 2021-06-23 66.181.183.131

БНХАУ-ын буцалтгүй зээл гэж ямар зээл байдаг юм болоо, буцахгүй юм бол тусламж биш үү. Хятадууд бол зээл л олгодог олгохдоо өөрсдийн аж ахуйн нэгжээр гээд завааруулж өгдөгдөө

Avatar

Иргэн 2021-06-23 66.181.179.195

УОК-ийн дэргэдэх эрдэмтэдийн зөвлөл цаашдаа олон хүн нас барна хөл хорио тогтоое гэхээс өөр ямар тодорхой снал гаргаж онцгой комиссдоо тусалж байгааг бичмээр юм. Бусад улсуудад тухайлбал өвчин эхлэж дэгдсэн Хятад улсад мөн ЕХ-ны орнуудад ковидын халдварыг эрс бууруулж иргэд нь амны хаалтгүй гадуур явах болсон зэргийг нарийн судалж өөрийн оронд хэрэгжүүлэх талаар энэ эрдэмтэдийн зөвлөл ямар бодитой прагматик санал гаргав аа. Болохоо байлаа хөл хорио тогтоое гэж Дулам эмээ ч хэлнэ….

Avatar

МОНГОЛЧУУД ХОХЬ НЬ ХОХЬ НЬ !!! МАН-ЫГ СОНГОСОН 2021-06-23 202.126.88.163

МАН-ЫГ СОНГОСОН МОНГОЛЧУУД ХОХЬ НЬ ХОХЬ НЬ !!!!

Avatar

Zochin 2021-06-23 150.129.141.240

Tenegt chi ooroo xoxi n songodgoo songsn yadi Mar tangargaa orgono yaj ajilaxi n xarjij xuts malaa

Avatar

Зочин 2021-06-23 66.181.161.119

Одоо хөл хорио тогтоогоод нэмэргүй дээ!!! Харин вакцинаа л бүрэн хийлгэх нь чухал байна!!! Бүр болохгүй бол 3 дахь тунг хийх талаар бушуу шийдвэр гаргах хэрэгтэй байна!!!!!

Avatar

Zochn 2021-06-23 202.131.232.117

Xul xoriod sulruulsniixaa daraa uzver uilchilgee kontsert bar savaa neegeed xiisen ajliinxaa ur dung ballachixdag muusain tiirenguud

Avatar

Зочин 2021-06-23 66.181.188.243

оросууд цуст хувьсгалынхаа ойг тэмдэглэхээ байгаад 30 жил болж байна тэгэхэд тэдний энд хийсэн яргалалынх нь ойг монголчууд үхэн хатан тэмдэгэлсээр хувь заяаны шоглоом юм даа

Avatar

Зочин 2021-06-23 103.26.195.94

ЭРГҮҮ ОРk ЧИ ЯДАЖ ГАНЦ НОМ УНШИЖ ҮЗСЭН ҮҮ? УЛСЫН БАЯР БОЛ ТУУРГА ТУСГААР МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ИЛЭРХИЙЛЭЛ ЮМ ШҮҮ!!!!

Avatar

Irgen 2021-06-23 103.26.194.119

Naadam hiij mongo l husahgui bol buten Noirtoi honoj chadahgui bgaa buzaruud uu ? Uheesei l******d. Iim l humuus songoson erguu ard tumen hurteh yostoigoo hurt dee

Avatar

Tuya 2021-06-23 150.129.141.240

Ard tumeng xutsuuldag Xen be chi naadmaa xii zov chi meddimu uxej bga xumusin. Xoxi n ee xoxi n ovchin naacha yu oorsdoso bolj ovdsn SH de xutsaarai malaa chi ch adilxn xurtne de mongold bga tsagt

Avatar

Зочин 2021-06-23 192.82.75.18

Хүрэлсүхийг мөн ч олон хоног хараалаа, ардчиллыг гутаагч хар хэрээнүүд даанч цөөхөн, жирийн гишүүдээ л давхар гутааж байгаа даа. Амташсан хэрээ арван гурав эргэнэ үг үнэн байна, гэвч та нарыг дахин төрд шургалуулахгүй байхаа, Хүрэлсүх энэ хараалын бузрууд биш, эх орны үнэч хүү, бүү атаарх даа

Avatar

Зочин 2021-06-23 64.119.21.197

100 жилээ тэмдэглэж наадах нь зүйтэй. Харин энэ жилүү ирэх жилүү гэдэг асуудал байна. Энхбатыг эс тооцвол сонгуулиар ковид бараг л тархаагүй байх. Харин одон медаль тараах, баяр хүргэж үнсэлдэх тэврэлдэх найрлах явдалд ковид маш их халдварлаж тархасан гэдэг ойлголттой байна.

Avatar

Зочин 2021-06-23 203.23.49.77

Бичиж яриж байгаа нь харваас МАН ТРОЛЛ. СОНГУУЛИАР ХҮРЛЭЭЭ ах чинь энд тэнд АЙМГУУДААР нэг тараасан нь ҮНЭН ш дэ. ХАМТ ирсэн хүмүүс нь КОВИДТОЙ гараад л байсан. ХҮРЛЭЭ ирж байгаа гээд л АЙМГУУД ХӨЛ хорио ТАВЬЖ чадахгүй байсан.

Avatar

Зочин 2021-06-23 66.181.161.119

1921 оны 7 сарын 11, 12-нд хувьсгал байтугай хүний анхаарал татахаар ямар ч үйл явдал болоогүй юм!!!! 100 жил хий хоосон юмыг тэмдэглэж өдий хүрчээ!!!! Одоо хаваажид, больё!!! Хойч үедээ буруу үлгэр үзүүлээд!!!

Avatar

Зочин 2021-06-23 122.201.24.210

Одон медаль авсан 16000 хүнд хамаатан садан, ажлыхан, найз нөхөд ирж баахан үнсч зураг авахуулж, дараа нь бөөн найр болж газар авахуулсан нь үнэн ш дээ!

Avatar

Уул 2021-06-23 202.126.90.36

Өө яах вэ? Ингээд л үхээд байх уу? Гамсагсүх үү, Хүрэлсүх гэх үү?

Avatar

ШҮДТЭЙ БОЛСОН БОСОЛ ОРООЛОН АД ТИЙРЭНГЭЭР ТАНГАРАГ ӨРГҮҮЛЖ НААДАМ НЭЭЛГЭХИЙ ТӨЛӨӨӨӨ......СДААААА 2021-06-23 202.126.89.181

ЯМАР ГЭЭЧИЙН ШҮДГҮЙ БОСОО ОРООЛОНД ХИЙМЭЛ ШҮД ХЙИЖ ӨГӨӨД БОСГООД ЯВУУЛЧИХАВ ДАААА МОНГОЛЧУУД МИНЬ !!!!

Avatar

.Зочин 2021-06-23 66.181.183.118

Хүрэлсүх Оюунэрдэн 2 нийлж Сонгууль хийснээс Хөдөө орон нутагт Өвчин улам их тарахлаа хөдөө уг 2 оронтой тоонд байсан шүү дээ ОДОО 4 оронтой тоонд орчихлоо ЭНЭ хоёр ойлгож байгаа болуу?

Avatar

Зочин 2021-06-23 202.55.188.34

Ёстой завхарсан!!!засаг!!!гутармаар!!!сайхан эх оронминь.

Avatar

Зочин 2021-06-23 66.181.161.119

"Хорио тавих" биш, "Хорио тогтоох" гэж хэлж бичих ёстой!! "Тавих" гэдэг нь суллах, чөлөөлөх" гэсэн утгатай үг!! "Тавьж явуулах, тавьж орхих" г.м.

Avatar

Side effects (USA) 2021-06-23 91.193.4.120

https://www.openvaers.com/covid-data/covid-full-data

Avatar

10,20 2021-06-23 202.55.188.90

10,20 гарахад л сүржигнээд л 14-24 хоногоор хатуу хөл хориод ,8-9 сая төгрөгөөр эмчилж бна гээд бөөн сүр дуулиан болоод бсан одоо 2000 илүү гараад бхад таг чиг хөл хорихгүй ээ гээд 70000 төгрөгийн багц эм гэнэ үү хошин шог уу том луйвар уу?????

Avatar

Зочин 2021-06-23 202.55.188.87

Nuhun olgovor ugch chadahgui hevtej bitgii ard tumnii amidrald gai bolood bai muu MANgas min

Avatar

Зочин 2021-06-23 202.21.111.218

UOK ajlaa sain khii, hul horionii sanal aa uguuch

Avatar

Зочин 2021-06-23 122.201.21.161

Өмнө нь хөл хориод үр дүн гараагүй биздээ агаар салхи наранд амарч дархлаагаа сэргээж стрес бухимдлаа тайлиаар бн

Avatar

Зочин 2021-06-23 122.201.22.104

Хүүхдүүдийн ЗГ огцор! Ямарч чадамж алга. Халдвар авсан хүний тоо 100000, ковидын нас баралт 500 хүн.

Avatar

Зочин 2021-06-23 202.126.88.170

ХУЦАВААА ЁСТОЙ…..

Avatar

Төрийн ЭРГЭЛТ ХИЙЦГЭЭЕ АН-ХААН !!!! 2021-06-23 202.126.88.170

ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОР !!!!!
АРДЧИЛАЛЫНХАН ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙЖ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУРДАН ГАРТАА АВАХГҮЙ БОЛ МОНГОЛ ДУУУСЛАААА СҮЙРЛЭЭЭЭ

Avatar

Зочин 2021-06-23 202.126.90.102

Teg muu AN iin l**a! Ta nar shig dargatai pisda nariig yer ni hen toodiin

Avatar

Иргэн 2021-06-23 202.21.104.234

Энэ ЗГ хурдан огцорч, Монголын ард түмний төлөө чин сэтгэлээсээ ажиллах хүмүүс эх орныг минь удирдаасай. ЗГ-н гишүүд нь корона тусаж, өөрсдөө тэр өвчин зовлон бэрхшээлийг биеэрээ амсаж туулах болтугай. Үнэхээр дампуу ЗГ, эд хөрөнгө мөнгө бодохоос өөр юу ч хийж чадахгүй ЗГ. Цахим наадам хийж хичнээн хүнийг корона тусгаж үхүүлэх гэсэн ЗГ вэ. Энэ мэдээлэл хийж байгаа хүүхэнд эх хүний зүрх сэтгэл байдаг болов уу. Яаж ийм шийдвэр гаргаж чадаж бнаа. Дэлхийгээс ичээсэй

Avatar

ХҮҮКИЙН ТӨЛӨӨ УЛСААРАА ХОХИРОХ УУУ?????? 2021-06-23 202.126.88.170

7; 8 САР БҮХЭЛДЭЭЭ ХИАРНА…9/1-НЫ ХИЧЭЭЛ БУДАА…ИНГЭЭД МОНГОЛЫН ШИНЭ ҮЕИЙНХЭН ЗАВСРЫН БУУУМЭР ГАХАЙНУУДЫН АРАААС ОРОВООО ХӨӨРХИЙС………

Avatar

СОНГУУЛЬЧИН ОЮУН-ЭРДЭНЭ ПОП НОВШОО ЧАМАЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА 2021-06-23 192.82.77.162

Интермед эмнэлэгт хадгалагдаж байсан мөнгөө төлсөн иргэдийн 2 дахь тунг авч сонгуулийн шоу хийж өрхийн эмнэлгээр тарьсан.

2021 оны 05-р сарын 27-нд Спутник 2 дахь тунгаа хийлгэх байсан иргэд халдвар авч хохирч байна.

Миний настай ээж, эгч дүү нар халдвар авлаа. БУЗАР СОНГУУЛЬЧИН новшоо чамайг үзэн ядаж байна.

Иргэдийнхээ эрүүл байх боломжыг хулгайлсан СОНГУУЛЬЧИН ЗГ огцор

Avatar

GUZEET 2021-06-23 202.126.90.160

НААДАМ- аа 4 жилд 1 удаа хийдэг болвол зүйтэй.

Avatar

Зочин 2021-06-23 150.129.142.234

Наадам хийх гэж хэн шахаад байгаа юм бэ. Бөхчүүд уяачид малчид уу…Ер нь наадам хийх ямар хэрэгтэй юмбэ.Халдвар үхэл хагацал улам л нэмэгдэх болно шд.Засгийн газар бөхчүүд уяачидын аманд ороод л тэднээс айгаад байна уу Эсвэл өөрсөдөө найр наадамд дурлаад байна уу.Ккк…

Avatar

Зочин 2021-06-23 202.126.89.245

Hul nvtsgen proletari, adgiin muu lumpen chi dutaarai !

Avatar

Bibi 2021-06-23 66.181.161.98

Uvuu nar bas kommet bichij emee ch yumuu.

Avatar

хүннү 2021-06-23 202.179.25.239

Иргэдэд өөрснөөс нь шалтаалах сонголт үлдлээ. Вирусээс өөрөө өөрийгөө хамгаалах ёстой. Хөл хорилоо гээд манайхан гэртэй байх биш ямар нэг шалтаг шалтгаан хэлээд гадууд их сэлгүүцдэг. Сонгууль хийсэн нь маш том алдаа болсон, түүгээр ковид өргөн хүрээн тархаж эхэлсэн. Мөн гэрээр хөнгөн хэлбэртэй гэсэн оноштой хүмүүс гадуур "агаар амьсгал"-аад халдвар тарааж байна. Нэн түрүүн тэднийг оюутны байруудаар тусгаарлаж эмчийн хяналтанд оруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-06-23 122.201.24.210

Засс, тэр одон медалиудаа яагаад ярихгүй байгаан, тэр чинь бүр өвчин тараасан

Avatar

Зочин 2021-06-23 202.9.40.47

100 жилийн ойгоо тэмдэглэх нь зүйтэй. Үзэгчгүй болохоор ямар нэгэн эрсдэлгүй болно гэсэн үгээ. Бөхөө телевизээр үзсэн шиг гэртээ наадамлана. дургүй нэг нь үзэхгүй л байна биз.

Avatar

Зочин 2021-06-23 202.179.25.239

"яришиг аа би энэ наадмыг чинь үзэхгүй ээ" гээд утсаа ухаад л сууна биз.

Avatar

Тайж 2021-06-23 64.119.17.176

Наадах цэнгэх дураа тат Оркуудаа!Өнгөрсөн жилийн олимп хүртэл хойшлож байхад наадаж хэдэн адуу зовоож халтар хэдэн төгрөг бодож өөрсдийгөө баясгахаа өвчинөөс дээгүүр тавьдаг яачихсан балар харанхуй бодолтой хүнэнцэрүүд байдаг байнаа!!!

Avatar

Kkkkkk 2021-06-23 83.25.139.11

Naadamaa bolih dahiad ovchin taraan ers eserguucez bn evropd dahiad ovchin garah shinztei bn

Avatar

Зочин 2021-06-23 202.179.25.151

хөл хорихгүй бол болохоо болилоо!!! твиттерт нэг параной өвчтэй юм хөл хориог эсэргүүцээд байх юм. би хайртай хүмүүстээ санаа зовж, шаналж байна!

Avatar

Зочин 2021-06-23 103.14.36.18

Хот хөдөөд ялгаагүй наадмаа цуцлая. Наадамд зарцуулах мөнгөө ковидын эмчилгээнд зарцуулмаар байна. Эцсийн эцэст энэ бол ард түмэн бидний татвараар бүрдсэн мөнгө шүү.

Avatar

Зочин 2021-06-23 103.14.36.18

Малчид ямар татвар төлөх биш дээ, хотынхны төлсөн татварын мөнгөөр наадамлахаа боль, өвчинийг дарахад зарцуулах нь зүйтэй.

Avatar

Иргэдийнхээ эрүүл байх боломжыг хулгайлсан СОНГУУЛЬЧИН ЗГ огцор 2021-06-23 192.82.77.162

Иргэдийнхээ эрүүл байх боломжыг хулгайлсан ЗГ огцор.

1 тунтай иргэд халдварт өртөж байна. СОНГУУЛЬЧИН ЗГ ОГЦОР

Avatar

Зочин 2021-06-23 202.126.89.183

Энэ ч юу болох бол доо.

Avatar

Зочин 2021-06-23 202.179.21.206

Одоо ЭЕШ гэдэг бас нэг бөөгнөрөл үүсэх гээд байна. Орон нутагт 1 хүүхдийг дагаж 1-2 хүн ирдэг. 8 сард хийж болохгүй юм байхдаа

Avatar

Зочин 2021-06-23 202.21.113.238

Тэгээд бэлтгэлдээ гархуу болих уу, морио уяхуу байж байх уу

Avatar

МӨӨГИЙ 2021-06-23 115.84.88.178

УЛСЫН НААДАМ ТВ-Р ШУУД ҮЗЭГГҮЙ 1САРЫГ 11,12НД/ХУГАЦААНДАА БОЛОХ НЬ ЗӨВ ? 14-21ХОНОГИЙН ДАРАА АЙМАГ СУМД ХААЛТТАЙ 1ӨДӨРТӨӨ БАГТАЖ ХИЙХ ТОВЫГ ЗАРЛАНА ШҮҮ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж