"Хөл хоривол замаа засъя" | News.MN

"Хөл хоривол замаа засъя"

"Хөл хоривол замаа засъя"

"Хөл хоривол замаа засъя"

Монгол Улсад жилд 28 мянга гаруй авто осол бүртгэгддэгийн 97 хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэй байдаг бол үлдсэн гурван хувь нь чанаргүй авто замаас үүдсэн осол байдаг ажээ. Тодруулбал, нийслэлээс жил бүр төвийн авто замыг зуны улиралд шинэчлэн засварладаг. Шинэ замаар явах сайхан ч зам засварлах хугацаанд өөр замаар тойрох, түгжрэлд орох гэх мэт жолооч нарт ирэх ачаа нь их. Тэд жил бүр авто зам ашигласны татварт 30-70 мянган төгрөг төлдөг учраас стандарт хангасан, эвдрэл гэмтэлгүй замаар зорчихыг хүсч байгаа.

Сар гаруйн өмнө Энхтайваны гүүрийг засварлаж, хөдөлгөөн нээсэн. Гэтэл иргэдийн зүгээс ганц борооны ус даахгүй авто зам хийсэнд шүүмжлэлтэй хандаж байсан нь саяхан. Нөгөөтээгүүр замын эвдрэл гэмтэл, машины эд ангид муугаар нөлөөлдөг төдийгүй, иргэдэд ч хохиролтой.  Тээврийн цагдаагийн газраас мэдээлснээр жилд 500 гаруй хүн зам тээрийн ослоор амиа алддаг аж. Осолд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд олон байдаг нь замын эвдрэл гэмтэл, тэмдэг, тэмдэглэгээ, жолооч нарын сахилга хариуцлага, насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн эвдрэл гэх мэт олон зүйл багтдаг юм байна. 

Иймээс бид зам засварын ажил иргэдэд хэрхэн хүндрэл бэрхшээл учруулдаг талаар сурвалжиллаа. Монгол гуравдугаар сургууль буюу 100 айлын хоёр урсгалтай авто замыг засварлах ажил өдөр шөнөгүй явагдаж байна. Биднийг очиход нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг зам засварлаж буй хэсэгт хаажээ. Автобусны буудлаас хэдхэн метр өнгөрөөд шороо маналзаж, машинууд ар араасаа түгжирсээр байлаа. Ялангуяа, нэгдүгээр эгнээний зам тул автобусны буудал тойроод түгжрээ үүсч, жолооч нар тойрч гарахаас өөр сонголт үлдсэнгүй. Дээрх замаар зорчиж буй иргэдэд хүндрэлтэй байгаа нь илт. Нэгийгээ хүлээж, сунгасан хашааг тойрч харайн явцгаана. Иргэдийн байр суурийг сонссоноо хүргэе.

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ЗАМАА ЗАСЪЯ

Ч.Саруултөр: Хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байна. Ажлын зохион байгуулалт уялдаа байхгүй нь эндээс харагдаж байна. Ер нь зам хаачихаар түгжрэлд өдрийн талыг өнгөрөөж байна. Жил бүр л шугам хоолойг нь сольдог юм уу мэдэхгүй. Асфалтийг нь хуулаад тавьчихсан байх юм. Оронд нь ядаж авто замаа тэлэх, явган хүний замаа янзалсан дээр байх.

С.Азжаргал: Яагаад энэ төвийн хэдэн замыг дахин дахин ухаад байдгийг гайхах юм.  Нэг удаадаа төсөв мөнгөө гаргаад чанартай хийчхэж болдоггүй юм болов уу. Энэ хороонд амьдардаг учраас өдөр бүр энэ замаар явдаг.  Дуу чимээнээс эхлүүлээд төвөгтэй шүү дээ.

О.Отгонбаяр: Ерөнхийдөө зорчиход хүндрэлтэй байна. Хотын төв хэсэг, гэрлэн дохиотой уулзвар учраас түгжрэлээс авахуулаад ачаалал их. Энд амьдардаг учраас өглөө оройдоо түгжрэл үүсдэгийг сайн мэднэ. Сая карентины үеэр зам дэд бүтцээ шуурхай явуулах ёстой байсан юм. Үүнийг ашиглаж чадаагүй байж бүх юм үйл ажиллагаанд орсны дараа зэрэгцээд зам янзлаад байгаа нь хачин шүү.

2021 ОНД ДАРААХ АВТО ЗАМУУД АШИГЛАЛТАД ОРНО

2021 онд авто замтай холбоотой шинээр нийт 31 төсөл арга хэмжээ хэрэгжих ажээ. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 10 төсөл арга хэмжээ бий. Тодруулбал, барилга байгууламжийн шинэ дөрвөн төсөл, их засвар шинэ дөрвөн төсөл арга хэмжээ, ТЭЗҮ шинэ хоёр төсөл арга хэмжээ хэрэгжинэ.

Харин энэ онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй гурван төсөл арга хэмжээ ашиглалтад орох юм байна. Үүнд:

  • Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих ажил
  • Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил
  • Баянзүрхийн гүүрийн барилгын ажлыг хийж дуусгах гэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Юу ч ойлгодоггүй хүн нь байноо 2021-06-23 192.82.68.44

Уг нь 4.10-5.09 хүртэл хорио тогтооход данхдаад замаа засаад л бх шиг бсийн. Сүртэй урсгалаар нь хааж маагаад л…Хорио дуусаад ядаж нөхөөстэй ч гэсэн гаагуу замаар явах нь гээд баярлаад л байлаа. Гэтэл яасан шоу л бсан. Бүх зам хэвээрээ нүхээ тоолоод л гэлдрүүлсээр л… Тэр шоугаар бас л хэдэн төгрөг урсаад л өнгөрсөн л байх

Avatar

Зочин 2021-06-23 66.181.170.229

2021 оны 4,5 сард хөл хорионы үеэр замаа засах сэтгэлтэй дарга нар байсан бол их ажил амжуулах байлаа гэж

Avatar

Хө 2021-06-23 66.181.161.120

Хөл хорилахгүй, сонгууль хийж болдог одоо хорио ямар ч үр дүнгүй бүгд шахуу вакциндаа хамрагдсан одоо ялгах гээд бгаа юм

Avatar

Зочин 2021-06-23 202.179.8.46

хол хорионы одрүүдэд замаа засууляа

Avatar

Зочин 2021-06-23 202.126.89.131

Зам тээврийн яамтай улс гэжуагаа. Хотын замаар дарга нар явж үз дээ

Avatar

Мал сэтгүүлч 2021-06-23 202.126.89.53

Малаа замыг хүн засдын

Avatar

Зочин 2021-06-23 203.91.115.50

Энэ төвлөрсөн сүлжээг жил бүр ухдаг нь зүгээр л мөнгө идэх арга байдаг юм биш үү? Ядаж 3-5 жил болоод ухдаг баймаар. Гэтэл манайхан шугам сүлжээ байтугай дөнгөж саяхан тавьсан замаа дахиж ухах, засах болчих юм. Их л уймраа болсон хэрэг болов уу. Түвшин баярын хэргийг дөнгөж шалгаад дууссан байцаагчид дахиад шалгана гэсэн. Төрийн юм бүхэн ийм дампуу байж болох юмуу? Бүр бүх эрх мэдэл ганцхан гарт төвлөрчихөөд байхад хүртэл шүү. Одоо чинь шүдгүй арслангийн тухай яриа онигоо л болж хоцорсон баймаар

Avatar

Зочин 2021-06-23 202.179.25.151

хөл хорихгүй бол болохоо болилоо!!! твиттерт нэг параной өвчтэй юм хөд хориог эсэргүүцээд байх юм. би хайртай хүмүүстээ санаа зовж, шаналж байна!

Avatar

Зочин 2021-06-23 165.22.220.247

ОДОО БОЛТОЛ ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ЭХЛЭЭГҮЙ БАЙГАА ЮМ УУ?????????? АРАЙ Ч ДЭЭ!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-06-23 202.126.89.235

Юун хөл хорио. Одоо битгий давар МАНгарууд аа!!!

Avatar

Зочин 2021-06-23 202.126.90.115

coronadaa hel enened nam yamar hamaatai ve buur tuilshirchih yumaa

Avatar

Зочин 2021-06-23 202.179.25.151

мал минь үр хүүхдүүдийнхээ төлөө хөл хорионд орохоос өөр арга алга!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж