"Хөл хоривол замаа засъя"

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

"Хөл хоривол замаа засъя"

"Хөл хоривол замаа засъя"

Монгол Улсад жилд 28 мянга гаруй авто осол бүртгэгддэгийн 97 хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэй байдаг бол үлдсэн гурван хувь нь чанаргүй авто замаас үүдсэн осол байдаг ажээ. Тодруулбал, нийслэлээс жил бүр төвийн авто замыг зуны улиралд шинэчлэн засварладаг. Шинэ замаар явах сайхан ч зам засварлах хугацаанд өөр замаар тойрох, түгжрэлд орох гэх мэт жолооч нарт ирэх ачаа нь их. Тэд жил бүр авто зам ашигласны татварт 30-70 мянган төгрөг төлдөг учраас стандарт хангасан, эвдрэл гэмтэлгүй замаар зорчихыг хүсч байгаа.

Сар гаруйн өмнө Энхтайваны гүүрийг засварлаж, хөдөлгөөн нээсэн. Гэтэл иргэдийн зүгээс ганц борооны ус даахгүй авто зам хийсэнд шүүмжлэлтэй хандаж байсан нь саяхан. Нөгөөтээгүүр замын эвдрэл гэмтэл, машины эд ангид муугаар нөлөөлдөг төдийгүй, иргэдэд ч хохиролтой.  Тээврийн цагдаагийн газраас мэдээлснээр жилд 500 гаруй хүн зам тээрийн ослоор амиа алддаг аж. Осолд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд олон байдаг нь замын эвдрэл гэмтэл, тэмдэг, тэмдэглэгээ, жолооч нарын сахилга хариуцлага, насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн эвдрэл гэх мэт олон зүйл багтдаг юм байна. 

Иймээс бид зам засварын ажил иргэдэд хэрхэн хүндрэл бэрхшээл учруулдаг талаар сурвалжиллаа. Монгол гуравдугаар сургууль буюу 100 айлын хоёр урсгалтай авто замыг засварлах ажил өдөр шөнөгүй явагдаж байна. Биднийг очиход нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг зам засварлаж буй хэсэгт хаажээ. Автобусны буудлаас хэдхэн метр өнгөрөөд шороо маналзаж, машинууд ар араасаа түгжирсээр байлаа. Ялангуяа, нэгдүгээр эгнээний зам тул автобусны буудал тойроод түгжрээ үүсч, жолооч нар тойрч гарахаас өөр сонголт үлдсэнгүй. Дээрх замаар зорчиж буй иргэдэд хүндрэлтэй байгаа нь илт. Нэгийгээ хүлээж, сунгасан хашааг тойрч харайн явцгаана. Иргэдийн байр суурийг сонссоноо хүргэе.

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ЗАМАА ЗАСЪЯ

Ч.Саруултөр: Хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байна. Ажлын зохион байгуулалт уялдаа байхгүй нь эндээс харагдаж байна. Ер нь зам хаачихаар түгжрэлд өдрийн талыг өнгөрөөж байна. Жил бүр л шугам хоолойг нь сольдог юм уу мэдэхгүй. Асфалтийг нь хуулаад тавьчихсан байх юм. Оронд нь ядаж авто замаа тэлэх, явган хүний замаа янзалсан дээр байх.

С.Азжаргал: Яагаад энэ төвийн хэдэн замыг дахин дахин ухаад байдгийг гайхах юм.  Нэг удаадаа төсөв мөнгөө гаргаад чанартай хийчхэж болдоггүй юм болов уу. Энэ хороонд амьдардаг учраас өдөр бүр энэ замаар явдаг.  Дуу чимээнээс эхлүүлээд төвөгтэй шүү дээ.

О.Отгонбаяр: Ерөнхийдөө зорчиход хүндрэлтэй байна. Хотын төв хэсэг, гэрлэн дохиотой уулзвар учраас түгжрэлээс авахуулаад ачаалал их. Энд амьдардаг учраас өглөө оройдоо түгжрэл үүсдэгийг сайн мэднэ. Сая карентины үеэр зам дэд бүтцээ шуурхай явуулах ёстой байсан юм. Үүнийг ашиглаж чадаагүй байж бүх юм үйл ажиллагаанд орсны дараа зэрэгцээд зам янзлаад байгаа нь хачин шүү.

2021 ОНД ДАРААХ АВТО ЗАМУУД АШИГЛАЛТАД ОРНО

2021 онд авто замтай холбоотой шинээр нийт 31 төсөл арга хэмжээ хэрэгжих ажээ. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 10 төсөл арга хэмжээ бий. Тодруулбал, барилга байгууламжийн шинэ дөрвөн төсөл, их засвар шинэ дөрвөн төсөл арга хэмжээ, ТЭЗҮ шинэ хоёр төсөл арга хэмжээ хэрэгжинэ.

Харин энэ онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй гурван төсөл арга хэмжээ ашиглалтад орох юм байна. Үүнд:

  • Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих ажил
  • Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил
  • Баянзүрхийн гүүрийн барилгын ажлыг хийж дуусгах гэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж