Дүүргүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

Дүүргүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад оруулна

Дүүргүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад оруулна

Хоногт батлагдах халдварын тоо өссөөр улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тоо 100263 боллоо. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12479 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 1053, маш хүнд 207 хүн байна. Тиймээс халдвараар өвчилсөн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээнд онцгой анхаарч, ор дэлгэсэн газруудад хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх үүргийг холбогдох албаныхан дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд өгчээ.

Тодруулбал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ортой “Яаралтай тусламжийн төв” байгуулж байна. Тус төв эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авах бөгөөд  дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэх юм. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар төвийн бэлтгэл ажлын явцыг шалгаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэх үеэр дээрх үүргийг өгсөн байна.

Мөн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, дархлаажуулалтын явц,  гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд хэрхэн хяналт тавьж байгааг шалгажээ. Тус дүүргийн дөрвөн байршилд явуулын амбулатори ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 16-17 насны 13733 хүүхэд вакцинд хамрагджээ. Эмнэлзүйн шинж тэмдгээс нь хамаарч хүнд, хөнгөн өвчилсөн иргэдийг эрэмбэлж эхэлснээр эмнэлгийн ачаалал эрс буурсан талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд танилцуулсан байна.

“Нэг ч гэсэн иргэний амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Амаргүй цаг үед ажиллаж байгаа эмч, ажилчдын нөхцөл байдлыг ойлгож байна. Халдварын тохиолдол бүрийг эрт үед нь яаралтай эмчилж, хүндрүүлэхгүй байх бүх талын зохион байгуулалтыг шат шатандаа сайтар зохион байгуулж чадвал тархалт буурах бүрэн боломжтой” гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж