ЗГ: УОК-оос хөл хорио тавих албан ёсны санал гаргаагүй

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

ЗГ: УОК-оос хөл хорио тавих албан ёсны санал гаргаагүй

 Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох албаныхан өнөөдөр /2021.06.23/ мэдээлэл хийлээ. 


Засгийн газраас мэдээлэл хийж байна

Засгийн газраас мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Tuesday, June 22, 2021

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР:

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэл хоттой холбоотой томоохон шийдвэрүүд гарлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын хариу арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, тодорхой үүрэг чиглэл өглөө. Онцлох шийдвэрүүдийг танилцуулъя. Нэгдүгээрт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, хоёрт, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг задлах асуудал, Гандантэгчэнлин хийд орчмыг аялал жуулчлалын бүс болгох шийдвэрийг гаргалаа. Улаанбаатар хотын түүхэн чухал шийдвэрийн нэг бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль. Энэ хууль бол нийслэлчүүдийн амьдрал, эдийн засаг, нийгмийн байдлыг шинэ түвшинд гаргах юм. Нийт долоон бүлэг, 51 зүйлтэй. Хууль батлагдсанаар хотын эдийн засгийн бие даасан байдлыг бий болгож, эрх зүйн шинэ зохицуулалтыг хийж, засаглалын зөв тогтолцоотой болно. Мөн Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн тулд дагуул хотын бүтээн байгуулалтууд эхэлнэ. Тухайлбал, Хөшигийн хөндий олон улсын нисэх буудлын орчим цогцолбор төвийг байгуулахаар хуульд тусгасан. Ингэснээр эдийн засгийн чөлөөт бүс болох зорилгыг тавьж буй юм. Бас 105 орчим мянган өрх амьдрах зохицуулалтыг хийхээр давхар Ерөнхий төлөвлөгөөний газраас судалж байна.

Улаанбаатар хотыг 1992 онтой харьцуулахад маш их ачаалалтай болсон. Ийм нөхцөл байдлыг эрх зүйгээр зохицуулах гэж үзэж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар цоо шинэ эрх зүйн зохицуулалт байх болно. Хотын дэд бүтэц, дулаан хангамжийн эх үүсвэр, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг зохицуулах үндсэн бичиг баримт бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль. Энэ гэх мэт зайлшгүй шаардлагатай тулгамдаж байгаа олон асуудлаа Засгийн газрын суурь дэмжлэгээр шийдвэрлэнэ. Улаанбаатар хотын 2021 оны төсөвт 420 тэрбум төгрөгийг түгжрэлийг арилгахад суулгаж өгсөн.

 Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчилж, шинэ транзит тээврийг нэвтрүүлэх, ТЭЗҮ-г боловсруулж, судлах хөрөнгө мөнгө босгох ажлыг давхар хийж байна. Гандантэгчэнлин хийд орчим буюу 55.8 га талбайд тогтоол гаргаж, соёл аялал жуулчлалын төв болгоно. Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд нарт тодорхой үүрэг, чиглэл өгсөн. Гандан хийдийг автомашингүй бүс болгож, уламжлалт хэв маягаа хадгалсан төв болно. Улаанбаатар хотоос Гандангийн 13.7 га талбайд нэгдсэн төлөвлөлт хийхээр төлөвлөж байгаа.  Зах зээлийн үнээр 200 м.кв 400 орчим сая төгрөг болж буй.  Тэгэхээр 0.07 га газар ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөгийн санхүүгийн эх үүсвэр болох тооцооллыг урьдчилж гаргасан. Айл өрхүүдтэй хэлцэл хийх ажил байна. 

Морингийн даваанд 86 га талбайд “Залуус-1” хорооллыг барихаар ажиллаж байна. Баянголын аманд 20 га газарт 2007 айлын “Залуус-2” хорооллыг барихаар бэлдэж байна. Дэнжийн 1000 орчим 1008 айлын орон сууцыг Хятадын буцалтгүй зээлийн эх үүсвэрээр барихаар төлөвлөгөөтэй байгаа. Баянхошуу, Сэлбэ, Шар хад дэд төвд суурилсан төлөвлөлтийг хийж буй. Цаашид түгжрэлийг бууруулахаар дэд төвүүдийг барьж байгуулна.

УОК-ООС ХӨЛ ХОРИО ТОГТООХ АЛБАН ЁСНЫ САНАЛ ГАРГААГҮЙ

ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ.Ч.БОЛОРТУЯА:

-Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 12-15 насны хүүхдүүдийг ирэх Даваа гаригаас “Файзер” компанийн вакцинаар дархлаажуулна. Үйлдвэрлэгч компаниас зөвлөмж авахад 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн. Албан ёсны зөвлөмж энэ долоо хоногт албажиж ирнэ. Улсын хэмжээнд 12-17 насны 290 мянга орчим буюу нийт хүн амын 10 хувийг нэмж дархлаажуулах боломжтой болж байна. Одоо жирэмсэн эхчүүд, 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж байгаа.

Улсын баяр наадмыг нийслэлд тэмдэглэхдээ долдугаар сарын 11-13нд үзэгчгүй хийхээр болсон. Харин орон нутагт цар тахлын халдвар буурвал долдугаар сарын 20-ноос хойш тухайн аймаг, сумдын эрсдэлийн үнэлгээ хийсний дараа наадам хийх эсэхийг шийдвэрлэнэ. Засгийн газрын хуралдаанаар эрдэмтдийн багаас хөл хорио тогтоох талаар танилцуулсан. УОК-оос хөл хорио тавих албан ёсны санал гаргаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
9
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж